Misheel Kids Foundation / Мишээл Хүүхдийн Сан

Call Directions Website Contact the organization

Misheel Kids Foundation  /  Мишээл Хүүхдийн Сан Non-profit organization working on dental education and preventive dentistry for children in Mongolia

Гайхамшигтай зоригтой хүүг аврах аянд бид нэгдэж байна. Эрүүл энхийг хүсэж байна.💛🙌🏻💛🩵 БЯЦХАН С. АМАРСАЙХАНД АМЬДРАЛ БЭЛ...
26/10/2026

Гайхамшигтай зоригтой хүүг аврах аянд бид нэгдэж байна. Эрүүл энхийг хүсэж байна.💛🙌🏻

💛🩵 БЯЦХАН С. АМАРСАЙХАНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ 🩵💛

Сайн байцгаана уу.

Энэ бол миний 5 настай хүү С. Амарсайхан.

2024 оны 10-р сарын 2-нд хүү маань цусны цагаан эсийн цочмог хорт хавдар (ALL) гэсэн оноштой болж, урт хугацааны хүнд эмчилгээний дараа өвчнөө даван туулж чадсан юм.

Харамсалтай нь 2026 оны 8-р сарын 1-нд өвчин нь тархи болон төв мэдрэлийн системд дахин сэдэрсэн гэсэн онош гарсан. Хүүгийн минь амь насыг аврах хамгийн чухал эмчилгээ нь чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ болоод байна.

Одоогоор бид чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний өмнөх хими эмчилгээг эхлүүлээд байгаа ч маш өндөр эрсдэлтэй тул дараагийн шатны эмчилгээ болох чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг яаралтай гадаад улсад хийлгэх шаардлагатай болоод байна.

🙏 Та бүхнээс боломжийнхоо хэрээр хандив өргөж энэхүү мэдээллийг хуваалцан түгээж, хүүгийн минь амь насыг аврах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье. 💛🩵

🙏🏻 Хандив өргөж, сэтгэл зүрхээрээ дэмжиж буй та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа.

Бусдад тусалсан буян тань бум болж үржиж, буцаад тань дээр буян хишиг болон арвижин дэлгэрэх болтугай. 💛🩵

22/10/2026

Our beautiful Oral Health Center🦷🫶🏻🇲🇳

Мишээл хүүхэд сан нь хүүхэдтэй ажиллах дуртай, идэвх санаачилгатай, халамжтай, хариуцлагатай бөгөөд Монгол Улсын нийгмий...
20/10/2026

Мишээл хүүхэд сан нь хүүхэдтэй ажиллах дуртай, идэвх санаачилгатай, халамжтай, хариуцлагатай бөгөөд Монгол Улсын нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах үйлсэд хувь нэмэр оруулах хүсэлтэй багийн гишүүнийг хайж байна.

Хэрэв та хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хүсэл эрмэлзэлтэй, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийг зорьдог, нийгэмд бодит үр өгөөжтэй, үнэ цэнтэй үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байвал бид таныг сонгон шалгаруулалтад урьж байна!

Дэлгэрэнгүй мэдээллийг https://drive.google.com/file/d/1HJZL7FtnJTQRQWWlmK4tq6NW1GVtjpuw/view?usp=sharing дарж харна уу.

Мишээл Хүүхэд сан нь Монгол Улсын нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруул...
20/10/2026

Мишээл Хүүхэд сан нь Монгол Улсын нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын төлөө өөрийн мэргэжлийн мэдлэг, туршлагаа зориулах хүсэл эрмэлзэлтэй, мэргэжлийн шаардлага хангасан, хүүхдэд энэрэнгүй ханддаг шүдний эмчийг хайж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://drive.google.com/file/d/1tZjFnHmx2qf5DSwhxmkFkgpy8VirSFcw/view?usp=sharing дарж харна уу.

