Rotaract - Mongolia

Call Directions Website Contact the organization

Rotaract - Mongolia We are Mongolian Rotaractors from Rotary International District 3450

Дэлхийн хэмжээнд 8,200 гаруй Ротаракт клубууд 195,000 гишүүдтэйгээр 160 оронд үйл ажиллагаа явуулж байна.

Манай улсад Ротари хөдөлгөөн үүсч хөгжсөний 20, Ротарактын үйл ажиллагаа эхлээд 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж буй 15 Ротаракт клуб залуучууд болон нийгмийн эмзэг бүлэг мөн өөрсдийгөө хөгжүүлэх үйлчилгээ, тусламж, төслүүдийг хэрэгжүүлж ирлээ.


Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротаракт клубуудын талаар доорхи хуудсуудаар дамжуулан авна уу

Улаанбаатар Ротаракт клуб https://www.facebook.com/RotaractClubOfUlaanbaatar/

Хүрээ Ротаракт клуб https://www.facebook.com/RACkhuree/?fref=ts

Анагаах Ротаракт клуб https://www.facebook.com/MedicalRotaractMongolia/

Туул Ротаракт клуб https://www.facebook.com/TheRotaractClubOfTuul/?fref=ts

МУИС Ротаракт клуб https://www.facebook.com/numrotaract/?fref=ts

Сэлбэ Ротаракт клуб https://www.facebook.com/RotaractclubofSelbe/?fref=ts

Найрамдал Ротаракт клуб https://www.facebook.com/RACNairamdal/?fref=ts

Цэцээ Гүн Ротаракт клуб https://www.facebook.com/ractsetseegung/?fref=ts

Их Тэнгэр Ротаракт клуб https://www.facebook.com/ikhtenger/?fref=ts

Өргөө Ротаракт клуб https://www.facebook.com/RotaractClubOfUrgoo

Цаст Ротаракт клуб https://www.facebook.com/ractsast/

Улаанбаатар Централ Ротаракт клуб https://m.facebook.com/pg/mongoliacentral/

Залуучуудын Өргөн Чөлөө Ротаракт клуб
https://www.facebook.com/RACYA.3450/

Хобби ротаракт клуб
https://www.facebook.com/hobbyrac/

DISTRICT GOVERNOR JIMMY LAU’S BANQUET2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Rotary International District 3450-ын 2026–2027 ...
22/10/2026

DISTRICT GOVERNOR JIMMY LAU’S BANQUET

2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Rotary International District 3450-ын 2026–2027 оны Дүүргийн захирагч Jimmy Lau-г хүндэтгэх хүлээн авалтын ёслолын банкетад Монголын Ротарактууд оролцлоо.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Ротари, Ротарактуудын нөхөрлөлийг бэхжүүлж, харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ ирээдүйн зорилго, алсын хараагаа нэгтгэсэн онцгой үдэш байлаа.

Together We Create Lasting Impact.

МУИС РОТАРАКТ КЛУБТ БАЯР ХҮРГЭЕ2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МУИС Ротаракт клубээс хэрэгжүүлсэн “Be The Light” төс...
22/10/2026

МУИС РОТАРАКТ КЛУБТ БАЯР ХҮРГЭЕ

2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МУИС Ротаракт клубээс хэрэгжүүлсэн “Be The Light” төсөл амжилттай хэрэгжсэнд баяр хүргэе🤗

Төслийн хүрээнд Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн эмчийн өрөөг амжилттай тохижуулж, хүүхэд бүрийн эрүүл мэнд, аюулгүй орчныг дэмжихэд үнэтэй хувь нэмэр орууллаа✨

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан 94 дүгээр сургуулийн захиргаа, багш, ажилчид болон санаачилгыг дэмжсэн Улаанбаатар Централ Ротари клуб, Улаанбаатар Тэнгэр Ротари клубийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье🤝

Хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй МУИС Ротаракт ( Rotaract Club of National University of Mongolia ) клубийн нийт гишүүддээ цаашдын төсөл, үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе🫂

