11/07/2026
🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!
Эрхэм хүндэт та бүхэндээ төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хурдан морь нь хурдтай, хүчит бөх нь хүчтэй, мэргэн харваач нь цэцтэй байж, айл бүхэнд баяр хөөр, инээд дүүрэн сайхан наадах болтугай.
Сайхан наадаарай! 🇲🇳