17/09/2024
Онч шийдэл ТББ-ын нэхэмжлэлтэй “Акуа гарден” хотхонд голын онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшлүүлсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, Барилгын яам, БХТ, Хот хөгжлийн газрын барилгын зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг гуравдагч этгээд “Эм энд жи констракшн” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь тус бүр өвчтэй гэх эмнэлэгийн акт ирүүлснээр 14 хоногоор хойшиллоо.