Гэрэл түгээж, сайн сайхныг хамтдаа бүтээцгээе🫶🏻

ХҮРЭЭ РОТАРАКТ КЛУБТ БАЯР ХҮРГЭЕ2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хүрээ Ротаракт клубээс зохион байгуулсан “The Pink Pa...
22/10/2026

ХҮРЭЭ РОТАРАКТ КЛУБТ БАЯР ХҮРГЭЕ

2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хүрээ Ротаракт клубээс зохион байгуулсан “The Pink Panther” Fundraising Event амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэе🎉

Тус арга хэмжээний нийт орлогыг номын сангийн төсөлд зарцуулах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, мэдлэгт тэмүүлэх хүсэл эрмэлзлийг нь дэмжих, ном унших таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна📚

Хүүхэд багачуудын мэдлэг боловсрол, гэрэлт ирээдүйн төлөө үнэ цэнтэй санаачилга гарган, бодит өөрчлөлт бүтээж буй Хүрээ Ротаракт клубийн нийт гишүүддээ талархал илэрхийлж, төслийн хэрэгжилтэд нь өндөр амжилт хүсэн ерөөе❤️

🤝 Та ч бас хүүхэд багачуудын боловсролыг дэмжих боломжтой!

Хэрэв та номын сангийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ном болон бусад биет, биет бус хандив өгөх хүсэлтэй бол доорх хаяг болон утасны дугаараар холбогдоно уу.

📩 Хаяг: Rotaract club of Khuree (RID 3450)
📞 Утас: 99988339

Номоор дамжуулан мэдлэг түгээж, хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе📖

СЭЛБЭ РОТАРАКТ КЛУБТ БАЯР ХҮРГЭЕ2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сэлбэ Ротаракт клубээс зохион байгуулсан “Back to Sch...
22/10/2026

СЭЛБЭ РОТАРАКТ КЛУБТ БАЯР ХҮРГЭЕ

2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сэлбэ Ротаракт клубээс зохион байгуулсан “Back to School” хандивын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэе🎉

Тус арга хэмжээний нийт орлогыг 3 асрамжийн газрын нийт 150 хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, шүдний үзлэг, эмчилгээ болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төсөлд зарцуулах юм❤️

Хүүхэд бүрийн эрүүл, аз жаргалтай ирээдүйн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж буй Сэлбэ Ротаракт клубийн нийт гишүүддээ талархал илэрхийлж, төслийн хэрэгжилтэд нь өндөр амжилт хүсэн ерөөе✨

🤝 Хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд та ч бас хувь нэмрээ оруулах боломжтой!

Хэрэв та тус төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, биет болон биет бус хандив өгөх хүсэлтэй бол доорх хаяг болон утасны дугаараар холбогдоно уу.

📩 Хаяг: Rotaract club of Selbe
📞 Утас: 99211405

Хүүхэд бүрийн эрүүл инээмсэглэл, гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа нэгдэцгээе🤗

2026–2027 оны Ротари жилийн Ротаракт 3450-р дүүргийн 10-р бүсийн дэд төлөөлөгч Г.Саран-Эрдэнэ-г танилцуулж байна🤗Ротарак...
20/10/2026

2026–2027 оны Ротари жилийн Ротаракт 3450-р дүүргийн 10-р бүсийн дэд төлөөлөгч Г.Саран-Эрдэнэ-г танилцуулж байна🤗

Ротаракт хөдөлгөөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуусын манлайллыг дэмжин, хамтын ажиллагаагаар дамжуулан эерэг, тогтвортой өөрчлөлтийг бүтээх хариуцлагатай үүрэгт нь өндөр амжилт хүсье✨

“Create Lasting Impact” уриан дор амжилт бүтээлээр дүүрэн, үр өгөөжтэй нэгэн жилийг бүтээхийг хүсэн ерөөе💚

Introducing Saran-Erdene G., the Deputy District Rotaract Representative (DDRR) of Area 10, Rotaract District 3450, for the 2026–2027 Rotary Year🤗

Wishing her every success in this important role as she contributes to the growth of the Rotaract movement, empowers young leaders, and creates positive, lasting change through collaboration✨

