Социал Демократ Залуучуудын Сан - SDYF

Directions Contact the organization

Социал Демократ Залуучуудын Сан - SDYF Социал Демократ Залуучуудын Сан - Social Democratic Youth Foundation

08/10/2026

“Сурагчдын ногоон төгөл” төсөл

2023 оны 5-р сард Социал Демoкрат Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Социал Демoкрат Залуучуудын Сан”-гаас Орон нутгийн сурaгчдын боловсрол чиглэлээр төслийн уралдаан зарласан бөгөөд уг уралдаанд Булган аймгийн Гурванбулаг суманд хэрэгжих “Сурагчдын ногоон төгөл” нэртэй төсөл шалгарсан.

Гурван жилийн хугацаанд төслийг амжилттай хэрэгжүүлж, хийсэн ажлаа дүгнэлээ. Хамтарч ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.

“Сурагчдын ногоон төгөл” төсөл 2023.05 сараас 2026.09 хүртэл Булган аймгийн Гурванбулаг суманд амжилттай хэрэгжиж, хаалт...
01/10/2026

“Сурагчдын ногоон төгөл” төсөл 2023.05 сараас 2026.09 хүртэл Булган аймгийн Гурванбулаг суманд амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ.

2023 оны 5 сард “Социал Демoкрат Залуучуудын Сан”-гаас Орон нутгийн сурaгчдын боловсрол чиглэлээр төслийн уралдаан зарласан бөгөөд уг уралдаанд “Сурагчдын ногоон төгөл” нэртэй төсөл шалгарч 20 сая төгрөгийн санхүүжилт авсан.

Тус төслийн зорилго нь Булган аймгийн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, практикт мод тарих, хамтын ногоон ТӨГӨЛ-тэй болох цаашилаад сургалтын бааз байгуулах юм.

Төслийн үр дүнд 3га талбайд мод үржүүлэг, жимсний палантац, ойжуулах болон мод үржүүлэгийн 4-н төрлийн 5000 гаруй модыг шилжүүлэн ойжуулалтын талбайд суулгаж, жимсний палантацын талбайд чацаргана, чавга, хар, улаан интоор, монос гэсэн 300ш мод суулгасан байна.

Энэхүү төсөл нь сурагчдад экологийн боловсрол олгохоос гадна сурагчдын үдийн хоолонд ашиглах хүнсний ногоо, нарийн ногоог хүлэмжинд тариалж байна. Сурагчид практикаар сурсан зүйлээ гэртээ хашаандаа мод тарьж байгаа нь эцэг эхчүүдийн болон сумын иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа билээ.

Энэхүү төслийг цаашид Булган аймгийн Гурванбулаг сумын ЗДТГ, ЕБС, Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, санхүүжүүлэгч байгууллага болох Социал Демикрот Залуучуудын Сан, санаачлагч Б.Дуламсүрэн нарын хамтын ажиллагааны үр дүнгээр амжилттай үргэлжлүүлэхээр хамтран ажиллаж байна.

Тухайн 3га газар дээр нэмж 7га газрыг сумын удирдагууд шийдвэрлэж өгсөнөөр бусад байгууллагуудтай хамтран нийт 17.000 мод тариалан илүү өргөн цар хүрээтэй моджуулалтын ажил хийгдэж байна.

Мөн төслийн зөвлөхөөр Монгол Улсын Байгаль орчины гавьяат ажилтан, Дендрологич, биологийн ухааны доктор Б.Чимид ажиллаж байна.

Address

СБД 6-р хороо, Тусгаар тогтнолын ордон 1-р давхар
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Социал Демократ Залуучуудын Сан - SDYF posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Социал Демократ Залуучуудын Сан - SDYF:

Shortcuts

Share