18/12/2025
Удирдлагын академийн Сонсогч төгсөгчдийн холбооны 30 жилийн ойн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төгсөгч, докторант, магистрантуудын судалгаа хийх санал санаачилгыг дэмжих, тэдний эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой “ЗАСАГЛАЛ-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ хичээлийн төв байрны 215 тоот танхимд зохион байгуулагдлаа. Шалгаруулалтад нийт 18 судлаач бүтээлээ ирүүлсэн ба нэгдүгээр шатнаас шалгарсан 9 илтгэлийг хэлэлцлээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд
-Магистрант Ц. Сонинбаяр “Төрийн албан хаагчдын ажлаас халшрах хам шинж, стрессийн түвшинг тодорхойлох нь” сэдэвт илтгэлээр I байр эзлэн Удирдлагын Академийн нэрэмжит тэтэглэгээр шагнуулав.
-Докторант Л.Цэвээнжавын “Зах зээлээс алслагдсан байдал ба өрхийн орлого: Монгол улсын жишээн дээр хийсэн туршилтын судалгаа” сэдэвт илтгэлээр II байр эзлэн Сонсогч Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 1 сая төгрөг болон үнэ бүхий зүйл.
-Докторант М.Мянганбуу “Байгууллагын соёлын судалгааны арга зүйн асуудалд” сэдэвт илтгэлээр III байранд тус тус шалгарч,
-Докторант Ө.Алдармаа “СӨБ-ын байгууллагын удирдах албан тушаалтны харилцааны ур чадварын үнэлгээ” сэдэвт илтгэлээр,
-Магистрант Д.Амартайван, магистрант Н.Лувсан нарын “Монгол Улсын хүн амын суурьшлын төлөв байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт илтгэлээр тусгай байр тус тус шалгаран мөнгөн шагнал, дурсгалын зүйлс болон УА эрхлэн гаргадаг сэтгүүл дээр бүтээлээ нийтлүүлэх эрхээр шагнуулав. Мөн Энэхүү Сонсогч төгсөгчдийн Холбооны Эрдэм шинжилгээний хурал анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид уламжлал болон улирал болгон зохион байгуулагдахаар боллоо.
“Governance-2025” Эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ хэлэлцүүлсэн бүх сонсогчид болон 2-р шатанд шалгарсан Магистрант Б.Заяамаа, Доктрант Т.Ууганбаяр, Б.Батчимэг, Ж.Бямбасүрэн нартаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.