May the year ahead be filled with meaningful achievements and impactful initiatives under the theme “Create Lasting Impact”💚

JOINT CLUB MEETING  #1 | 2026–2027✨ 2026–2027 оны Ротарийн жилийн эхний Joint Club Meeting амжилттай зохион байгуулагдла...
12/10/2026

JOINT CLUB MEETING #1 | 2026–2027

✨ 2026–2027 оны Ротарийн жилийн эхний Joint Club Meeting амжилттай зохион байгуулагдлаа🤗

✨Энэхүү уулзалтыг хамтран зохион байгуулсан Rotaract club of Selbe болон Rotaract Club of University of Finance and Economics клубүүддээ талархал илэрхийлье.

✨Цаг зав гарган мэдлэг, туршлагаа хуваалцсан гурван илтгэгчдээ гүн талархал илэрхийлье.

- “Манлайллаа боломж болгох нь: Гадаадад тэтгэлгээр суралцах зам” сэдвээр PDDRR | PP Э.Хишигжаргал;
- “ТББ-ын санхүүгийн менежмент: Татвар, тайлан ба хариуцлага” сэдвээр Ротари Мэдээллийн Төв болон Хөгжлийн Ротари Сангийн нягтлан бодогч Г.Солонго;
- “ТББ-г шинээр байгуулах, татан буулгах үйл явц” сэдвээр DDRR Area 10 | PP Г.Саран-Эрдэнэ.

✨Мөн уулзалтад хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон бүх клубийн ерөнхийлөгч нар болон Ротарактор гишүүддээ баярлалаа. Энэхүү уулзалт нь клубүүд хоорондоо танилцаж, мэдлэг, туршлагаа солилцон, шинэ санаа, боломжуудыг нээж, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан үр өгөөжтэй уулзалт боллоо😊

05/10/2026

END POLIO WALK 2026 — ХАМТДАА АЛХАЖ, ХАМТДАА НЭГДЛЭЭ!
2026 оны 9 дүгээр сарын 26-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан эрүүл мэндийн алхалт маань амжилттай болж өндөрлөлөө!
Ротари, Ротаракт, Интеракт клубүүдийн гишүүд, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт эрүүл ирээдүйн төлөө нэгдэж, эрч хүч, инээд хөөр, нөхөрлөлөөр дүүрэн өдрийг өнгөрүүллээ. Монгол ардын бий биелгээ, хөгжөөнт тоглоом, клубүүдийн идэвхтэй оролцоо энэ өдрийг улам дурсамжтай болгосон юм. 🎉
Оролцсон хүн бүрд, зохион байгуулагчид болон дэмжин ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!

🎬 Хамтдаа бүтээсэн сайхан мөчүүдээ эргэн дурсъя.
Хамтдаа урт хугацааны эерэг өөрчлөлтийг бүтээцгээе! 💙

Rotary International
Rotary International District 3450

JOINT CLUB MEETING Клубуудын хамтарсан уулзалтаар нэг өдрийг танилцаж, туршлагаа хуваалцаж, шинэ боломжуудыг хамтдаа нээ...
03/10/2026

JOINT CLUB MEETING

Клубуудын хамтарсан уулзалтаар нэг өдрийг танилцаж, туршлагаа хуваалцаж, шинэ боломжуудыг хамтдаа нээхэд зориулъя.

Өөр өөр клубийн идэвхтэй залуус нэг дор цуглаж, клубийн үйл ажиллагаа, туршлага, санаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана.

ТАНИЛЦЪЯ • ХУВААЛЦЪЯ • НӨЛӨӨЛЬЕ

📅 10-р сарын 10 | Бямба гараг
⏰ 11:00
📍 Rotary International Center, Union Building, 13-р давхар, 1305

Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ санаа авч, клуб хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд та бүхнийг урьж байна.

