Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPA

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPA Монголын Спортын Сэтгүүчдийн Холбоо |
Official page of Mongolian Sports Press Association

Шинэ оны өмнөхөн Монгол Улсын гавьяат цол хүртсэн МССХ-ны ерөнхийлөгч асан Ч.Отгонбаатарын тухай мэдээг Азийн спортын сэ...
08/01/2026

Шинэ оны өмнөхөн Монгол Улсын гавьяат цол хүртсэн МССХ-ны ерөнхийлөгч асан Ч.Отгонбаатарын тухай мэдээг Азийн спортын сэтгүүлчдийн холбооны вэбсайтад нийтэлжээ.

AIPS Asia

Ulaanbaatar: Renowned Mongolian sports journalist Otgonbaatar Chultem has been honored with the prestigious Order of Meritorious Sports and Culture by President of Mongolia Khurelsukh Ukhnaa, in recognition of his outstanding and long-standing contributions to sports journalism and the promotion of....

СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ТӨРИЙН ХИШИГ ХҮРТЛЭЭҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуу...
30/12/2025

СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ТӨРИЙН ХИШИГ ХҮРТЛЭЭ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсний дунд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн спортын сэтгүүлчид багтсан юм:

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
• Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч асан, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Чүлтэмийн Отгонбаатар
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
• МҮОНРТ-ийн редактор, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Гарьдшувуугийн Отгонжаргал
• “И ти ви” телевизийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбат
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
• “Чеймп Медиа”-гийн фото сэтгүүлч Жаргалсайханы Адилбиш.

Үзэг нэгт анд нөхөд та бүхэндээ болон гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн удахгүй морилон ирэх шинэ 2026 оны мэндийг хүргэе.

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

27/12/2025
23/12/2025

🌟We are wishing all our colleagues and partners as well as other stakeholders of international sport around the world a happy holiday season and all best for the new year.
💻📸📹📺📻🎙️

16/12/2025

🌍 Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас баталсан 🗓 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хориглосон жагсаалт 2026-ын 🔍 гол өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

🆕 2026 оны Хориглосон жагсаалтын гол өөрчлөлтүүд:

✅ Тамирчид болон тэдний оролцогч хүрээний хүмүүс (entourage) хориглосон бодис, аргыг илүү сайн ойлгох зорилгоор дараах ангиллуудад нэмэлт жишээ, тайлбар оруулсан. Үүнд:
• S1. Анаболик бодисууд
• S2. Пептид дааврууд, өсөлтийн хүчин зүйлүүд, тэдэнтэй төстэй бодисууд болон миметикүүд
• S4. Даавар ба бодисын солилцооны модуляторууд
• S6. Стимуляторууд

✅ Салметерол-ын хувьд:
• Гүйцэтгэл сайжруулах (эргоген) нөлөөллөөс зайлсхийх зорилгоор
👉 тун хоорондын хугацааг өөрчилсөн
• ⚠️ Хоногт хэрэглэх дээд тун өөрчлөгдөөгүй

✅ Цус болон цусны бүрэлдэхүүн хэсгийг татан авах (withdrawal) үйлдэлтэй холбоотой
👉 илүү дэлгэрэнгүй тайлбарууд нэмэгдсэн.

✅ Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO):
• Оношилгооны бус зорилгоор хэрэглэхийг
❌ Хориглосон аргуудын M1.4-т оруулсан
• Харин:
✔️ Нийт гемоглобины массын хэмжилт
✔️ Уушгины диффузийн чадамжийг тодорхойлох
зэрэг оношилгооны зорилгоор хэрэглэх нь хориглогдохгүй

✅ Эсийн бүрэлдэхүүн хэсгүүд:
• (жишээ нь: цөм, митохондри, рибосом зэрэг органеллүүд)
• Хэвийн эс болон генийн өөрчлөлттэй эсийг ашиглахыг хориглосон заалтад
👉 нэмэлт тодруулга оруулсан.

✅ Глюкокортикоид:
• Удаан ялгаруулалттай (sustained-release) бэлдмэлийн хувьд
👉 шимэгдэлт удаан үргэлжилдэг тул
⚠️ угаагдах хугацаа дууссаны дараа ч илрэх боломжтой болохыг
washout хүснэгтэд тодруулсан.



📌 Анхааруулга:
2026 оноос мөрдөгдөх өөрчлөлтүүдтэй эртнээс танилцаж, эмчилгээ, нэмэлт бүтээгдэхүүн, хэрэглэж буй бэлдмэлдээ онцгой анхаарахыг зөвлөж байна.

Цэвэр спорт – Бидний хамтын хариуцлага!

