Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC

Call Directions Website Contact the organization

Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC The official page for the Mongolian National Olympic Committee

ДАШТ: Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🥉🇲🇳“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өр...
28/10/2026

ДАШТ: Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🥉🇲🇳

“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд өрсөлдсөн “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваанасан Дэлхийн 2 мөнгө, нэг хүрэл, Азийн 3 алт, 4 мөнгөн медальт Киргизстаны Айпери Медет Кызыг 4:1-ээр ялж, хүрэл медаль хүртлээ.

Э.Даваанасан ийнхүү ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийн эзэн болж байна.

Тэрбээр “Белград-2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Халуун баяр хүргэе! 🇲🇳

“ДАКАР 2026”: ЖҮДОГИЙН БАГ ТАМИРЧДЫН ХОТХОНД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭАфрик тивд анх удаа зохион байгуулагдаж буй Залуучуудын IV ол...
28/10/2026

“ДАКАР 2026”: ЖҮДОГИЙН БАГ ТАМИРЧДЫН ХОТХОНД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй Залуучуудын IV олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох жүдо бөхийн тамирчин Т. Төгсхүслэн дасгалжуулагч Б. Баттөмөрийн хамт Сенегал улсын Диамниадио хотод байрлах Тамирчдын хотхонд хүрэлцэн ирлээ.

Монголын багийн тугчаар сонгогдсон Т. Төгсхүслэн нь жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөх бөгөөд 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж, 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долдугаар байр эзэлсэн амжилттай тамирчин юм.

Тамирчдын хотхон өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, оролцогч баг, тамирчдыг хүлээн авч байна. Олон улсын олимпын хорооны мэдээлснээр, одоогийн байдлаар 163 Үндэсний олимпын хороо тус хотхонд хүрэлцэн ирээд байна.

“Дакар 2026” Залуучуудын IV олимпын наадам 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдана. Наадамд 25 спортын төрөлд 2,700 орчим тамирчин оролцож, 153 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монголын баг, тамирчдадаа амжилт хүсье!

28/10/2026

World Judo Day🇲🇳😊

28/10/2026

“Дакар-2026” Залуучуудын IV Олимпын наадам эхлэхэд 3 хоног үлдлээ!

Монголын баг тамирчдадаа амжилт🇲🇳
🥰

27/10/2026

“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ IV ОЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ

“Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадам 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотод зохион байгуулагдана.

Энэхүү наадам нь Олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд зохион байгуулагдах анхны олимпын наадам гэдгээрээ онцлог юм.

Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө.

📌 Наадмын хөтөлбөрт хөнгөн атлетик, усанд сэлэлт, жүдо, бокс, элсний бөх, байт харваа, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, футзал, спорт гимнастик, скейтборд зэрэг 25 спортын төрөл багтжээ.

📌 Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн зургаан төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөнө.

📌 Хүйсийн тэгш оролцоог хангана. “Дакар-2026” наадам эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны тэнцвэрийг хангах зорилт дэвшүүлсэн бөгөөд Африк тивийн 54 Үндэсний олимпын хорооны баг тамирчдыг оролцуулахаараа онцлогтой.

📌 Шинэ төрлүүд нэмэгдлээ. Бейсбол5 болон ушугийн таолу төрөл олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтаж байгаа бол дүрвэгч залуучуудын олимпын баг энэ удаагийн наадамд анх удаа оролцоно.

📌 Спортын өрсөлдөөнөөс гадна тамирчдад боловсрол эзэмших, соёлын солилцоонд оролцох, олимпын үнэт зүйлсийг танин мэдэх боломж олгодгоороо залуучуудын олимпын наадам онцлог юм.

📌 Наадмын түүхээс: Залуучуудын зуны анхдугаар олимпын наадам 2010 онд Сингапурт, хоёр дахь нь 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод, гурав дахь нь 2018 онд Аргентины Буэнос-Айрес хотод тус тус зохион байгуулагдсан. Харин “Дакар-2026” нь зуны залуучуудын олимпын IV наадам болох юм.

