Залуу Хатагтай Ноёдын сургууль

Call Directions Website Contact the organization

Залуу Хатагтай Ноёдын сургууль Манлайлал, этикет, харилцааны соёл, ярих чадварт сургах 2 долоо хоногийн сургалт
99110824, 99043671 https://www.youtube.com/watch?v=q79nm8qmIq8

27/10/2026

ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ

Хэдхэн жилийн өмнө “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна” гэх яриа мэр сэр сонсогддог байсан бол одоо “Мансууруулах бодист донтсон хүүхэд, залуус гар, хуруугаа тайруулах нь олширлоо” гэх мэдээлэл хэвлэлээр тогтмол шахуу гардаг болсон. Тиймээс ГССҮТ-ийн Гар, сарвууны тасгийн эмч болон хорт зуршлаас болж гар, хуруугаа тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон залуусын яриаг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

“МИНИЙ ТАЙРЧ БАЙГАА ЭНЭ ГАРААР ТЭР АМЬДРАЛЫНХАА АЗ ЖАРГАЛЫГ БҮТЭЭХ БАЙСАН ДАА” ГЭЖ БОДОХ ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ БАЙДАГ

“Эмч ээ, битгий л дээ. Гараа тайруулмааргүй байна, би дахиж тэрийг хэрэглэхгүй ээ. Миний гар зүв зүгээр байгаа. Үзүүрээсээ жаахан л харлачихсан болохоос зүгээр хөдөлж байгааг харахгүй байна уу” гээд уйлж, гуйж зогсох амьдралд дөнгөж хөл тавьж байгаа охид, залуусын нулимстай нүдийг харах ямар хэцүү байдаг гэж санана. Тэд хожмын хор уршгийг нь мэдэхгүй зүгээр л мансуурч байвал болох юм шиг санаж, донтож явсаар туйлдаа хүрсэн байдаг. Олонхийг нь насан туршдаа гар, хөлгүйгээр хорвоог туулах эмгэнэлт хувь тавилан хүлээж байдаг. Мэс заслын өрөөнд гар, хурууг нь тайраад зогсож байхдаа “Энэ хүү, охин мансууруулах эм, тарианд донтоогүй байсан бол ямар сайхан ирээдүй түүнийг хүлээж байсан бол. Бусад шиг хоёр гараараа амьдралаа цогцлоон бүтээж, үр хүүхдээ хоёр гардан өндөрт өргөж, хайртай хүнтэйгээ хотын гудамжаар хөтлөлцөөд алхах байсан даа. Миний тайрч байгаа энэ гараар тэр амьдралынхаа аз жаргалыг, гэрэлт ирээдүйг бүтээх байсан даа. Адаглаад цалингаа буухаар гэртээ тор дүүрэн амттан бариад ирэх гар шүү дээ. Юу дутлаа гэж, юу мэдрэхийг хүсэж, ингэтлээ мансуурч явсан юм бол. Ээж, аав, ар гэрийнхэн нь хүүхдүүдийнхээ буруу зүйлд уруу татагдаж, донтож байгааг эртхэн мэдээд таслан зогсоохгүй яав даа” гэж эрхгүй харуусдаг.
..Судсаараа байнга эм, тариа тарьж, мансуурснаар судасны хана гэмтэж, бөглөрч, гар, сарвуу нь бадайрч, хавддаг. Тэгээд хуруу, гар, хөл нь мэдээгүй болж, үхжиж эхэлдэг. Тийм өвчтний амийг аврах хамгийн эцсийн арга нь үхэжсэн хэсгийг нь тайрах. Зөвхөн хуруу гэлтгүй бугуй, тохой, мөрөөр нь тайрах тохиолдол цөөнгүй. Хорт хавдар тусаж, осол, аваарт ороогүй эрүүл залуучуудын гарыг тайрна гэдэг ямар хайран гэж санана. Бид аль болох үхжиж, мэдээгүй болсон хэсгийг нөхөж, эмийн эмчилгээгээр цусан хангамжийг нь сэргээх гэж үзнэ. Тэгээд болохгүй бол тайрахаас өөр сонголтгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснээр гар, хөлөө тайруулаад зогсохгүй зүрх, судас, мэдрэл, тархины насан туршийн өвчтэй болох эрсдэл маш өндөр. Дөнгөж өчигдөрхөн дээрх шалтгаанаар 25-хан настай залуугийн баруун гарыг тайрлаа. Залуус эмнэлэг дээр ирээд л бүхнийг ухаардаг. Эцэг, эхчүүддээ үр хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдүүдийнхээ хаана юу хийж байгааг нь хянадаг, ярилцдаг, шалгадаг, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх боломж, нөхцлөөр хангадаг байхыг уриалмаар байна” хэмээн ГССҮТ-ийн Гар, сарвууны тасгийн зөвлөх эмч С.Баатаржав ярьлаа.

