22/05/2022
UNLEASH Hacks -ийн талаарх сэтгэгдлүүд 🙌🎈
Хөтөлбөр хариуцсан сайны дурын багийн ахлах Х. Ихбаяр:
Сайн дурын ажилтнаар ажиллах ямар байв?
- Анх 2021 онд UNLEASH Hacks цахим хакатон агаарын бохирдол сэдвээр зохион байгуулагдана гэсэн постыг харж, сайн дурын ажилтан болсон. Учир нь агаарын бохирдол бол миний санааг зовоодог асуудлуудын нэг юм. Хоёр дахь жилдээ би багийн хөтчөөр ажиллах зорилгоор UNLEASH-ийн хүрээлэлд нь татагдаж оров. Би илүү хариуцлагатай ажил үүрэг авч тэмцээний оролцогч, talent-уудад зааварчлахаас гадна шинэ програмын багт туршлагаа хуваалцаж, зохион байгуулалцсан юм. UNLEASH Hacks 2022 хакатонд ажиллахад их таатай, өөрийн чадваруудаа нээн илрүүлэх, ашиглах боломж байлаа.
Юу суралцсан бэ?
- Өмнөх хакатонд би гарын авлага боловсруулах, орчуулах, багуудад зааварчилгаа өгөх гэх мэт шинэ зүйлстэй тулгарч ажилласан. Харин энэ жил хүмүүстэй харилцаж, багийн гишүүддээ даалгавар хуваарилж өгөх болсноор илүү үр дүнтэй ажиллаж, сайн дурын ажилдаа улам дуртай болсон. Мөн тэмцээнд оролцсон багууд, мэргэжилтнүүдийн үнэтэй зөвлөгөөг сонсож, хамтдаа суралцмаар, судалмаар санагдсан.
UNLEASH 3 үгээр дүрсэлбэл…
- НЭЭЛТТЭЙ, ХӨДӨЛМӨРЧ, ДУЛААН. Манай бүх talent-ууд нийгмийн асуудлыг шийдэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж байсан нь бахархмаар. Би тэднийг цахим уулзалтандаа орохыг сануулж, өрөө бүрийг ээлжлэн хөтөлж байлаа. Тэд багийн хөтчүүдэд талархан, урам зориг өгдөг.