23/08/2026
MОНГОЛЫН УУР АМЬСГАЛЫН ИРЭЭДҮЙН БОЛОМЖИЙГ НЭЭХ НЬ | 8-Р САРЫН 23
***English below***
🌱 Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинэ хууль бидэнд ямар боломжуудыг нээж байна вэ?
-ийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон Бодлого, манлайллын хүрээлэн (IPL) хамтран “Монголын уур амьсгалын ирээдүйн боломжийг нээх нь: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг тайлбарлах нь” сэдэвт тусгай арга хэмжээнд таныг урьж байна.
📅 Огноо: 2026 оны 8-р сарын 23 | 11:30-12:40
📍 Байршил: COP17 Ногоон бүс | C2 павилион
Монгол Улс уур амьсгалын салбарын бие даасан, түүхэн ач холбогдолтой анхны хуулиа батласан билээ. Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн заалтыг тайлбарлаад зогсохгүй төрийн байгууллагууд, малчид, орон нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын амлалтуудыг бодит ажил хэрэг болгоход хэрхэн нөлөөлөхийг гүнзгийрүүлэн авч үзэх юм.
🇲🇳 Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг Монгол Улсад ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад техникийн болон арга зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд өнөөдөр үндэсний түншүүдийн хамт уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр шинэ хууль нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийн зорилтууд, хувийн хэвшилд бий болох боломжууд, уур амьсгалын санхүүжилт болон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт (MRV)-ын нэгдсэн системд хэрхэн нөлөөлөх асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулсан үйл явцын тухай богино хэмжээний баримтат киног анх удаа дэлгэцнээ гаргаж, тус хуулийн шаардлага болон зорилгыг тайлбарласан хоёр хэл дээрх шинэ товхимлын нээлтийг хийнэ.
Монгол Улс уур амьсгалын шинэ хуулиараа дамжуулан тогтвортой ирээдүйг хэрхэн бүтээж буйтай хамтдаа танилцаарай.
***English***
UNLOCKING MONGOLIA’S CLIMATE FUTURE | 23 AUGUST
🌱 What does Mongolia’s new Climate Change Law mean in practice?
At , the Ministry of Environment and Climate Change, GIZ and the Institute for Policy and Leadership invite participants to “Unlocking Mongolia’s Climate Future: Decoding the Climate Change Law.”
Following the enactment of Mongolia’s landmark Climate Change Law, the session will look beyond the legal text to explore what the law means in practice – for government, herders and communities, businesses, and Mongolia’s international climate commitments.
📅 23 August 2026 | 11:30–12:40
📍 Pavilion C2 | COP17 Green Zone
🇲🇳 What is GIZ supporting?
GIZ through Germany, has supported Mongolia in the development of its Climate Change Law and is working with national partners to help translate the new framework into implementation. The event will explore what the law means for Mongolia’s Nationally Determined Contribution, opportunities for the private sector, climate finance, and systems for measurement, reporting and verification.
🎬 The session will also feature the premiere of a short documentary on the making and drafting of the Climate Change Law, as well as the launch of a new bilingual booklet explaining why the law was needed and what it aims to achieve.
Join us to discuss how Mongolia can turn its new climate legislation from law into impact.