Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага

Directions Website Contact the organization

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага, Non-Governmental Organization (NGO), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 15, Монголын Үндэсний Олимпын Хороо, 2 давхар, Ulaanbaatar.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас дотоодын допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө202...
07/10/2026

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас дотоодын допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө

2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Япон Улсын Нагоя хотод Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (ВАДА) Ази, Номхон далайн бүсийн менежер Саравана Перумал, Төв Азийн бүсийн(RADOCA) захирал Венера Абдулла, БТСУХ-ны дарга Э.Билэгт, МҮОХ-ны төлөөлөл Б.Баяртуяа, Ц.Цэнд-Аюуш нар уулзалт хийлээ.

Уулзалтаар ВАДА-гийн төлөөлөгчид Допингийн эсрэг үндэсний дүрмийн төсөл 2027 оны шинэ Кодод нийцэж байгаа эсэхийг хянахад хугацаа шаардагдах тул төслийг боловсруулах, ВАДА-д хянуулахаар хүргүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөв. Мөн Монгол Улсад Кодод нийцсэн допингийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд МОНАДА-г жил бүрийн төсвөөр хангах Засгийн газрын дэмжлэг чухал болохыг онцоллоо.

Эрх зүйн шинэчлэлийн асуудлаар ВАДА-гийн төлөөлөгчид өмнө нь буюу 2026 оны зургадугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай уулзалт хийсэн. Тухайн үед Допингийн эсрэг үндэсний дүрмийг шинэчлэх, Биеийн тамир, спортын тухай болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зохицуулалтыг Кодод нийцүүлэх асуудлыг мөн хэлэлцэж байсан.

Эдгээр уулзалтын хүрээнд ВАДА-гийн зүгээс өгсөн зөвлөмжүүд нь дараах үндсэн чиглэлтэй байна:

1. Допингийн эсрэг үндэсний дүрмийн шинэчлэлийг эрчимжүүлэх.
2027 оны шинэ Кодод нийцүүлсэн төслийг боловсруулж, ВАДА-д хянуулан, Засгийн газраар батлуулах ажлыг хугацаанд нь дуусгах.

2. Холбогдох хууль тогтоомжийг Кодод нийцүүлэх.
Биеийн тамир, спортын тухай болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд шаардлагатай өөрчлөлтийг тусгах.

3. Допингийн эсрэг хөтөлбөрийн тогтвортой, хүрэлцээтэй санхүүжилтийг хангах.
МОНАДА-г Кодод нийцсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай жил бүрийн төсвөөр дэмжих.

Дүрмийн төслийг боловсруулах, ВАДА-д хянуулах, шаардлагатай засварыг тусгах, хэлний хувилбаруудын нийцлийг хангах, дотоодын батлах ажиллагааг дуусгахад тодорхой хугацаа шаардлагатай. 2027 оны 1 дүгээр сарын 1 хүртэл гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул холбогдох байгууллагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал юм.

Бодибилдингийн тамирчин А.Жавхлан хувийн дасгалжуулалтын VIP ангид элсэлт авах зар нийтэлжээ.Түүний 2025 оны 5 дугаар са...
05/10/2026

Бодибилдингийн тамирчин А.Жавхлан хувийн дасгалжуулалтын VIP ангид элсэлт авах зар нийтэлжээ.

Түүний 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шинжилгээгээр бүх цаг үед хориотой хоёр бодис илэрч, аливаа спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан бөгөөд эрх нь 2029 оны 10 дугаар сарын 1-нд сэргэнэ.

⚠️ Энэ шийтгэл зөвхөн тэмцээнд оролцохыг хориглохоор хязгаарлагдахгүй.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.63 болон Дэлхийн допингийн эсрэг кодын холбогдох тайлбарын дагуу шийтгэлийн хугацаанд тамирчны дасгалжуулагч, туслах ажилтнаар ажиллахыг хориглодог.

- Хориг зөрчсөн нь тогтоогдвол Үндэсний дүрмийн 10.67-д зааснаар спортод оролцох эрхийг нь нэмэлт хугацаагаар хасаж болно.

