Оном Сан

Оном Сан Оном сан нь Монгол хүний хѳгжилд бодитой хувь нэмэр оруулах чин зорилготой төрийн бус байгууллага юм.
(1)

Сайн байцгаана уу! 👋ОНОМ Сангийн зүгээс элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйлсэд үргэлж сэтгэл зүрхээ зор...
01/05/2026

Сайн байцгаана уу! 👋

ОНОМ Сангийн зүгээс элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйлсэд үргэлж сэтгэл зүрхээ зориулан ажилладаг билээ. Бид өмнө нь Лондон дахь монголчуудынхаа дунд энэхүү өдөрлөгийг хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулж, олон хүнийг эрт илрүүлэгт хамруулж байсан түүхтэй. Энэ удаа ХЕП-МОЛО төслийн хүрээнд дахин нэг удаа Элэгний Эрүүл Мэндийн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өдөрлөгөө зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.
Монгол улс маань архаг вируст гепатитын халдварын тархалтаар дэлхийд дээгүүрт ордог гэдгийг та бүхэн маань сайн мэднэ. Элэгний өвчин ихэвчлэн ямар ч шинж тэмдэггүй чимээгүйхэн явагддаг тул өөрийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч эрт илрүүлэгт хамрагдах нь хамгийн чухал байдаг шүү.

Хэзээ, хаана болох вэ?
📅 Огноо: 2026 оны 5-р сарын 9
⏰ Цаг: 10:00 - 15:00
📍 Байршил: Mongolian Community Organisation, Kensington Aldridge Academy, 1 Silchester Road, London, W10 6EX

Өдөрлөгт ирснээр та:
🔸 Элэгний эрүүл мэнд болон вируст гепатит, бусад халдварын талаар үнэтэй мэдээлэл, зөвлөгөө авах
🔸 Элэгний фиброскан оношилгоонд орох
🔸 Цусны даралт, жингээ хэмжүүлэх
🔸 Цусан дахь өөх тос, чихрийн шижин тодорхойлох шинжилгээ өгөх боломжтой.

⚠️ Маш чухал санамж: Шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд та ирэхээсээ өмнө 4-6 цаг хоол идээгүй байх шаардлагатайг анхаараарай. Шинжилгээгээ өгөөд дууссаны дараа бид та бүхнийгээ халуун цай, хөнгөн зуушаар дайлах болно оо! ☕🥪

(Санамж: Энэ нь судалгааны нэг хэсэг бөгөөд өдөрлөгт ирснээрээ та судалгаанд заавал оролцох үүрэг хүлээхгүй.)

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл постер дээрх QR кодыг уншуулах эсвэл [email protected] хаягаар бидэнтэй холбогдоорой.

Эрүүл мэнд бол хамгийн эрхэм баялаг. Өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж, хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ урьж байна.

📣 ГАДААДАД СУРДАГ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУ СУДЛААЧДЫН АНХААРАЛД!Оном Сан нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM...
15/04/2026

📣 ГАДААДАД СУРДАГ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУ СУДЛААЧДЫН АНХААРАЛД!

Оном Сан нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) Хөгжлийн сангийн санхүүжилттэй “Монгол диаспора” төслийн хүрээнд дадлагажигч оюутнуудыг хүлээн авахаар ажиллаж байна. 🌏🇲🇳

Бид гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй болон шинэхэн төгсөгч залуусыг дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна:

🔹 Нийгмийн эрүүл мэнд
🔹 Эмнэлзүйн судалгаа
🔹 Биотехнологи
🔹 Дата анализ & Мэдээллийн технологи

Хөтөлбөрийн талаар илүү мэдээллийг дорх постоос аваарай

Дэлхийн өнцөг бүрт суралцаж буй Монгол залуустаа энэхүү мэдээллийг түгээгээрэй! 👇

06/01/2026

🇬🇧 Лондонд амьдарч буй Монголчуудын анхааралд!

Хүний нутагт эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаарай. Бид Лондон хотноо суугаа элэг нэгтнүүддээ зориулан Зүрх судас болон Элэгний B, C вирус илрүүлэх үзлэгийг зохион байгуулах гэж байна.

🗓 Хэзээ: 2026 оны 1-р сарын 17-ны өдөр 10:00 – 15:00 📍 Хаана: Лондон хотод (Mongolian Community Organisation, Kensington Aldridge Academy, 1Silchester Road, London, W10 6EX)

Та энэхүү мэдээллийг Лондонд байдаг найз нөхөд, танилууддаа түгээж SHARE хийн тус болоорой. 🙏

Эрүүл биед саруул ухаан оршино! 🌱

Оном сан нь Монгол хүний хѳгжилд бодитой хувь нэмэр оруулах чин зорилготой төрийн бус байгууллага юм.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!Элэг нэгт Монголчууд аа, Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монгол аха...
31/12/2025

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!
Элэг нэгт Монголчууд аа, Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монгол ахан дүүс ээ!

Цаг хугацааны хүрд тасралтгүй эргэж, түүхийн хуудас болон үлдэж буй 2025 оноо үдэж, итгэл найдвар, их бүтээн байгуулалт, шинэ тэмүүлэл дүүрэн 2026 оноо Та бид угтан авч байна.

