Монгол хөзрийн мэргэ

Монгол хөзрийн мэргэ Монгол хөзрийн мэргэ танд тусална. Туршлагатай мэргэч таны асуултад нууцлалтайгаар хариулна.

07/08/2026

Миний зарчим бол хүн бүрийг хувь хүн гэж харж тайлдаг. Учир нь :
-Амьдралын нөхцөл байдал , амьдралын зам , энерги, сорилт, асуулт, сонголт өөр өөр байдаг . Тиймээс нэг хүний хөзөр дээр гарсан мэдээлэл болон санал болгосон засал тухайн хүний нөхцөл байдалд үндэслэгддэг бөгөөд хоёр өөр хүн яг адилхан тайлал , адилхан засал давтагддаггүй.

07/08/2026

13 ны засал нь айж эмээх биш, харин сайн сайхныг ерөөж, амар амгаланг бэлгэдэн үйлддэг уламжлалт зан үйл юм.

05/08/2026

Монгол уламжлалт хүүхдийг хүмүүжүүлэх ухаанд :
-Хайр, хүндлэл, ухаан, хөдөлмөрт тулгуурлан сурган хүмүүжүүлдэг.

03/08/2026

Таны энерги таныг хүрээлэх хүмүүсийг тодорхойлдог.

🤗 Төлөвшсөн эхнэр төлөвшөөгүй эхнэрийн ялгаа 😠Төлөвшөөгүй эхнэр :*Сэтгэл хөдөллөө амархан алддаг*Бусадыг буруутгах нь эл...
02/08/2026

🤗 Төлөвшсөн эхнэр төлөвшөөгүй эхнэрийн ялгаа
😠Төлөвшөөгүй эхнэр :
*Сэтгэл хөдөллөө амархан алддаг
*Бусадыг буруутгах нь элбэг
*Хов жив маргаанд дуртай
*Түр зуурын сэтгэлээр шийдвэр гаргадаг
*Магтаал анхаарал их эрэлхийлдэг
*Үг, үйлдэл нь тогтворгүй
*Өөрийгөө байнга бусадтай харьцуулдаг
*Хүндлэл шаардах нь их
*Мөнгө , эд зүйлээр хүнийг дүгнэх нь их
* Хүнд үед сандарч бууж өгдөг
*Бусдаас хамааралтай
*Асуудал гархад шууд уурлаж маргалдана
*Нөхрөө байнга шүүмжилж доромжилно
*Өөрийнхөө зөвийг хамгаална
*Хариуцлагаас зугтаана
*Санхүүгийн асуудалд бодлоггүй хандана
*Хардалт, үл итгэх байдал их
*Гэр бүлийн асуудлыг бусдад дэлгэнэ
*Сонсохоос илүү маргалдахыг хүснэ
*Талархалаа илэрхийлэх нь ховор
* Өөрийгөө хөгжүүлэх сонирхол багатай

🥰 Төлөвшсөн эхнэр
*Уур бухимдалаа хянаж чаддаг
* Өөрийн алдаа хариуцлагаа хүлээдэг
*Эв эеийг эрхэмлэн илүү ухаалгаар асуудлыг шийддэг
*Бодож тунгааж шийдвэр гаргадаг
*Өөртөө итгэлтэй, дотоод үнэлэмжтэй *Хэлсэндээ хүрдэг тууштай
*Өөрийгөө хөгжүүлж төвлөрдөг
*Бусдыг хүндэлдэг
*Хүний зан чанар ёс суртахууныг илүү үнэлдэг
*Тайван байж гарц хайдаг
*Бусдын хамааралгүй өөрийн үзэл бодолдоо тууштай үнэнч .
*Тайван ярилцаж шийдэл хайна
*Алдаа оноог хүндэтгэлтэйгээр хэлнэ
* Харилцан ойлголцохыг хичээнэ
*Орлого зарлагаа хамтдаа төлөвлөнө
*Итгэлцлийг эрхэмлэнэ
*Эхлээд өөрийгөө хайрлана дараа нь гэр бүлээ дараа бусадыг гэсэн хандлагатай
*Ихэнхдээ бага ярьж илүү сонсохыг эрхэмлэж , дараагийн нүүдлийг хардаг.
*Жижиг зүйлд ч талархаж чаддаг.