🇬🇧Delivering Healthy Smiles to Remote Communities! 🦷We have successfully completed our mobile dental trek to Zavkhan Pro...
16/10/2026

🇬🇧Delivering Healthy Smiles to Remote Communities! 🦷

We have successfully completed our mobile dental trek to Zavkhan Province, Mongolia! 🚐⛰️ Our mission remains the same: to bring free dental treatment to children and oral health education to caregivers who need them most, especially in remote communities.

We are truly grateful for the wonderful cooperation of the local governors and Mrs. Ariunaa and the generous support of Kempinski Hotel Khan Palace and Happy Dent. 🙏 Both Bayankhairkhan and Asgat soums welcomed us with incredible warmth and hospitality, making this journey even more meaningful.

A heartfelt thank you to Trisa Switzerland for generously donating toothbrushes to help children care for their smiles!🪥💙

Our appreciation also goes to dear Marcelo and Sarnai for their tremendous support throughout this journey. And, of course, a huge thank you to our incredible team for their dedication and hard work. 👏

None of this would be possible without our generous donors, supporters, and the local communities who stand beside us. Together, we are making a real difference—one healthy smile at a time! 🌟😁

🇲🇳Алслагдсан бүс нутагт эрүүл инээмсэглэлийг түгээсээр! 🦷

Манай баг Завхан аймагт “Явуулын шүдний эмнэлэг” аянаа амжилттай зохион байгууллаа! 🚐⛰️ Бидний зорилго бол нүүр амны тусламж үйлчилгээ, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг хамгийн их хэрэгцээтэй байгаа алслагдсан бүс нутгийн хүүхэд багачууд болон асран хамгаалагчдад үнэ төлбөргүй хүргэх билээ.

Энэхүү аяллыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нутгийн удирдлагууд болон хүндэт Ариунаа мөн үнэтэй дэмжлэг үзүүлсэн Кемпински Хан Зочид буудал, Хаппи Дент-ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье! 🙏 Баянхайрхан, Асгат сумын иргэд биднийг халуун дотноор угтан авч, гайхалтай зочломтгой зангаараа аяллыг маань улам утга учиртай болгосон билээ.
Мөн хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор шүдний сойз хандивласан Швейцарын Триса брэнддээ баярлалаа!🪥💙

Бидний аяллын туршид үнэтэй туслалцаа, дэмжлэг үзүүлсэн эрхэм Марсело, Сарнай нартаа онцгойлон талархаж байна. Мэдээж, энэ бүхнийг бодит ажил хэрэг болгож, хүүхэд бүрд эрүүл инээмсэглэл бэлэглэхийн төлөө хичээн ажилласан гайхалтай багийнхандаа маш их баярлалаа! 👏

Бидний ажил хандивлагчид, дэмжигчид болон орон нутгийн иргэдийн хамтын хүчээр бүтдэг. Та бүхний дэмжлэгээр бид алслагдсан бүс нутгийн хүүхэд бүрд хүрч, инээмсэглэлээр түгээсээр байгаа билээ! 🌟😁

Thank you, AFP News Agency, for visiting us and taking an interest in one of Mongolia’s most needed projects for childre...
15/10/2026

Thank you, AFP News Agency, for visiting us and taking an interest in one of Mongolia’s most needed projects for children in need.

Raising awareness about the alarming state of children’s oral health in Mongolia is more important than ever. Every story shared brings us one step closer to making a difference.

🦷Please take a minute to read and share our story. Every voice matters.

🇬🇧Education is the Key! 🔑🦷Treating teeth is important. But teaching people how to protect them is what creates lasting c...
07/10/2026

🇬🇧Education is the Key! 🔑🦷

Treating teeth is important. But teaching people how to protect them is what creates lasting change.
In Asgat soum, we provided all 173 students at the local school with oral health education and practical toothbrushing training. We visited each primary school class because these are crucial years when children’s baby teeth are changing into permanent teeth.

We taught them what teeth are, how they are structured, why they are important, what causes tooth decay, and most importantly, how to brush their teeth properly. We also provided toothbrushes from Trisa to children who needed them, ensuring that what they learned could be put into practice.

But education cannot stop with children.
We also held an oral health education seminar for parents in Asgat soum. Parents showed strong interest and actively engaged throughout the session, recognizing the importance of knowledge and guidance that has been limited in this remote community for many years.