2025 он бол Монголын нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарт сорилт ихтэй, гэхдээ сургамж арвин, ирээдүйгээ илүү тодорхой харах боломж олгосон жил байлаа. Бидний өмнө тулгарсан бэрхшээлүүд нь гадаад, дотоод нөхцөл байдлаас үл хамааран зөвхөн ухаалгаар сэтгэж, шинжлэх ухаанд тулгуурлан, хариуцлагатай шийдвэр гаргахын үнэ цэнийг дахин дахин сануулсан он байв.

Хувийн амьдралын хувьд энэ жил бидний хувьд нэгэн шинэ хуудас нээгдлээ. 2025 оны 09-р сард хүү Аргун маань Станфордын их сургуульд элсэн орж, эгч Есүгэнтэйгээ нэгдэн, эрдмийн их аянд дөрөө харшсанаар гэргий бид хоёр үр хүүхдүүдээрээ бахархах сэтгэл дүүрэн байна.

Бизнес болон хөрөнгө оруулалтын салбарт бид олон улсын түвшинд үйл ажиллагаагаа тэллээ. Тухайлбал, манай хөрөнгө оруулалтын сангийн охин компани 2026 онд Америкийн Нэгдсэн Улсад хийгдэх томоохон бүтээн байгуулалтад оролцох үүд хаалгаа нээлээ. Мөн хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан эрүүл мэнд, оношилгооны салбарт хамтарсан шинэ төслийг эхлүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан технологийг дэлхийн зах зээлд гаргах зэрэг томоохон ажлуудын суурийг тавилаа.

Ирээдүй гэдэг бол өөрөө аяндаа ирдэг зүйл биш. Ирээдүйг мэдлэг бүтээж бүтээсэн мэдлэгээ бодит байдалд хэргэлдэг, уйгагүй хөдөлмөрч, өндөр ёс зүйтэй хүмүүс л бүтээдэг. Тиймээс Монголын хөгжил дэвшлийн гол тулгуур нь байгалийн баялаг биш, харин эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул, хариуцлагатай хүн юм.

Оном сангийн хувьд 2025 онд эхлүүлсэн болон үргэлжлүүлж буй эрдэм шинжилгээ, эмнэлзүйн судалгаа, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд маань бодит үр дүнгээ өгсөөр байна. Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нотолгоонд суурилсан эмчилгээ, үндэсний хэмжээний судалгаануудыг хэрэгжүүлэх чиглэлээр манай эрдэмтэн, судлаач, эмч нарын баг тууштай ажиллалаа. Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээ судалгааны ажлаа олныг хэвлүүлэн гаргав.

Хепатитийн В, С, Д вирүсийн халдвар, тэдгээрээс шалтгаалсан элэгний хорт хавдар, хатууралтай тэмцэх үндэсний зорилтууд маань шинжлэх ухааны бодит үндэслэл дээр урагшилж, Монгол Улс дэлхий дахинд хариуцлагатай, үр дүнтэй жишиг загвар болж байгааг олон улсын хамтын ажиллагаа нотолж байна.

2026 он бол бидний хувьд шинэ шатанд гарч, хийж эхэлсэн ажлаа гүнзгийрүүлж, чанаржуулах жил байх ёстой. Сайн бодлого тасралтгүй хэрэгжиж байж л үр дүн өгдөг. Нэг удаагийн шийдвэр, нэг удаагийн уриа улс орныг өөрчилдөггүй. Харин тууштай, ухаалаг, шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа л Монголын ирээдүйг гэрэлтүүлнэ.

Бид улс төрийн хийрхэл, богино ашиг сонирхол, хариуцлагагүй шийдвэрүүдээс болж хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, итгэлийг золиослох ёсгүй. Үнэн зөв мэдлэг, ил тод байдал, мэргэжлийн ёс зүй нийгмийн дархлаа болж байж Монгол улс урагшилна.

Ирж буй 2026 онд:

* Монгол хүн бүр эрүүл энх байж,
* Хүүхэд залуус маань чанартай боловсрол эзэмшиж,
* Эрдэм мэдлэг дээдлэгдэж,
* Хөдөлмөр шударгаар үнэлэгддэг,
* Ирээдүйдээ итгэдэг нийгэм улам бүр төлөвших болтугай.

Бид хамтдаа ухаалгаар зүтгэвэл Монголын ирээдүй заавал гэрэлтэй болно. Бидний эхлүүлсэн ажил, тарьсан үр бүхэн Монгол хүний сайн сайхны төлөө соёолон ургах болтугай!

Ирж буй шинэ онд Та бүхэндээ эх нутагтаа элэг бүтэн, эрүүл энх, сэтгэл тэнүүн, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсэн ерөөе.

Шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе!

Гүнээ хүндэтгэсэн,

Оном сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шинжлэх ухааны доктор, биофизикч Оном овогтой Дашдоржийн Наранбаатар

2025 оны 12 сарын 31

Address

Удирдлагын академи
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670122006

Alerts

Be the first to know and let us send you an email when Оном Сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Оном Сан:

Shortcuts

Share