08/06/2025
🚀 “KIDS MUSEUM FEST” - хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөр амжилттай нээлтээ хийлээ
Ulaanbaatar Biennale “Улаанбаатар Биеннал 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү боловсролын хөтөлбөр нь хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн, албан бус боловсролын чиглэлд тэр дундаа дүрслэх урлагийн гайхамшигтай олон төрлөөс орчин үеийн урлагийн хэсгийг онцгойлон сонгож дүү нартаа ойртуулахыг зорьсноороо онцлог юм.
⭐️ Kids Museum Program Mongolia-ийн гарын авлага дасгал ажлын эмхэтгэлд өөрийн авьяас билгээ харамгүй шингээсэн нийт залуу уран бүтээлчдэдээ, тус төслийг хамтран зохион байгуулж байгаа “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар”, “Нийслэлийн Соёл, Урлагийн Газар”, “Монголын урлагийн зөвлөл”, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам”, “Боловсролын
ерөнхий газар”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Монголын Уран Зургийн Галерей, “Байгалийн Түүхийн Музей”, “Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх
Урлагийн музей”, “Чингис хаан үндэсний музей”, BlueSun орчин үеийн урлагийн төв, Art Avenue-н хамт олонд болон “Хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр (Kids Museum Festival)” төслийн зохион байгуулагчид, дэмжиж ажилласан бүх хувь хүн, албан
байгууллагууддаа урлагт хайртай хүүхэд залуусынхаа өмнөөс гүн талархлаа илэрхийлье.
✅ Хүүхдийн музейн боловсролын хөтөлбөр нийт 4 музей, 7 дүүрэгт Монголын 10 уран бүтээлч, олон улсын 3 уран бүтээлчидтэй хамтран 6 сарын 07-17 хооронд зохион байгуулагдахаар ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Соёл, урлагийн газар
Монголын Урлагийн Зөвлөл
Contemporary Art Center of Mongolia
Боловсролын ерөнхий газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
KIDS ART Festival Ulaanbaatar
🚀 Монголын хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих “ӨВ” сангийн хамт олон дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөр (Kids Art Festival 2024, 2025), хүүхдийн номын хөтөлбөр (Kids Book Festival 2025) тус тус зохион байгуулан, хөтөлбөр хөгжүүлэлт, хамтын ажиллагаа дээр ажиллаж байгаа ба Монгол улсдаа олон улсын албан ёсны эрх бүхий урлагийн боловсролын хэд хэдэн шинэлэг хөтөлбөрийг өөрийн улсын онцлогт тохируулан дахин загварчлан суурьшуулахаар Хонг Конг, Итали, Франц, Польш зэрэг улс орны боловсролын хөтөлбөрийн мэргэжилтнүүдтэй, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.