Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл

Call Contact the organization

Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл ТЭГШ ОРОЛЦОО
ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ

19/10/2026
🔥 YOUTH POWER-2026 KHUVSGULХүүхдийн дуу хоолой, үзэл бодол, оролцоог дэмжсэн “YOUTH POWER–2026 KHUVSGUL” үйл ажиллагаа а...
19/10/2026

🔥 YOUTH POWER-2026 KHUVSGUL

Хүүхдийн дуу хоолой, үзэл бодол, оролцоог дэмжсэн “YOUTH POWER–2026 KHUVSGUL” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. 🎉

Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, залуус өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шинэ санаа гаргах, багаар ажиллах, манлайлах чадвараа хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үнэ цэнтэй боломж байлаа. 💡🤝

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулсан нийт зохион байгуулагчид, хамтран ажилласан байгууллагууд, эрхэм зочид болон идэвхтэй оролцсон хүүхэд, залуусдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️

Бидний дуу хоолой бидний ирээдүй!
YOUTH POWER 2026 Хүүхэд бүрийн оролцоо, залуусын манлайлал! 🚀

#ХүүхдийнОролцоо #ЗалуусынМанлайлал #Хөвсгөл

15/10/2026
📢 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН БОЛЖ БАЙНАХөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны II х...
15/10/2026

📢 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН II ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны II хуралдаан яг одоо зохион байгуулагдаж байна. 🏛️

Тус хуралдаанаар зөвлөлийн дүрмийн шинэчилсэн төсөл, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чухал асуудлуудыг хэлэлцэж байна.

Мөн хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлуудыг хөндөж, хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, тэдний эрх ашгийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. 🤝

💙 Хүүхдийн төлөө хамтдаа шийдье!
Хүүхэд бүрийн эрх, оролцоо, хамгааллыг эрхэмлэж, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллацгаая.

#ХөвсгөлАймаг
#ХүүхдийнТөлөөЗөвлөл
#ХүүхдийнЭрх #ХүүхдийнОролцоо
#ХүүхэдХайрИрээдүй

12/10/2026

💜🌸 ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР | ЭРДМИЙН ДАЛАЙ СУРГУУЛЬ 🌸💜

Жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээрээ Олон улсын охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр нь охидын эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэмжих, охидын дуу хоолойг нийгэмд хүргэхийн чухлыг онцолдог билээ.

✨ Охид бүр мөрөөдөх эрхтэй.
🌷 Охид бүр суралцаж, хөгжих эрхтэй.
💗 Охид бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрхтэй.

Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл болон Эрдмийн далай сургуулийн сурагчдын зөвлөл охид бүрийн үнэ цэн, эрх, оролцоог хүндэтгэж, өөртөө итгэлтэйгээр мөрөөдлөө биелүүлэх, манлайлах боломжтой орчныг хамтдаа бүтээхийг уриалж байна. 💐

Охидоо сонсъё, охидоо дэмжье, охидынхоо мөрөөдлийг хамтдаа хамгаалъя! 💜
Дараагийн дуудах зөвлөл бол Их-Уул сумын Хүүхдийн зөвлөл, Цагаан-Уул сумын Хүүхдийн зөвлөлийг дуудсан байна

Өөрийгөө мэдсэн охид хүчтэй
Өөрийгөө мэдсэн хөвгүүд өөрчлөлтийн эхлэл.

#ОлонУлсынОхидынӨдөр
#ХөвсгөлАймгийнХүүхдийнЗөвлөл
#ЭрдмийнДалайСургууль
#ОхидынЭрх #ТэгшОролцоо

12/10/2026

🌸💜 ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 💜🌸

Жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээрээ Олон улсын охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Охид бүр мөрөөдлөө биелүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чанартай боловсрол эзэмших, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхтэй. Охидын дуу хоолойг сонсож, эрхийг нь хамгаалж, хүсэл мөрөөдлийг нь дэмжих нь бид бүгдийн үүрэг юм. 💗

✨ Охид бүр өөрийн гэсэн үнэ цэнтэй.
🌷 Охид бүр мөрөөдлөө биелүүлэх боломжтой.
💫 Охид бүрийн дуу хоолой ирээдүйг өөрчлөх хүчтэй.

Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл охидын эрхийг хүндэтгэж, тэгш оролцоог дэмжин, охид бүр өөртөө итгэлтэйгээр сурч хөгжих, үзэл бодлоо илэрхийлэх, манлайлах боломжтой нийгмийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Охидоо сонсъё, охидоо дэмжье, охидынхоо ирээдүйд итгэе! 💐

💜 Охид хүчтэй байхад ирээдүй гэрэлтэй! 💜

#ОлонУлсынОхидынӨдөр
#ХөвсгөлАймгийнХүүхдийнЗөвлөл
#ОхидынЭрх #ТэгшОролцоо #ОхидынДууХоолой

12/10/2026

🚨Хөвсгөл аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Политехник коллеж-ийн оюутнуудын анхааралд!

🌱 Монгол экологи төв “Youth power Khuvsgul” байгальд ээлтэй залуусын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.
🌱 Өргөдлийг 10-р сарын 14-ны 23:59 цаг хүртэл

Өргөдлийг зөвхөн дээрх холбоосоор илгээх
ба имэйл болон өөр хэлбэрээр илгээсэн
өргөдлийг хүлээн авахгүй болохыг анхаараарай.

https://forms.gle/4PTG2kae1ApfiLqP8


#залуучуудынтогтвортойхегжлийнкорпус

📢 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Хүүхдийн...
10/10/2026

📢 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн өргөтгөсөн хурал зохион байгуулагдлаа, Мөрөн сумын ЕБС-иудын сурагчдын зөвлөлийн төлөөлөл, Сумдын Хүүхдийн зөвлөлийн төлөөлөгчид, сайн дурын болон үндсэн гишүүд оролцлоо. 🤝

📌 Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

🔹 Дүрэм танилцуулах: Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Г. Энхбаяр Монголын Хүүхдийн зөвлөлийн 2025 онд шинэчлэгдсэн дүрмийг танилцуулж, зөвлөлийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

🔹 Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө: Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Ү. Болорсувд Охидын өдрийг тохиолдуулан челленж хэлбэрийн видео контент бүтээх, түгээлт болон хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл сумдаар-2026 үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлуудыг танилцууллаа.

🔹 Mini Youth Power хөтөлбөр: Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Ү. Болорсувд 10 дугаар сарын 17-нд зохион байгуулагдах Mini Youth Power хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ярилцав.

🔹 Шилдэг салбар зөвлөл шалгаруулах: Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Ү. Болорсувд Салбар зөвлөлүүдийн хэрэгжүүлсэн ажил, идэвх оролцоо, үр дүнг оноогоор үнэлж, Хөвсгөл аймгийн шилдэг салбар зөвлөлийг тодруулах талаар хэлэлцлээ.

🔹 Нээлттэй гишүүнчлэл: Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Г. Энхбаяр Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн нээлттэй гишүүнчлэлийг дөрвөн улирлын турш хэрэгжүүлэх, хүүхэд бүрд зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов.

Мөн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг сумдад өргөжүүлэх хүрээнд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүүхдийг сонгон шалгаруулах талаар танилцууллаа.

🌸 Охидын өдрийг угтан Титэм болон Нутгийн аваргууд сургуулиуд охидын өдөрлөг зохион байгуулсан нь хүүхдүүдийн оролцоо, санаачилгыг дэмжсэн онцлох ажлуудын нэг байлаа.

✨ Хурлын хүрээнд Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд хороодын ахлагч нарыг сонгон шалгарууллаа.

Хүүхдийн дуу хоолойг сонсож, санал санаачилгыг нь бодит ажил болгох, орон нутгийн хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа! 💙

#ХөвсгөлАймгийнХүүхдийнЗөвлөл
#ХүүхдийнОролцоо
#ХүүхдийнДууХоолой
#ТэгшОролцооХязгааргүйБоломж

Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ахмадын баярыг тохиолдуулан Шадар ван Ч...
04/10/2026

Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ахмадын баярыг тохиолдуулан Шадар ван Чингүнжавын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо.
Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн Тэргүүн Ү. Болорсувд,
Дэд тэргүүн Г. Энхбаяр,
Нарийн бичиг Э. Өлзийбаяр тэргүүтэй гишүүд оролцлоо

Бид ахмад үеийнхээ үнэт сургаал, хөдөлмөр бүтээлийг хүндэтгэн дээдэлж, үе хоорондын залгамж холбоог эрхэмлэн оролцсон юм.

Нийт ахмад буурлууддаа Ахмадын баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!👏🏻👏🏻👏🏻

Address

Ulaanbaatar
44063

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97695045051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөл:

Shortcuts

Share