Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulan Bator
  • Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо
Call Directions Website Contact the organization

Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбоо 2025он-25жил
Дижитал Өрхийн Эрүүл Мэндийн Төв

13/10/2026
13/10/2026

👀👀👀Манай өрхийнхэн дунд нэг асуудал байнаа. Монголчуудын зан байх, Өөрөөсөө дээгүүр байгааг татаж унагах ⁉️ Энэ яг программ хөгжүүлэлт дээр гарах боллоо. Бид 25 жилийн түүхэнд бүгд нэг зорилго дор нэг уриан дор нэгдэж амжилттай хөгжиж ирсэн. Программ хангамж өөрөө ардаа маш их ашиг сонирхол байдаг болоод биднийг ч хэд хуваасан. ӨЭМТ-д олон программ ашигласнаас хойш хамгийн олон ӨЭМТ ашиглаж байгаа, яг өрхийн эмч, сувилагч нарын ажлыг сайн мэддэг хөгжүүлэлтэй Urh.mn программыг хэдэн ч удаа гомдол гаргаж хэдэн ч удаа шалгуулж байна бэ⁉️
Urh.mn программын хувьд бусдаасаа илүү хөгжүүлэлттэй, илүү өрхийн эмчийн ажилд ойр, тэдний ажлыг илүү хөнгөвчилсөн, программ хөгжүүлэлт илүү сайн, тэгээд Өрхийн эмч өөрөө хөгжүүлэлтийг хийдэг болохоор илүү өрхийн эмчийн ажлыг хялбарчладаг юм байна‼️ Гомдол гаргасан сүүлийн 2 тохиолдлыг авч үзэхэд Urh.mn зөв бна.
1. Хүн амын баталгаажуулалт, Urh.mn тухайн хүн 6 сарын дотор ӨЭМТ-д үзүүлээд хуруугаа уншуулчихсан хүнийг л дахин хурууны хээ уншуулахгүйгээр баталгаажуулалт хийх тохиргоог хийсэн байна. Энэ яагаад болохгүй гэж… Тухөйн хүн, тухайн жилд ӨЭМТ-д хандсан уу хандсан, хурууны хээгээ уншуулсан уу уншуулсан нэг удаа уншуулсан бол тухайн жилдээ эргэж татаж баталгаажуулалт хийх нь технологийн дэвшил биздээ. Үүнийг л бид хүсч байгаа шдээ.
2. Утас руу код илгээгээд баталгаажуулах - энэ зөв шдээ. Төрийн ихэнх үйлчилгээ Е монголиас ингэж авч байгаа. Харин ч Өрхийн эмчийн ажлыг хөнгөвчилсөн зөв л шийдэл бна. Энэ л программын хөгжүүлэлт, дэвшил, Өрхийн эмчийн ажлыг хөнгөвчилж байна ‼️ Энэ баталгаажуулалт хурууны хээгээр биш Е монголиа, И даатгал программаар ч баталгаажуулж болно гэж ЭМДЕГ зөвлөсөн. Гол нь тухайн иргэн Тэр ӨЭМТ-г өрхийн эмчийг сонгох эсэх нь болохоос үзүүлсэн эсэх биш‼️
3. Эрт илрүүлгийн асуумжийн дүгнэлт нь Urh.mn дээр программ нь томьёогоор бодоод гаргачихдаг юм бна. Гоё, Мундаг, Дэвшил💪🙌👍 Эмч нар өөрсдөө арьсан дээр тууралттай гэж бичсэн бол В үнэлгээ гарна, Эмч өөрөа шүд цооролттой гэж бичсэн бол В үнэлгээ гарна. Түүнийг дор нь программ бодоод дүгнэлт бичиж бна. Энэ сайн шдээ. Ийм аргыг бусад оронд ашиглаад 10 гаран жил болж байхад манайх дөнгөж ашиглаж эхлэнгүүт асуудал үүсч энэтэр… Хиймэл оюун ухаан ашиглаад ирбэл одоо яах нүү. Энэ бол Эмч нарын ажлыг хөнгөвчилж байна‼️Том биш технологийн дэвшил байна‼️Программ гдг жинхэнэ утгаараа ашиглаж бна‼️Өшөө ч илүү болно. Бусад программ ашиглаж бгаа хүмүүс юунд гомдоод байган. Юунд асуудал үүсгээд байган⁉️‼️⁉️
Шударга зарчим‼️ Өөрсдийнхээ ашиглаж байгаа программыг хөгжүүл, эсхүл сайн программыг авч ашигла. Бидний зорилго бол Өрхийн эмчийг аль болохоор цааснаас салгах, ажлыг хөнгөвчлөх, цагийг илүү Иргэндээ зориулах, Тэгээд бас технологи дагаж хөгжих 🥰💪👍👏

07/10/2026
01/10/2026

Address

Сүхбаатар дүүрэг 2-р хороо, Альфа цогцолбор/203 тоот
Ulan Bator

Telephone

+97670115560

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо:

Shortcuts

Share