25/09/2026
♻️🌍 3R ОЛОН НИЙТИЙН ӨДӨРЛӨГТ ХАМТДАА ОРОЛЦОЦГООЁ! 💚Байгаль эх дэлхийгээ хайрлах, зөв дадлыг хэвшүүлэх, нийгэмдээ эерэг ө...
20/09/2026

♻️🌍 3R ОЛОН НИЙТИЙН ӨДӨРЛӨГТ ХАМТДАА ОРОЛЦОЦГООЁ! 💚

Байгаль эх дэлхийгээ хайрлах, зөв дадлыг хэвшүүлэх, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох үйлсэд бид хамтдаа нэгдэж байна. 🌱✨

Энэхүү өдөрлөгт Rotaract Club of Tsetsee Gung болон Rotaract club of Selbe клубүүд оролцож, REUSE асарт та бүхнийг хүлээн авах болно. 🫶🏻

Дахин ашиглахын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж, сонирхолтой үйл ажиллагаанд оролцон, шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах боломжтой. ♻️

💚 Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байгаль эх дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэхийг урьж байна!

🌍 Нэг хүн — нэг зөв дадал.
🌱 Нэг зөв дадал — нэг эерэг өөрчлөлт.

📅 2026.09.21 | Даваа гараг
⏰ 11:00–16:00
📍 Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Олимп хөлбөмбөгийн талбай

Хамтдаа суралцъя. Оролцъё. Өөрчилье. 💚

♻️🎪3R ОЛОН НИЙТИЙН ӨДӨРЛӨГ
Байгаль орчиндоо санаа тавьдаг, нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгохыг хүсдэг хүн бүрийг 9 сарын 21-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌏Дэлхий даяар сая сая хүн нэгддэг World Cleanup Day-г тохиолдуулан байгальд ээлтэй амьдрах 🌱3R зарчим - Reduce, Reuse, Recycle буюу хог хаягдлаа бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор нээлттэй, интерактив 3R Олон нийтийн өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн (CFLI) санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалтад залуусын манлайлал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байна.

📅 Хэзээ: 2026 оны 9 сарын 21, Даваа гараг
📍 Хаана: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Олимп хөлбөмбөгийн талбай
⏰ Цаг: 11:00–16:00

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр байгууллагуудын 3R өртөөнүүдээр зочилж, байгальд ээлтэй амьдралын талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулан, шинэ хүмүүстэй танилцах боломжтой.

Мөн Recycle Me Interactive Hub, флашмоб, хөгжөөнт буухиа, Open Mic, Bamboo театр, шагналтай quiz зэрэг сонирхолтой, интерактив хөтөлбөрүүд таныг хүлээж байна.

9 сарын 21-нд Олимп хөлбөмбөгийн ногоон талбайд уулзацгаая!
Хамтдаа суралцъя. Оролцъё. Өөрчилье.

From Waste to Wonder
-
♻️ 3R COMMUNITY DAY
Care about the environment? Want to make a difference in your community? Join us on 21 September!

🌏In celebration of World Cleanup Day, when millions of people around the world come together for a cleaner planet, we are organizing an interactive event open to the public under the 🌱3R principles - Reduce, Reuse,Recycle: reduce waste before it is created, reuse what we can, and recycle what remains.

This event is organized in the scope of the project "Youth-Led Recycling Action for Schools and Communities in Ulaanbaatar," funded by Canada Fund for Local Initiatives (CFLI).

📅 Date: Monday, 21 September 2026
📍 Venue: Olymp Football Field, 15th Khoroo, Bayanzurkh District
⏰ Time: 11:00–16:00

Explore 3R activity stations hosted by participating organizations, gain practical knowledge and experience, connect with new people, and discover simple ways to live more sustainably.

A variety of interactive activities and stage programmes will also be waiting for you, including the Recycle Me Interactive Hub, flash mob, fun relay games, Open Mic, Bamboo Theatre, and prize quizzes.

See you on 21 September at the Olymp Football Field!
Let's learn. Participate. Change.

From Waste to Wonder

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolia without Waste/Хог хаягдалгүй Монгол
Мултипак ХХК / Multipack LLC
TML Plastic
INMO Recycling
Уудам Монгол Сургууль / オーダムモンゴル一貫教育学校 / Uudam Mongol Education School
Өнгө Нэмье / Waste management
Rotary International
MC THRIFT

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Rotaract - Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Rotaract - Mongolia:

Shortcuts

Share