- Эрхээ хасуулсныг нь мэдсээр байж дасгалжуулуулсан тамирчинд 2.4.10-т заасан хориотой харилцааны зөрчил үүсэх эрсдэлтэй.

Тамирчид, клуб, фитнесийн төвүүд дасгалжуулагчийн спортод оролцох эрх хүчинтэй эсэхийг нягтална уу.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2026 оны 10 дугаар сарын 01Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10 дугаар сарын 01-н...
01/10/2026

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026 оны 10 дугаар сарын 01

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар эрх хасах шийтгэлийн хугацаа нь дуусаагүй болон эрх нь түр түдгэлзүүлсэн үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд мэдээлж байна.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д тамирчин болон холбогдох допингийн эсрэг байгууллагуудад зохих мэдэгдлийг хүргүүлсний дараа тухайн тамирчин, хориотой бодис, арга, зөрчлийн шинж чанар болон түр түдгэлзүүлсэн талаар олон нийтэд мэдээлэхээр заасан. Түүнчлэн 14.13-т холбогдох мэдээллийг Үндэсний допингийн эсрэг байгууллагын, эсхүл спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулна гэж заасан байдаг.

Жагсаалтад нийт 29 үндэсний бөхийн тамирчин багтсанаас 22 тамирчин эрх хасах шийтгэлтэй, 7 тамирчны эрх түр түдгэлзүүлсэн байна. Тамирчдын овог, нэр, зөрчлийн төрөл, эрх хассан хугацаа, шинжилгээ авсан өдөр, эрх сэргэх огноо болон шийдвэр гаргасан байгууллага, холбогдох тайлбарыг жагсаалтад тусгав.

Эрх түр түдгэлзүүлсэн тамирчдын хувьд үр дүнгийн удирдлагын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түр түдгэлзүүлсэн статус нь допингийн эсрэг дүрмийн зөрчлийг эцэслэн тогтоож, эрх хасах шийтгэл оногдуулсан гэсэн утгыг илэрхийлэхгүй болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА

24/09/2026

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026.09.24

“УЛААНБААТАР МАРАФОН 2026”-Д ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНЫ СОРЬЦООС ХОРИОТОЙ БОДИС ИЛЭРЛЭЭ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо.

Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна.

Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий.

Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй. Ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох шийдвэр болон үр дагаврыг дүрэмд заасан хүрээнд олон нийтэд мэдээлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА

11/09/2026

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

ОРОН НУТГИЙН БАЯР НААДМЫН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ (№8)

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцуудын лабораторийн шинжилгээний сүүлийн хариуг хүлээн авлаа.

Лабораториос 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуны дагуу Бирваагийн Ганбатын А сорьцод хийсэн GC/C/IRMS (хийн хроматографи–шаталт–изотопын харьцааны масс спектрометр) нарийвчилсан шинжилгээгээр болденон болон түүний метаболит нь хүний биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрц мэдээлэгдсэн.

Экзоген гаралтай болденон болон түүний метаболит нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах, тусгайлан заагаагүй бодис юм. Үүнтэй холбогдуулан Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу тамирчныг 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Засгийн газрын 2022 оны 10 сарын 19-ний Монгол Улсын Засгийн Газрын 376 тоот тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу Тамирчин Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх, мөн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх эрхтэй.

А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэнийг эцэслэн тогтоосон шийдвэр биш юм. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА

04/09/2026

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026.09.04

ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ХОЛБООТОЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРМИЙН БОЛЗОШГҮЙ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас тамирчдад спортод Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад орсон хориглосон бодис худалдсан байж болзошгүй үйлдлийг анх илрүүлж, холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн.

Уг асуудлыг хууль сахиулах болон шүүхийн байгууллага шалган шийдвэрлэж, дасгалжуулагч Ц.Хосбаяр нь тамирчинд спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.

Допингийн эсрэг үндэсний дүрэмд дараах үйлдлийг допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан. Үүнд:

- 2.4.6 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг эзэмших;
- 2.4.7 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг худалдах эсхүл худалдахыг завдах;
- 2.4.9 тамирчин болон бусад этгээд туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчих, зөрчихийг оролдох үйлдэлд хамтран оролцох, эсхүл хамтран оролцохыг завдах.