ГАНЦААРДАЖ, СЭТГЭЛЭЭР УНАСАН НАЙЗЫГАА ГОМДООХГҮЙ ГЭХДЭЭ АНХ ТАРИУЛСНААС ХОЙШ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙСААР ГАРАА ТАЙРУУЛСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА
17 настай Болор (нэр өөрчлөв)

“Яг үнэндээ би гараа тайруулна гэж огт төсөөлж, бодож байгаагүй. Ганц хоёрхон удаа л нууцаар тарьчихаад болино гэж бодож явсаар нэг л мэдэхэд гараа тайруулчихсан байсан. Одоогоос жил гаруйн өмнө найз минь аав, ээж хоёр нь салснаас болжтэр сэтгэл санаагаар унаад, байнга л “Амиа хорломоор байна” гэдэг байсан. Нэг орой намайг гэртээ дуудахаар нь очтол “Чамд гоё юм үзүүлье” гээд капсултай эм, зүү, тариуртай гаргаад ирсэн. Тэгээд түүнийг яаж хэрэглэдэг, хэрэглэсний дараа ямар болдог тухай надад ярьж өгсөн. Удалгүй надаас “Хэрэглэж үзмээр байна уу” гэж асуусан. Тэр орой би саваагүй зангаасаа болоод бас ганцаардаж, сэтгэлээр унасан найзыгаа гомдоохгүй гэхдээ зөвшөөрсөн. Судсандаа хэн нэгнээр тариа тариулах нь битгий хэл эмнэлэгт хэвтэж, дусал ч хийлгэж үзээгүй байсан мөртлөө найздаа үгүй гэж хэлж чадахгүй тариулсан. Түүнээс хойш бид байнга уулзаж, уулзах бүрдээ л нөгөөхөө давтдаг болсон. Найз маань өөртөө тарихаасаа өмнө надад тарьдаг байлаа. Нэг их удалгүй би найздаа ч, өөртөө ч хийчихдэг болсон. Миний сэтгэл санаа байнгын тогтворгүй, уур уцаартай болж, хэнтэй ч таарахаа больсон. Гэрийнхний аргадах, загнахын алиныг нь ч аргалаад, заль гаргаад бүр болохгүй бол зөрүүдэлж, гөжүүдэлсээр дийлдэг байсан. Тэдний хэн нь ч намайг мансуурч, буруу зүйл хийж яваа гэж бодож, төсөөлөөгүй. Зүгээр л сэтгэл санаа нь тавгүй байна л гэж боддог байсан байх. Би боломж л гарвал найзындаа эсвэл найзтайгаа хамт байхыг хичээх болсон. Гэртээ байх, хичээл хийх, сургууль дээр очих нь надад утгагүй болж, нөгөөхөө хийхгүй л бол амьсгалж чадахгүй болох гээд байгаа юм шиг бачуурч, бие сульдаж, хүйтэн хөлс асгараад, юу ч хийх тэнхэлгүй болж, тарчилдаг болчихсон. Мөнгөтэй болохын тулд хүний санаанаас гарамгүй зүйлс сэдэж, худлаа ярих бол наад захын асуудал болж, бүр хулгай хийдэг болсон. Заримдаа “Би буруу замаар яваад байна даа”, “Одоо ингээд л болъё”, “Ингэж болохгүй шүү дээ” гэж бодогдох ч “Одоо сүүлчийн удаа ганцхан...” гэх бодол илүү хүчтэй төрж, өөрийгөө засаж авах бүх бодлыг хийсгэдэг байсан. Мэргэжил боловсролтой, сайн хүн болж, сайхан амьдрахыг мөрөөддөг байсан өөрийгөө гаргүй болсныг, муу зуршлаасаа гарах гэж яаж зовж байгааг харах, мэдрэх үнэхээр харамсмаар байдаг. Анх хэлэхэд нь л найздаа зөвшөөрөхгүй, найзыгаа ч бас болиулах арга хэмжээ авалгүй хүний үгэнд орж, уруу татагдсандаа би харамссаар л байгаа. Хайртай хүмүүсээ зовоож, гомдоосондоо уучлал гуймаар байна” гэсэн юм.