😇Монголчуудын уламжлалт эмэгтэй хүний хамагийн эрхэм чанаруудыг:
- Даруу төлөв байх
- Ахмад настанаа хүндлэх
-Үг үйлдэлдээ эзэн байх
- Ажилсаг хичээнгүй байх
- Гэр бүлээ эвтэй байлгахыг хичээх
- Энэрэнгүй уужуу сэтгэлтэй байх
- Шударга үнэнч байхыг онцлон үздэгээ.
Гэхдээ өнөө үед "төлөвшил" гэдэг нь зөвхөн эмэгтэй хүнд бус ,хүн бүрт хамрах чанар бөгөөд хүйснээс үл хамааран хариуцлага , сэтгэл хөдлөлийн зохицуулалт, бусдыг хүндэтгэж, өөрийгөө хөгжүүлэх зэрэг шинжээр илэрдэг гэж ойлгох нь илүү өргөн хүрээтэй байна.

01/08/2026

Заримдаа бид сайн хүнтэй учрахдаа өөрсдийгөө, хангалтгүй гэж мэдрэх, айдас эсвэл үнэлж чадахгүйгээс болж түүнийг өөрөөсөө холдуулж , хожим нь үнэ цэнийг нь ойлгодог.

27/07/2026

Яагаад та буруу хүнтэй учирдаг вэ?
Өнгөрсөн учрал алдаа биш сургамж , ухаарал болдог.
Та дараах төрлийн төлгийг үзүүлэх. боломжтой:
💕 Хайр , харилцааны төлөг
💍 Гэрлэлт ,учралын төлөг
💼 Ажил,карьерын төлөг
💰Санхүү мөнгөний төлөг
✈️ Аялал, нүүдэл суудлын төлөг
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл , хүүхдийн төлөг
🤝Харилцаа , хамтын ажиллагааны төлөг
🌿Ерөнхий төлөг (ойрын ирээдүйн чиг хандлага)
❓️Таны сонирхсон бусад асуултын төлгийг тавьж өгөх болноо.
📞Холбогдох утас:90330339.

22/07/2026

Малгайгаа авж өргөл өргөх нь өөрөөсөө дээдийг хүндлэх үедээ даруу байдлыг илэрхийлж буй Монгол хүний ёс юм.

20/07/2026

Монгол хөзрийн уламжлалт мэргэний аргаар таны асуултад хариулж, чиглэл зөвлөгөө өгнө.

✨ Нууцлал бүрэн хадгалагдана
✨ Хувийн үзлэг хийнэ
✨ Онлайн болон чатаар үзэх боломжтой

📩 Inbox-оор холбогдон цаг авч үйлчлүүлээрэй.
Холбогдох дугаар: 90330339

18/07/2026

Өргөл өргөхдөө хэлэх үг
Тэр овогтой тэрний тийм жилтэй охин, хүү үр нь:
- Мөнх хөх тэнгэр минь
Эх дэлхий минь
Алтан нар ,мөнгөн сар минь
Дөрвөн зүг найман зохисын эзэд минь
Уул, ус, газар орны савдаг эзэд минь
Өвөг дээдсийн минь ариун сүнс, тэнгэрүүд минь
Та бүхэндээ энэхүү өргөлөө өргөн барьж байна.
Бидний сэтгэлийг ариусгаж, оюуныг минь саруул болгож
Элдэв гай барцдыг холдуулж
Эрүүл энх , эв найрамдал
Буян хишиг хийморь лундааг хайрлан соёрхоно уу?
Эх дэлхий минь өнө мөнх амгалан
Уул ус минь ундарч
Үр хүүхэд минь өнөр өтгөн
Айл гэр ,аз жаргал элбэг дэлбэг байг.
( Өөрийн хувийн бодлоо нэмж хэлнэ.)
Өргөсөн өргөл минь ариунаар хүрч
Өршөөл ивээл тань мөнхөд оршиг ээ.

Address

Чингэлтэй дүүрэг, 2/р хороо, Найман шарга, Арга билэг төв, 3 давхар 306 тоот
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол хөзрийн мэргэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share