2026 оны 5 дугаар сарын 6 өдрийн 2026/ШЦТ/920 тоот Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тогтоолд нь тухайн этгээдийн эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэх, түүнд оногдуулах спортын үр дагаврыг Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тусдаа үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар шийдвэрлэнэ.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн дасгалжуулагч Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдэл хүргүүлж, 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн.

Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд тухайн этгээд Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар болон нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсхүл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.

Энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргэж байна. Хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА

МОНАДА-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛ “АЙЧИ–НАГОЯ 2026” АЗИЙН НААДМЫН ДОПИНГИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТНААР ШАЛГАРЛААМонголын Үндэсний Допингийн Э...
02/09/2026

МОНАДА-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛ “АЙЧИ–НАГОЯ 2026” АЗИЙН НААДМЫН ДОПИНГИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТНААР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын төлөөлөл 2026 оны 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Айчи–Нагоя 2026” Азийн XX наадамд допингийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

МОНАДА-гийн төлөөлөл олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран допингийн сорьц цуглуулах болон допингийн хяналтын үйл ажиллагааг Дэлхийн допингийн эсрэг код, холбогдох олон улсын стандарт болон зохион байгуулагч байгууллагын журмын дагуу хэрэгжүүлнэ.

Энэхүү томилгоо нь олон улсын томоохон уралдаан тэмцээний үеэр зохион байгуулагдах допингийн хяналтын үйл ажиллагаанаас туршлага хуримтлуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, улмаар олон улсын сайн туршлагыг Монгол Улсын допингийн эсрэг үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

МОНАДА нь цаашид үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, шударга өрсөлдөөн, тамирчдын эрүүл мэнд болон цэвэр спортыг хамгаалах үйлсэд тууштай ажиллана.

19/08/2026

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026.08.19

ОРОН НУТГИЙН БАЯР НААДМЫН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ (№7)

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцуудын лабораторийн шинжилгээний хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.

2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр лабораториос ирүүлсэн мэдэгдлийн дагуу Даваадоржийн Төгсбаатарын сорьцод хийсэн GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээгээр тестостерон нь биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрц мэдээлэгдсэн.

Экзоген гаралтай тестостерон нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах тусгайлан заагаагүй бодис юм. Үүнтэй холбогдуулан Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу тамирчныг 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн.

Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх, мөн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх эрхтэй.

А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэнийг эцэслэн тогтоосон шийдвэр биш юм. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА

18/08/2026

⚠️ "ҮЕГҮЙ" БОЛГОХ ЭРСДЭЛТЭЙ ҮЕНИЙ ЦАГААН ТАРИА БУЮУ КЕНАЛОГ (Triamcinolone)

Эмнэлгийн практикт болон иргэдийн дунд хамгийн ам дамжин, замбараагүй хэрэглэгддэг нэгэн тарианы тухай эмч хүний хувьд үнэнийг хэлэх цаг болжээ. Зураг дээрх Кеналог (Triamcinolone) нь маш хүчтэй Глюкокортикоид буюу СТЕРОИД (ГОРМОН)-ын төрлийн тариа юм.

Манайхан үүнийг тойрсон хэд хэдэн маш аюултай төөрөгдөлд орсон байдаг:

1. Ковидын үеэр "Хятадын үений цагаан тариа" нэрээр тархсан нь
Ковидын дэгдэлтийн үед Хятадаас "үений цагаан тариа" нэрээр орж ирж, хүмүүс өвдөлтөө намдаахын тулд ямар ч тун, хяналтгүй хэрэглэж эхэлсэн. Энэ бол өвдөлтийг түр зуур "хуурч" дарах хүчтэй гормон болохоос биш үе мөчийг эмчилдэг эм огт биш юм.

2. "Сорвины тариа" гэх учир нь: Үений мөгөөрс, шөрмөсийг хайлуулах чанар!
Кеналог нь маш хүчтэй ЭД ГЭМТЭЭХ, ХАЙЛУУЛАХ (хатингаршуулах) үйлчилгээтэй. Келоид сорвийг хайлуулах зорилгоор хэрэглэдэг энэ чанар нь үе, шөрмөс рүү орохоороо таныг эрүүл ҮЕГҮЙ БОЛГОХ, МӨГӨӨРС БА ШӨРМӨСИЙГ ХАЙЛУУЛЖ ЦУСАРХАГ БОЛГОДОГ аюултай.