ӨДӨРТ ХОЁР УДАА ТУНГАА ХЭТРҮҮЛЖ ТАРИАД ХОЁР ГАРАА ТАЙРУУЛСАН...
20 настай Чулуун (нэр өөрчлөв)

“Тэр өдөр би муу зуршлаасаа болж яг галзуурчих гээд байсан. Тэгээд эмийн сан ороод эмийн санчид нь худал хэлж, гуйсаар байгаад өөрт хэрэгтэй юмаа авч чадсан. Машиндаа суув уу, үгүй юү өнөөхөө хэрэглэсэн. Хэсэг хэвтэж байгаад дүүгээ сургуулиас нь авчихаад үлдсэнийг нь хийчихсэн. Нэг сэртэл би эмнэлэгт, эмч “Гарыг чинь яаралтай тайрна. Мансууруулах бодис хэтрүүлэн тарьснаас болж, судас чинь бөглөрч, цусны эргэлтгүй болж, хуруунууд чинь үхжиж байна” гэхэд нь гар руугаа хартал хуруунууд маань үзүүрээсээ юм түрхчихсэн юм шиг харлачихсан байсан. Хөдөлгөх гэтэл бадайраад, хөшөөд байгаа юм шиг болоод, урьдынх шигээ хөдлөөгүй. Тэгээд л хагалгаад орж, хоёр гаргүй болсон.

Аав, ээж минь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бидний сургалтын төлбөр, хувцас, хэрэгтэй бүхнийг олохын төлөө өдөр, шөнөгүй хичээдэг эгэл жирийн хүмүүс. Би мансуурдаг гэдгээ хүнд мэдэгдэхгүйн тулд зүүний сорвио нуух хэрэгтэй болсон. Тэгээд аав, ээжид “Хичээлээ сайн хийж, сайн хүн болно” гэж амлалт өгч байгаад хоёр гартаа шивээс хийлгэх зөвшөөрөл авч, шивээс хийлгэх мөнгөө ч бас тэднээс авч байсан. Тийм хэмжээнд хүртэл буруу зүйл хийж, донтож байсандаа харамсдаг. Бас аав, ээжийнхээ итгэлийг алдаж, гомдоосондоо өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй. Хамгийн гол нь би одоо тахир дутуу болчихоод, ингээд явж байгаадаа үнэхээр харамсдаг. Тиймээс “Буруу, муу зүйлээс өөрийгөө татаад авчихдаг байгаарай. Хэзээ ч битгий тэр муухай зүйлийг хэрэглэж үзээрэй. Хэрэглэх тухай ч битгий бодоорой” гэж хүүхэд, залууст захимаар байна” гэлээ.
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”

Нийтлэл бичсэн: Б. Гүнжид

25/10/2026

Үг үсэггүй цээжилцгээе

*Хүннү улс (МЭӨ209-46 он)
*Түмэн шаньюй (МЭӨ240-209 он)
*Модун шаньюй (МЭӨ209-174 он)
*Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он)
*Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он)
*Ичиси шаньюй
Увэй шаньюй
Үшүлюй шаньюй
Гуйлиху шаньй
Чэдихоу шаньюй
Хүлүгү шаньюй
Хуанди шаньюй
Хюили Жуанки шаньюй
Уян Гуйди шаньюй
Хуханье шаньюй
Жижи шаньюй
Фүжүлэй шаньюй
Соушиэруди шаньюй
Гуяа шаньюй
*Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13)
Үлэй Руоди шаньюй
Юй шаньюй
*Удадихоу шаньюй (46-46)
*Умард Хүннү (46-93 он)
Пүнү шаньюй (46-?)
Юйлиу шаньюй (?-87)
Би шаньюй (88-91)
Ючужянь шаньюй (91-93)
Сяньби
Таньшихуай хаан
Күйтү
Кэбинэн
Нирун
Южиулюй Мугульюй
Чэлухуй хан
Тунугуй хан
Бати/Бат хан
Бисуюань хан
Пихоуба хан
Веньхети хан
Мангэти хан
Хэдуохан хан
Жарун, 402-410
Хөхлүд хаан, 410-414
Татар хаан, 414-429
Ути хаан, 429-444
Тогочин хаан, 444-450
Ижин хаан, 450-485
Түлүн хаан, 485-492
Нагай хаан, 492-506
Богд хаан, 506-508
Чуну хаан, 508-520
Амгай хаан, 520-552
Брахман хаан, 521-524
Тибэд хаан, 552-553
Дэнжу хаан, 553
Амаржин хаан, 553-554
Дэншузи хаан, 555
*Кидан
Амбагян (901-923)
*Даозун хаан (1054-1101)
*Тяньзуо (1101-1125)
*Хамаг Монголын ханлиг
*Хайду хан (1080?-1100?)
*Тумбинай сэцэн (1100?-1130?)
*Хабул хан (1130?-1148)
*Амбагай хан (1148-?)
*Хутула хан (?-1160?)
*Есүхэй баатар (хан?) (1160-1171)
*Тэмүжин Чингис хан (1189-1206)