🇲🇳 Энэхүү наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр гэрэл зурагчин Д.Нямбилэг, сэтгүүлч Б.Мөнгөнтамир нар сурвалжлан ажиллана.


ДАШТ: М.ДАВААБАНДИ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ СОРИНО 🇲🇳Казахстаны Астана хотноо чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ хоёр дах...
25/10/2026

ДАШТ: М.ДАВААБАНДИ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ СОРИНО 🇲🇳

Казахстаны Астана хотноо чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьж буй ОУХМ М.Даваабанди дагах барилдаанд Беларусын Александр Гуревыг 10:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрээр медалийн төлөөх барилдаанд Гүржийн Вахтанг Лолуатай хүч үзнэ. Гүржийн бөх хагас шигшээд Азербайжаны Эльданиз Азизлид 1:5-аар ялагдсан юм.

М.Даваабанди 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д сонгомол бөхийн 55 кг-ын жинд анх удаа барилдаж, наймдугаар байрт шалгарч байлаа.

Тэгвэл энэ удаа тэрээр насанд хүрэгчдийн сонгомол бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болох түүхэн боломжийн өмнө ирээд байна.

М.Даваабандидаа амжилт хүсье! 🇲🇳

#ДАШТ2026

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ-СЕМИНАР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨМонголын Үндэсний Олимпын Х...
24/10/2026

НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ-СЕМИНАР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Үндэсний Олимпын Хороо болон Налайх дүүргийн “Лиллехаммер” Олимпын зөвлөл хамтран зохион байгуулсан спортын удирдах ажилтны сургалт-семинар амжилттай болж өндөрлөлөө.

Сургалт-семинарын хүрээнд сургагч багш Ч.Энхтүвшин “Бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанар” сэдвээр сургалт явуулж, оролцогчдод бие бялдрын хөгжлийн үндсэн ойлголт, дасгал хөдөлгөөний арга зүй, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх боломж олголоо.

Тус сургалтад хамрагдсан оролцогчид эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ цаашдын ажилдаа хэрэгжүүлэхэд чиглэсэн сертификатаа гардан авснаар сургалт-семинарын үйл ажиллагаа өндөрлөв.

Энэхүү сургалт нь спорт, олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирын багш, дасгалжуулагч болон олимпын танхимын арга зүйчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

“АЙЧИ НАГОЯА-2026”: Д.СЭЛЭНГЭЭ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ“Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн р...
24/10/2026

“АЙЧИ НАГОЯА-2026”: Д.СЭЛЭНГЭЭ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд өрсөлдсөн ОУХМ Д.Сэлэнгээ мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр финалд БНХАУ-ын Гао Зихантай өрсөлдөж, 7:3-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов.

Энэхүү амжилт нь Монгол Улсын пара шигшээ багийн "Айчи Нагояа-2026" Азийн пара наадмаас хүртсэн 10 дахь медаль, түүний дотор дөрөв дэх мөнгөн медаль нь юм.

Д.Сэлэнгээдээ баяр хүргэе! 🇲🇳

Фото: Ж.Адилбиш

23/10/2026

🏅 “СПОРТЫН АЛДАРТАН – БИДНИЙ БАХАРХАЛ” 🇲🇳

Налайх дүүргийн ЕБС-ийн сурагчид олимпын тамирчидтай уулзаж, тэдний амжилтын түүх, үнэт туршлагаас суралцан, урам зориг, эрч хүч авсан онцгой мөчүүд. ✨

“АЙЧИ НАГОЯА-2026”: Ц.ДОРЖЗОДОВ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн зээр...
23/10/2026

“АЙЧИ НАГОЯА-2026”: Ц.ДОРЖЗОДОВ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн F55 ангилалд Цэдэнсодномын Доржзодов мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсын багийн 3 дахь мөнгөн медаль, 9 дэх медалийн эзэн боллоо.

Халуун баяр хүргэе🇲🇳

Address

Khan Uul District 15, Chinggis Avenue, Ulaanbaatar, Mongolia NOC
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+976-11-345285

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC:

Shortcuts

Share