3. Шөрмөсөнд үүсгэдэг ноцтой гэмтэл
Хүмүүс шөрмөс нь үрэвсэх тоолонд Кеналог тариулаад байдаг. Гэтэл энэ гормон нь шөрмөсний коллагены бүтцийг задалж, суналт даах чадварыг нь үгүй хийдэг. Үүний улмаас ердийн алхах, хөдлөх төдийд л ШӨРМӨС ШУУД ТАСРАХ аюултай нөхцөл рүү хөтөлдөг.

4. "Нэг хийлгэвэл ахиад л тариулмаар санагдаад байдаг" хамаарал
Тарианы үйлчилгээ гарах үед гормоны нөлөөгөөр үений мөгөөрс, шөрмөсний бүтэц улам муудаж, өвдөлт нь өмнөхөөсөө ч илүү хүчтэй эргэж ирдэг. Ингээд өвчтөн өвдөлтөө тэсэлгүй дахин тариулсаар байгаад эцэст нь үеэ бүрэн устгаж эцэст нь үеэ солиулах заалтанд хэдийнээ хүрсэн байдаг.

5. Ортопедийн эмч нар хагалгааны өмнө яагаад 6 сар ХОРИГЛОДОГ вэ?
Үе мөчний ортопедийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах мэс засалд орох гэж байгаа бол наад зах нь 6 сарын өмнөөс ямар ч гормоны тариа (Кеналог) хийлгэж болохгүй гэж хатуу зөвлөдөг. Учир нь:
• Эд хайлуулах чанараас болоод үений эргэн тойрны яс, холбоос эд, мөгөөрс маш хэврэгшдэг.
• Хагалгааны дараа шинэ хиймэл үеийг тогтоох яс нь бөх бат байж чаддаггүй.
• Гормон нь хэсэг газрын дархлааг устгадаг тул хагалгааны дараа маш аюултай халдвар орох эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг.

💡 ЭМЧИЙН ЗӨВЛӨМЖ БА БОДИТ ЗААЛТ:

Кеналог нь огт хэрэглэж болохгүй "хор" биш бөгөөд эмчийн хатуу хяналт дор зөвхөн дараах ЗАЙЛШГҮЙ ЗААЛТААР, маш нарийн тунгаар хэрэглэгдэх ёстой:
1. Үе мөчний цочмог, хүнд үрэвслийн сэдрэл (Ревматоид артрит болон подаграгийн цочмог сэдрэл)
2. Цочмог синовит ба бурсит (Үений бүрхүүл ба уутны цочмог үрэвсэл)
3. Келоид сорви хатингаршуулах (Арьс ба гоо сайхны эмчилгээнд)
4. Аутоиммун болон харшлын цочмог хүнд сэдрэлүүд

⚠️ ЭМНЭЛГИЙН ПРАКТИКТ ГАРЧ БУЙ НОЦТОЙ АЛДАА:
Сүүлийн үед өвдөлт намдаах (Pain management)-ийн зарим эмч нар үүнийг 7 хоногийн зайтай, эсвэл өнжөөд нэг хамаагүй тарихыг зөвлөж, эмчилгээндээ хэрэглэж байгаа нь анагаах ухааны ноцтой алдаа юм! Энэ нь өвчтөний өвдөлтийг түр зуур хуурч байгаа ч үений эдийг хурдан хугацаанд устгах аюултай. Олон улсын удирдамжаар Кеналогыг зайлшгүй заалтаар хэрэглэж байгаа үед ч нэг үеэнд жилд 2-3-аас олон удаа хийхийг хатуу хориглодог.

Үений мөгөөрс, шөрмөсөө хайлуулж "үегүй" болохоос сэргийлж, гормоноор хуурах биш, эдийн нөхөн төлжилтийг бодитоор дэмждэг үүдэл эсийн (SVF) болон сийвэнгийн (PRP) эмчилгээ зэрэг орчин үеийн зөв аргуудыг сонгож, мэргэжлийн ортопед, үе мөчний эмчид хандаарай!

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 15, Монголын Үндэсний Олимпын Хороо, 2 давхар
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага:

Shortcuts

Share