Их Монгол улс
1. Чингис хаан (1206-1227) — 22 жил хаан суув. Есүхэйн хөвүүн.
Тулуй ноён (1227-1229) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Чингис хааны IV хүү.
2. Өгэдэй хаан (1229-1241) — 13 жил хаан суув. Чингис хааны III хүү.
Турхан хатан (1243-1246) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Өгөөдэй хааны хатан.
3. Гүюг хаан (1246-1248) — 3 жил хаан суув. Өгөөдэй хааны хүү.
Огул Каймиш хатан (1248-1251) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Гүюг хааны хатан.
4. Мөнх хаан (1251-1259) — 9 жил хаан суув. Тулуйн ахмад хүү.
Аригбөх хаан (1260-1264) — Хубилайтай зэрэгцэн хаан болоод эцэстээ ялагдсан. Тулуйн отгон хүү.
Юань улс
5. Сэцэн (Хубилай) хаан (1260-1294) — 34 жил хаан суув. Тулуйн II хүү.
6. Өлзийт (Төмөр) хаан (1294-1307) — 13 жил хаан суув. Хубилай хааны ач хөвгүүн.
7. Хүлэг (Хайсан) хаан (1307-1311) — 4 жил хаан суув. Хубилай хааны гуч.
8. Буянт (Аюурбарбад) хаан (1311-1320) — 9 жил хаан суув. Хубилай хааны гуч.
9. Гэгээн (Шадбал) хаан (1321-1323) — 4 жил хаан суув. Буянт хааны хүү.
10. Есөнтөмөр хаан (1323-1328) — 5 жил хаан суув. Хубилай хааны гуч, Гамала жинь вангийн хүү.
11. Асухиба хаан (1328) — 3 сар хаан суув.Есөнтөмөрийн ахмад хөвгүүн
12. Хүслэн хаан (1329) — 7 сар хаан суув. Хүлэг хааны ахмад хүү.
13. Заяат (Төвтөмөр) хаан (1328-1329, 1329-1332) — 4 жил хаан суув. Хүлэг хааны II хүү.
14. Ринчинбал хаан (1332) — 40 хоног хаан суув. Хүслэн хааны хүү.
15. Ухаант (Тогоонтөмөр) хаан (1333-1370) — 38 жил хаан суув. Ринчинбал хааны ах.
Зүчийн улс
Бат хан (1237-1256)
Сартаг (1255-56)
Улагчи (1257)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1282)
Тодмөнх (1282—1287)
Тулабуга (1287—1291)
Тохта (1291—1312)
Өзбег (1312-1341)
Тинибег (1341-1342)
Жанибег (1342—1357)
Бердибег (1357—1361)
Кульпа (1359-1360)
Наурузбег (1360-1361)
Хидырьбек (1361-1362)
Төмөрхожа (1362)
Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
Мурид (1362-1367), бодитоор бол Мамай захирч байв
Азиз (1367-1369), бодитоор бол Мамай захирч байв
II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв
Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв
Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв
Айбек (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
Араб шах (1376-1379), бодитоор бол Мамай захирч байв
Хаанбек (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
Илбани (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
Хажи Черкесс (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв, ийнхүү Ордуудыг нэгтгэж чаджээ.
Тохтамыш (1380-1395)
Төмөркутлуг (1396-1401), жинхэнэ захирагч нь Эдигу
Шадибек
Болд султан
Төмөр (1410-1412)
Желал Ад Дин
Керим Берди
Кебек (Алтан Орд)
Жаббар Берди
Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
Давлет Берди
Борак (1422-1427)
Саид Ахмед (1433? - ?)
Хүчүг Мухаммед (1459-1465)
Ахмед (1465-1481)
Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
Муртаза (1498-1499)
Алтан Ордын Улсын хаад
Цагаан орд
Орда (1226–1251)
Кун Куран (1251–c.1280)
Хүчү (c.1280–1302)
Буян (1302–1309)
Сашибуга (1309–1315)
Ильбасмыш (1315–1320)
Мубарек хожа (1320–1344)
Чимтай (1344–1374)
Урус (1374–1376)
Тогтакия (1376)
Төмөрмелик (1377)
Тохтамыш (1377–1378)
Койричак (1378-1399)
Борак (1423-1428)
Мухаммед (1428-1431)
Мустафа (1431-1446)
Тус ордыг 1446 онд Абулхаир хаан өөртөө нэгтэгсэн.
Хөх орд
Алтан Ордын жинхэнэ захирагчид нь 1361 он хүртэл Бат ханы угсааныхан байв
Бат хан (1227-1255)
Сартаг (1255-56)
Улагчи (1257)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1282)
Тодмөнх (1282—1287)
Тулабуга (1287—1291)
Тохта (1291—1312)
Өзбег (1312-1341)
Тинибег (1341-1342)
Жанибег (1342—1357)
Бердибег (1357—1361)
Кульпа (1359-1360)
Наурузбег (1360-1361)
Хидырьбек (1361-1362)
Төмөрхожа (1362)
Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
Ил Хан улс
Хүлэгү хан (1256-1265)
Абаха хан (1265-1282)
Ахмед Тэкүдэр (1282-1284)
Аргун (1284-1291)
Гайхату (1291-1295)
Байду (1295)
Махмуд Газан (1295-1304)
Өлзийт (1304-1316)
Абу Саид Бахадур (Абу саыд Баатар хан) (1316-1335)
Арпа Кэун (1335-1336)
Арпаг хорлосны дараа, Ил Хан улсын задралын үеэр байгуулагдсан тус бүс нутгийн улсууд өөр өөрсдийн удирдагчдыг хангаар өргөмжилжээ.
