15/07/2026
Саяхан зохицуулалттай салбарын 2025 оны комплайнсын эрсдэлийн үнэлгээний судалгааг СЗХ танилцуулжээ. Тэгсэн уг судалгаагаар ВХҮҮ өнгөлж, ХОМК бүдэрсэн дүр зураг ажиглагдлаа. 🍋
✍🏻 Судалгааг гүйцэтгэхдээ комплайнсын эрсдэлийг тодорхойлох ерөнхий 4 төрөлд ангилсан 10 бүлгийн 42 багц, 93 асуулттай асуумжийг 80 гаруй итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ, даатгагч, ХОМК, ВХҮҮ-ийн дунд явуулав. Ингэхдээ ерөнхий төрөлд ёс зүй, нэр хүнд, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл ажиллагааны гэсэн 4 төрлийн эрсдэлийг тооцжээ.
🔙 Ерөнхий тойм
Энэ жилийн тухайд зарим үнэлгээнүүд сайжирсан ч судалгаанд хамрагдсан байгууллагын тоо өмнөх оноос 14.9%-иар буураад байна. Тайлангийн ирц буурсан нь техникийн шинжтэй гэхээсээ илүү компаниудын хариуцлагын соёл, тайлангийн өгөгдөлдөө хандах хандлага суларсны дохио байх талтай аж.
🔗 Дэлгэрэнгүйг: https://lemonpress.mn/post/HhpmCfOELQz