We shared practical knowledge to help parents protect their children’s oral health—not only today, but every day.
We believe real change comes from both treatment and education.

🦷 We treat.
📚 We teach.
🌱 We empower communities to protect their own health.
Because when knowledge reaches a community, healthy smiles can last for generations.

🇲🇳Боловсрол бол түлхүүр! 🔑🦷

Шүдийг эмчлэх нь чухал. Харин зөв арчлахыг зааж сургах нь урт хугацааны өөрчлөлтийг бий болгодог.

Завхан аймгийн Асгат сумын сургуулийн нийт 173 сурагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, шүдээ зөв угаах дадлыг заалаа. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн сүүн шүд байнгын шүдээр солигдож буй чухал үед нь шүдний бүтэц, үүрэг, шүд цоорох өвчний шалтгаан болон зөв угаах арга зэргийг заалаа.🪥

Мөн шүдний сойз шаардлагатай хүүхдүүдэд сойз олгож, сурсан мэдлэгээ өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Бид зөвхөн хүүхдүүдэд бус, эцэг эхчүүдэд зориулсан амны хөндийн эрүүл мэндийн сургалт зохион байгууллаа. Эцэг эхчүүд сургалтад идэвхтэй оролцож, хүүхдийнхээ шүдийг зөв арчлах, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, зөвлөгөө авлаа.

Учир нь эрүүл инээмсэглэл зөв мэдлэг, зөв дадлаас эхэлдэг.

🇬🇧Keeping Healthy Smiles Growing in Zavkhan Province!🦷Our journey has now brought us to Asgat soum, Zavkhan Province, ri...
05/10/2026

🇬🇧Keeping Healthy Smiles Growing in Zavkhan Province!🦷

Our journey has now brought us to Asgat soum, Zavkhan Province, right next to Bayankhairkhan. 🚐⛰️

Asgat may have a smaller population than Bayankhairkhan. In small and remote communities like Asgat, distance can make access to healthcare much more difficult.

That is why we are here—to help fill one of the most important needs: quality dental treatment and oral health education. 🦷
During our stay, we are doing our very best to care for every child we can and share essential oral health knowledge with the whole community. Every healthy smile matters, no matter how far away it is.

Stay with us as our journey continues!And a special thank you to Marcelo for capturing these beautiful moments with his amazing Instax photos. 📸

🇲🇳Завхан аймагт эрүүл инээмсэглэлийг түгээсээр 🦷

Манай явуулын шүдний эмнэлгийн аялал Завхан аймгийн Асгат суманд хүрэлцэн ирлээ. 🚐⛰️

Энэхүү сум нь Баянхайрхан сумтай залган оршдог.
Асгат сум нь хүн амын хувьд Баянхайрхан сумаас бага бөгөөд жижиг, алслагдсан сумдын адил амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй байдаг. 🏔️🦷 Энэ нь бидний энд ирсэн гол шалтгаан бөгөөд суманд хамгийн их хэрэгцээтэй байгаа чанартай амны хөндийн эмчилгээ, боловсролыг хүргэх эрхэм зорилготой уялдаж байгаа юм.

Явуулын шүдний эмнэлгийн аяллынхаа хугацаанд сумын хүүхдүүдэд чанартай эмчилгээ 🦷, эцэг эх, асран хамгаалагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол 👨‍👩‍👧‍👦📚 хүргэхийн төлөө бид бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Бидний эрүүл инээмсэглэлийн аялалтай хамт байгаарай! 🚐🦷

Бидний аяллын нандин мөчүүдийг зурганд буулгаж өгч буй Марселодоо маш их баярлалаа. 📸❤️

Address

Khairkhanii 6-26, 25th Khoroo, Songinokhairkhan District
Ulaanbaatar
18011

Alerts

Be the first to know and let us send you an email when Misheel Kids Foundation / Мишээл Хүүхдийн Сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Misheel Kids Foundation / Мишээл Хүүхдийн Сан:

Shortcuts

Share

Nearby non profit organizations