Ил Хаадын Улс
Муса (1336-1337) (Багдадын Али Падшахын тоглоомын хан)
Мухаммад (1336-1338) (Жалайрынханы тоглоомын хан)
Сати Бек (1338-1339) (Чобаныханы тоглоомын хан)
Сулейман (1339-1343) (Чобаныханы тоглоомын хан, 1341-1343 онд Сарбадарууд хүлээн зөвшөөрсөн)
Жахан Төмөр (1339-1340) (Жалайрынханы тоглоомын хан)
Ануширван (1343-1356) (Чобаныханы тоглоомын хан)
II Газан (1356-1357) (зөвхөн зоосон дээр л хөрөг нь байсан)
Зүүн Перс (Хорасан)-ээс ханд өргөмжлөгсөд:"
Тугайтөмөр (1338-1353) (1338-1349 онд Картууд; 1338-1339 ба 1340-1344 онд Жалайрууд; 1338-1341, 1344, 1353 онд Сарбадарууд тус тус хүлээн зөвшөөрсөн)
Лухман (1353-1388) (Тугайтөмөрийн хүү)
Цагадайн улс
Цагадай 1226-1242
Хара Хүлэгү 1242-1246 d. 1252
Есөнмөнх 1246-1252
Хархүлэгү (дахин суусан) 1252
Мубарак шах 1252-1260
Ургана хатан (засаг баригч) 1252-1260
Алгуй 1260-1266
Мубарак шах (дахин суусан) 1266
Барак 1266-1270
Никпей 1270-1272?
Бөхтөмөр ?1272-1287
Дува 1287-1307
Кунжик 1306-1308
Талику 1308-1309
Кебек 1309 d. 1325
Эсэнбөх 1309-?1318
Кебек (дахин суусан) ?1318-1325
Илжигдэй 1325-1329
Дува Төмөр 1329-1330
Тармаширин 1331-1334
Бузан 1334-1335
Чанши 1335-1338
Есөнтөмөр 1338-?1342
Али султан 1342
Муххамед Пулад 1342-1343
Казань 1343-1346
Данишменж 1346-1348
Цагаадайн Улсын хаад
Цагадайн улс нь баруун (Мавренахр), зүүн Могулистан гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.
Баян Кули (1348-1358)
Төмөр шах (1358)
Туглугтөмөр (Могулистанд 1348-1363) (1358-1363)
Ильяс хожа (Могулистанд 1363-1368) (1363 -1368)
Адил султан (1363)
Кабул шах (1364-1370)
1370 оноос Цагадайн улсын хаад нь Доголон Төмөрийн тоглоомын хаад байв.
Сюргатмишь (1370-1388)
II Султан Махмуд (1388-1402)
Өгэдэйн удам
Өгэдэй хаан (1229-1241)
Гүюг хаан (1246-1248)
Ширэмүн (1248-1251)
Хадан (албан бусаар)
Хайду (1265-1301)
Чапар (1301-1306)
Янгичар
Чапар (дахин суугаад 1310 онд түлхэн унагаагдсан)
Али султан
Данишменж
Улс төрийн бутралын үеийн Монгол
Билэгт (Аюушридар) хаан (1370-1378) — 9 жил хаан суув. Тогоонтөмөрийн хүү.
Усгал (Төгстөмөр) хаан (1378-1388) — 11 жил хаан суув. Аюушридарын дүү.
Зоригт (Есүдар) хаан (1389-1391) — 4 жил хаан суув. Аригбөх хааны хойчис
Энх хаан (?) (1391-1392), Зоригт хааны хүү
Элбэг нигүүлсэгч хаан (Нигүүлсэгч цолтой) (1392-1399), Зоригт хааны хүү
Гүнтөмөр хаан (1400-1402), Элбэг хааны хүү
Үгч хашха хаан (Гүйличи), Өгэдэй юмуу Аригбөхийн удам гэж үздэг.
Өлзийтөмөр хаан (Жинхэнэ нэр нь Буяншир) (1403-1412)
Дэлбэг хаан (1415)
Адай хаан (1425-1438), Хасарын удам.
Тайсун хаан Тодбух (Тогтохбух, Тогтоабух) (Тайсун хаан цолтой) (1433-1452), Элбэг хааны дүү Хархуцаг тайжын хүү Ажай тайжын ахмад хөвгүүн.
Агваржин хаан (Жонон) (1453), Тайсун хааны дүү эсвэл ойр төрлийн хүн.
Эсэн хаан - (Тайш) Ойрадуудын захирагч (1453-1454)
Махагүргис хаан (Үхэгт хаан цолтой) (1454-1465), Тайсун хааны хүү.
Молон хаан (1465-1466), Тайсун хааны Горлосын Алтайхан хатнаас төрсөн.
Мандуул хаан (1472-1479), Ажай тайжын ойрад хатнаас төрсөн.
Батмөнх Даян хаан (Даян хаан цолтой) (1478-1516), Баянмөнх жононгийн хүү.
Барсболд хаан (Жонон) (1516)
Боди Алаг хаан (1516-1547)
Дарайсүн гүдэн хаан (Гүдэн хаан цолтой) (1547-1557)
Түмэн засагт хаан (1557-1592)
Буян сэцэн хаан (Сэцэн хаан цолтой) (1592-1603)
Лигдэн хаан (1604-1634)
Эжэй хаан (1634 - 1635), өргөмжлөгдөж амжаагүй хаан
Зүүнгар улс
Эрдэнэ баатар хунтайж (1634-1668), Хархул догшин ноёны хүү.
Сэнгэ хунтайж (1665-1671), Эрдэнэбаатар хунтайжын хүү.
Галдан бошигт хаан (1671-1697)
Цэвээнравдан хаан (1697-1727), Сэнгэ хунтайжын хүү.
Галданцэрэн хаан (1727-1745)
Цэвээндоржнамжил (1745-1750)
Лхамдаржаа (1750-1753), Галданцэрэнгийн бага хатнаас төрсөн.
Даваач (1753-1755), Их Цэрэндондовын удам.
Хошуудын ханлиг
Гүүш хан Төрбайх (1642-1655), Хасарын хойчис
Даян Очир хан (1655-1669)
Гончиг Далай хан (1669-1698)
Ванжил хан (1698)
Лхазан хан (1698-1717)
Халимагийн хант улс
Хоо өрлөг (?-1644)
Шүхэр Дайчин (Шихир Дайчин), (1644-1661)
Пунцаг хан (1661-1669)
Аюук хан(Аюук, Аюуки, Аюка), (1669-1724)
Цэрэндондог (1724-1735)
Дондог-Омбо (1735-1741)
Дондогдаш хан (1741-1761)
Убаши хан (Убаш, Уваш, Увш), (1762-1771)
Олноо өргөгдсөн Монгол улс
Богд хаан (1911-1919) & (1920-1924)

