28/11/2023
📌Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) нь 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төрөөс хараат бус, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй, нийтийн сан юм.
📌Бид олон улсын болон дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсээс хөрөнгө босгож эмэгтэйчүүдийн болон эмэгтэй удирдагчтай байгууллага, бүлгүүдийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, дэмжих нөлөөлөх зорилготойгоор дараах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд тэтгэлэг олгодог:
👉Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгах,
👉Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
👉Эмэгтэйчүүдийн эрх ба байгаль орчны шударга ёсыг дэмжих
👉Уур амьсгалын өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх
👉Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг бэхжүүлэх
👉Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
👉Охид, залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх
👉Эмэгтэйчүүдийн байгууллага, бүлгүүдийн санал бодол, туршлагаа солилцох орон зай бий болгох
📌Монгол эмэгтэйчүүдээ дэмжиж өөрчлөлтийн төлөө хамтдаа хичээцгээе
Энэхүү холбоосоор орж хандив өгөх боломжтой: https://donorbox.org/giving-tuesday-627