28/09/2026
Монголын Нарт Паркгольфын Холбооны Баянгол дүүргийн салбарын захирал Л. Алтангадас, Ерөнхий менежер Б. Отгончимэг нар БНСУ-д скрийн паркгольфын үйл ажиллагаа, менежмент, зохион байгуулалт болон хөгжүүлэлтийн чиглэлээр туршлага судалж, “богц дүүрэн” шинэ мэдлэг, санаа, туршлагатай эх орондоо ирлээ.
Тэдний олж авсан мэдлэг, туршлага нь Баянгол дүүрэгт паркгольфын шинэ хэлбэр болох скрийн паркгольфыг хөгжүүлэх, иргэдэд улирал харгалзахгүйгээр тоглох боломж бүрдүүлэх, сургалт, тэмцээн, клубын үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Цаашид Баянгол дүүрэгт паркгольф болон скрийн паркгольфыг амжилттай хөгжүүлж, олон шинэ тоглогч, гэр бүл, ахмад үе, залуусыг энэ сайхан спортод нэгтгэн, үлгэр жишээ салбар болон хөгжихийг хүсэн ерөөе.
Л. Алтангадас, Б. Отгончимэг нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Play • Nature • Community
Монголын Нарт Паркгольфын Холбоо