25/10/2026

Баяржаргал багш:
Одоо үеийн хүүхдүүдийн анхаарал яагаад ийм сул болчихов?

Би олон жил хүүхдүүдэд математик зааж байна. Сүүлийн жилүүдэд нэг зүйл их ажиглагдаж байгаа. Хүүхдүүд урьдынх шигээ нэг зүйл дээр удаан төвлөрч чадахаа больж. Бодлогоо хоёр мөр уншаад л "мэдэхгүй ээ" гэчихдэг. Арван минут суулаа гэхэд гар нь утас руу явчихна.

Би зааж чадахаа больчихов уу гэхээр үгүй ээ. Сургуулийн маань багш нар бас л адилхан зүйл хэлцгээж байна. Энэ талаар мэдээлэл сонирхоод хүүгээрээ хайлгаж үзтэл 2025 онд Cambridge International гэж байгууллага дэлхийн олон орны 3000 гаруй багшаас судалгаа авч. Тэдний 88% нь сурагчдын анхаарал буурсан, 72% нь хүүхдүүд хэцүү сэдэв дээр огт төвлөрч чадахгүй байна аа, 64% нь уртавтар даалгаваруудыг хийж чадахгүй байна гэсэн байна. Тэгэхлээр ер нь дэлхий даяар л иймэрхүү байдалтай байгаа аж.

Судалгаанд оролцсон багш нарын ихэнхи хувь нь шалтгааныг нэг зүйлтэй холбосон нь нөгөө л утас, дэлгэц. Тэр дундаа "Shorts, Reels, TikTok" гэх мэт богино бичлэгүүд.

Би ч бас хүүхдүүд яг юу үзээд байгааг сонирхож харсан юм. Ихэнх нь хэдхэн секундийн, утга агуулгагүй, хачин инээдтэй бичлэгүүд байсан. Хүүхдүүд өөрсдөө ийм бичлэгийг “brain rot” буюу "тархи ялзруулагч" гэж нэрлээд, инээгээд л үзээд байдаг юм байна. Нэр нь хүртэл юу болоод байгааг хэлж өгч байгаа юм шиг санагдсан.