2025 оны Монголын шилдэг баг, тамирчдыг тодруулсан санал асуулгын нийлбэр дүнШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН: Т.Тулга /чөлөөт бө...
10/12/2025

2025 оны Монголын шилдэг баг, тамирчдыг тодруулсан санал асуулгын нийлбэр дүн

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:
Т.Тулга /чөлөөт бөх/ - 102 оноо
А.Баттулга /бокс/ - 62 оноо
К.Ёолк /жүдо/ - 45 оноо
Т.Хангал /волейбол/ - 18 оноо
Г.Ганбаяр /хөлбөмбөг/ - 14 оноо
Б.Ачбадрах /гүйлтийн цана/ - 10 оноо
П.Мөрөн /мото спорт/ - 9 оноо
Д.Энхтүвшин /спортын гимнастик/ - 7 оноо
А.Ариунбат /уулын цана/ - 5 оноо
Л.Сумьяа /самбо/ - 5 оноо
Б.Ганзориг /уламжлалт харваа/ - 1 оноо

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:
Л.Алтанцэцэг /бокс/ - 78 оноо
Б.Ганхайч /жүдо/ - 71 оноо
П.Орхон /чөлөөт бөх/ - 45 оноо
Б.Мөнгөнтуул /шатар/ - 21 оноо
Б.Нарантуяа /бильярд/ - 17 оноо
Т.Алтжин /чөлөөт бөх/ - 14 оноо
Г.Хишигсайхан /хөнгөн атлетик/ - 7 оноо
Б.Мөнгөнзул /шатар/ - 6 оноо
Ц.Энхжин /чөлөөт бөх/ - 6 оноо
Г.Ган-Орхон /бильярд/ - 5 оноо
Г.Монголжин /жюү жицү/ - 4 оноо
Б.Ариунтунгалаг /гүйлтийн цана/ - 2 оноо

СПОРТ ТОГЛООМЫН ШИЛДЭГ БАГ:
Сагсан бөмбөг - 3х3 эмэгтэйчүүдийн шигшээ баг - 123 оноо
"Хасын Хүлэгүүд" /сагсан бөмбөг/ - 9 оноо
Сагсан бөмбөг - 5х5 эмэгтэйчүүдийн шигшээ баг - 6 оноо
“СП Фалконс” /хөлбөмбөг/ - 0 оноо

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО
Ажлын хэсэг

2025 ОНЫ МОНГОЛЫН СПОРТЫН ШИЛДЭГТ НЭР ДЭВШИГЧИДОны шилдэг 3 эмэгтэй тамирчин, шилдэг 3 эрэгтэй тамирчин, спорт тоглоомын...
03/12/2025

2025 ОНЫ МОНГОЛЫН СПОРТЫН ШИЛДЭГТ НЭР ДЭВШИГЧИД

Оны шилдэг 3 эмэгтэй тамирчин, шилдэг 3 эрэгтэй тамирчин, спорт тоглоомын шилдэг багийг Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулна.

First batch of MSPA members receive 2026-2027 AIPS cardsThe first set of Mongolian sports journalists have received thei...
29/11/2025

First batch of MSPA members receive 2026-2027 AIPS cards

The first set of Mongolian sports journalists have received their new AIPS cards for 2026-2027, including Tserensodnom Enkhtuvshin, a veteran correspondent for "Five Rings" newspaper, who received his first-ever AIPS card twenty nine years ago during the Atlanta Olympic Games.

There are also two young newcomers M.Khuslen and B.Nandin-Erdene among the current 29 AIPS card holders of the MSPA for the upcoming biennial.

The ceremony was attended by the press card recipients as well as MSPA office bearers B. Tsagaanbaatar and D. Batjargal.

Э.ХАРЦАГА ХОЛБООДЫН ТЭМЦЭЭНИЙ III БАЙРТ ШАЛГАРЛААМҮОХ-ны гишүүн спорт холбоодын ширээний теннисний тэмцээн өнөөдөр болсо...
21/11/2025

Э.ХАРЦАГА ХОЛБООДЫН ТЭМЦЭЭНИЙ III БАЙРТ ШАЛГАРЛАА

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын ширээний теннисний тэмцээн өнөөдөр болсон байна. Тэмцээнд спортын 22 холбооны төлөөлөл болсон 50 гаруй тамирчин өрсөлдөж эрэгтэйчүүдийн ангилалд Рагбигийн холбооны З.Билэгбаатар, Биллиардын холбооны Б.Шинэбаяр, Спортын сэтгүүлчдийн холбооны фото сурвалжлагч Э.Харцага нар эхний гурван байрт шалгарлаа.
Холбооныхоо нэрийг өндөрт өргөж амжилттай оролцсон Э.Харцагадаа баяр хүргэе.

05/07/2025

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо MSPA-гийн танилцуулга

2025-07-02, Хонконг

Address

Khan Uul District 15, Chinggis Avenue
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPA:

Share