Ийм утгагүй бичлэг яагаад хүүхдийг ингэж татаад байдаг юм бол? Тархинд допамин гэдэг бодис байдаг. Энгийнээр хэлбэл хүнийг "дахиад" гэж хүсэл төрүүлэх бодис. Харин богино бичлэгүүд яг үүн дээр л ажилладаг юм байна. Бичлэг бүр хэдхэн секунд. Дараагийнх нь юу байхыг мэдэхгүй учраас гүйлгэх бүр жижиг сугалаа шиг санагдана. Ердөөсөө зовж зүдрэхгүйгээр энэ бичлэгнүүдээсээ кайф авчихдаг. Өдөржин ингэж суугаад байхаар тархи хурдан, амархан таашаалд дасчихсан. Зовж зүдрээд, хийж бүтээж байж авах ёстой таашаалыг тийм аргаар мэдрэх хүсэлгүй болчихсон. Математикийн хэцүү бодлогыг яаж ийж байгаад бодох ямар сайхан гэж санана аа.

Асуудал нь гэвэл математикийн бодлогын тэр кайф гэдэг амархан ирэхгүй. Хэд хэдэн алхмыг толгойдоо барьж, тайван бодож байж л хариуд хүрэх учраас. Хурдан "шагналд" дассан тархид энэ нь тэвчишгүй удаан санагддаг. Тэгээд л хүүхэд "математик чинь хэцүү" гээд бодоод байгаа юм. Үнэндээ дутаад байгаа зүйл нь тэвчээр, саадгүй тайван цаг л байна шүүдээ.

Багш нарт ч хэцүү болсон. Бид самбар, шохойтой. Харин хүүхдийн гарт байгаа апп-ыг мянга мянган инженер хүний анхаарлыг аль болох удаан барихаар бүтээсэн. Тэнцүү өрсөлдөөн биш л дээ.

Гэхдээ сайн мэдээ гэвэл анхаарал бол булчин шиг юм байна. Сулардаг ч дахин дасгалжуулж болдог. Харин үүнд гэр бүлийн оролцоо маш чухал. Тухайлбал:

1. Хичээл хийх үед утсыг өөр өрөөнд байлгах.

2. Гэрийн даалгаврын яг өмнө богино бичлэг үзүүлэхгүй байх.

3. Эхлээд 15 минут сатааруулалгүй хийлгээд, дундаа бага зэрэг завсарлаад явах, бага багаар энэ хугацаагаа уртасгах.

4. Ном, шатар, таавар гэх мэт тэвчээр шаарддаг зүйлд дуртай болгох.

5. Хүүхэд бидний хэлснийг дагах биш, хийснийг дуурайдаг гэдгийг санах.

Технологийг хориглоод яахав. Угаасаа хөгжиж байгаа нь үнэн. Харин хүүхэд утсаа удирддаг байх ёстой болохоос утас хүүхдийг удирддаг байж болохгүй.

Та ч бас санал бодлоо коммент хэсэгт хуваалцаарай. Уншиж сонирхъё.

Эх сурвалж: Cambridge International (2025), багш нарын судалгаа

25/10/2026

--Өсвөр настан--

1. Багаас нь эхлээд дүрэм тогтоох хэрэгтэй. Жишээлбэл : Манай гэрт хүн болгонд өөрийн гэсэн үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж байж эрх нь үүсдэг.

Манайд бол 5 настан хоолны ширээ засахад туслах, тоглоом хураах, хувцасны шүүгээгээ цэгцлэх ойр зуур ажил хийдэг тэдгээрийг биелүүлж байж утас үзэх эрх нээгддэг. Анхнаас нь өдөрт 30 минут л үзүүлж сургасан өөрөө утсан дээрээ timer тавиад дуусангуут авч ирдэг. Дуусангуут авч ирэхгүй бол маргаашийн үзэх эрх хасагдана. Гэх мэт дүрэм Зүгээр л утсаа өгөөд хязгааргүй орхиж болохгүй !!!

2-р дүрэм
Хагас сайн өдөр утасгүй өдөр, ээж аав гэр бүлийн бүх хүнд хамаатай мөн зочид ирвэл тэдэнд ч адилхан үйлчилдэг.

3-р дүрэм
Хоол идэж байхад утас хоолны ширээнээс хол байдаг, зурагт унтраадаг. Ингэснээр хүүхдүүдтэйгээ илүү дотно яриа өрнүүлэхэд тусалдаг. Хүүхэд сатаарах зүйлгүй, тайван үедээ илүү нээлттэй байдаг.

4-р дүрэм
Ууртай үед хүсэлт биелүүлэхгүй. Хүссэн зүйлээ авах гээд уурлаад ирэх үед энэ дүрмийг хэлдэг. Хэрвээ та хүүхдээ уйлах эсвэл уурлангуут хүслийг нь биелүүлчихдэг бол хүүхэд ууралвал би хүссэнээ авдаг юм байна гэж ойлгоно.

5-рт
Багаас нь ярилцаж эхлэх ингэвэл өсвөр насандаа хаалттай болохгүй. Анхнаасаа нээлттэй харилцаж, ярилцаад сурсан байдаг.

6-рт өсвөр насанд нь " энэ насныхан эмзэг, дураар нь байлга, тэгдэг ингэдэг" гэх зэргээр буруу зөвлөсөн бичлэг үзүүлэхгүй байх.

7-рт Энэ маш чухал. хүүхэд ҮНЭНээ хэлэх үед зэмлэлгүй тайван сонсох, алдаа гаргасан бол би чамд хэлээ биздээ гэхийн оронд энэ зүйлээс юу ойлгов дараачийн удаа яая гэж бодож байна, ээжид нь ийм зүйл тохиолдоход ингэж байсан гэх мэт ярилцах.

8-рт Хүүхдийнхээ найзыг зөв сонгоход нь туслах 6-р ангид нь ороход л зөв хүүхэдтэй нөхөрлөхөд нь туслаарай. Яагаад? Яагаад гэвэл хүүхэд тань бага багаар таниас илүү найзынхаа үгийг сонсдог болно. Анхнаас нь сайн хүүхдүүдтэй нийлүүлчихвэл санаа зовоох зүйл арай багасна. Хүүхдийг яаж таних вэ гэж үү? Ангийнх нь эцэг эхийн хурал дээрээс л хэний хүүхэдтэй нийлүүлэх вэ гэдгийг харж болно, хүүхэд яг л ээж аавыгаа дуурайдаг шүү дээ.

9-рт үерхэл нөхөрлөл шохоорхлыг нь сонсох чиглүүлэх.

10-рт нэг нь зэмлэсэн бол нөгөө нь очиж тайван ярилцах яагаад тэр зүйлийг болохгүй тухай яагаад ээж нь эсвэл аав нь уурласан тухай учрыг нь ярилцах

12-рт хэрвээ таниас ямар нэг зүйл асуувал ажилтай байна, юм хийж байхад амармаар байна гэх мэт үгсийг хэлдэг бол хүүхэд тань аажмаар таньтай ярилцахаа больдог. Үнэхээр аминд тулсан биш л бол аль болох л хийж байгаа зүйлээ түр хойшлуулаад сонсоорой.

13-рт анхнаасаа ярилцаж сураагүй одоо яах вэ гэж бодож байвал та өөрөө эхэл өөрт тулгараад байгаа асуудлаа хэл тусламж хүс заримдаа тэд бидний бодоогүй зөвлөгөөг өгдөг ээж нь чиний хэлснээр хийгээд үзлээ тэгсэн чинь ингэж байна тэгэж байна гэх мэт.
Та эхлээд нууцаа яривал буцаагаад таньд нууцаа ярина. Хааяа цаг гарган болзох заавал мөнгө зарцуулж хийх албагүй. Томтойгоо хааяаа дүү нараас нь нуугдаад гадаа байрныхаа үүдэнд хоёулхнаа зайрмаг иддэг, тэгээд тэр хоорондоо ярилцдаг

14-рт том болсон гээд үнсэж тэврэхээ больж болохгүй. Хааяа нэг үнсэж тэвэрч байгаарай. Ээж аав намайг хайрласан хэвээр байгаа юм байна гэсэн мэдрэмжийг хүүхэд аваагүй бол хайрыг өөр газраас хайж эхэлдэг. (эсрэг хүйстэн)

15-рт Загнаж зэмлэхдээ хүртэл учиртай бай. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Та хүүхдээ заваан залхуу гээд үглээд байвал яг л тийм л болно. Харин арай өөрөөр хэлээд үз миний охин чинь уг нь бохир юмыг тэвчдэггүй л хүүхэддээ, цэвэрч хүүхэд шүү хариуцлагатай хүүхэд ч одоохон босоод юмаа хийх байх... гэх мэт. Хүүхэд дотроо таны итгэлийг алдахыг хүсэхгүй.

16-рт манай хүүхдүүд ч гэсэн тийм төгс биш би маш их тэвчдэг. Уур бухимдал хүрнэ, эсвэл зүгээр л өөрөө хийчихмээр санагддаг гэхдээ л тэвчдэг. Заавал өөрөөр нь хийлгүүлж сургаарай. Яагаад гэвэл таны хүүхэд өөрөө насанд хүрнэ, ээж аав болно. Тэр үед бага наснаасаа хэвшил болгочихсон бол алзахгүй.
Copy @

Address

Монгол Улс, Улаанбаатар хот. ЧД, 5 дугаар хороо. , "Нарны Титэм" 2 дугаар давхар LADY төвийн байр
Ulaanbaatar
УЛААНБААТАР33

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97611317989

Alerts

Be the first to know and let us send you an email when Залуу Хатагтай Ноёдын сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Залуу Хатагтай Ноёдын сургууль:

Shortcuts

Share

Nearby non profit organizations