26/09/2026
🌱 Хамтдаа тарьсан мод- Монголын ногоон ирээдүй 🌱
Өнгөрсөн 5-р сард Монгол улсын бүх нийтээр мод тарих өдөрт зориулан
Жэжү Оллэ болон Монгол Оллэ байгуулага нь Хан-Монгол сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, багш нарыг хамруулан нийт 90 орчим хүнтэй хамтран 495 мод тарьсан юм.
Харин 9-р сарын 26-ны энэ өдөр Хан-Монгол сургуулийн 70 орчим сурагч, багш нар дахин нэг дор цуглаж 400 мод нэмж тарилаа. 🌳
Өчигдөр их хэмжээний бороо орсон ч өнөө өглөө бороо зогсож, тэнгэр цэлмэсэн сайхан өдөр багш, сурагчид өөрсдөө хөрсөө бэлтгэж, модоо тарин, усалж,
байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдсангүй.
Монгол Улсын өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны асуудалд анхаарал хандуулж, ирээдүй хойч үеийнхэнтэйгээ хамт байгалиа хамгаалан, тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө хийж буй бодит үйлдэл байлаа. 🌿
5-р сард тарьсан модод маань бага багаар ургаж буйг харан, хажууд нь дахин шинэ мод тарьж, энэ газарт улам ногоон орчин бүрдэж байгааг мэдрэх сайхан байлаа.
🌱 5-р сар — 495 мод
🌱 9-р сар — 400 мод
🌳 Нийт — 895 мод
Нэг ширхэг мод жижигхэн мэт боловч, бид бүхний хамтдаа тарьсан моддын тоо нэмэгдэх тусам Монголын улсын байгаль орчин ч бага багаар өөрчлөгдөх болно.
Монгол Оллэ байгууллага нь цаашид ч орон нутгийн иргэд, сургуулийн хүүхэд залуучуудтай хамтран явган алхалт болон байгаль орчны үйл ажиллагааг холбон,
байгалиа хамгаалж, тогтвортой ирээдүйг бүтээх олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Өнөөдөр бидэнтэй хамтран ажилласан Хан-Монгол сургуулийн нийт сурагчид, багш нартаа баярлалаа.
Цэлмэж буй тэнгэр, өсөн нэмэгдэж буй моддыг харан
байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо ямар үнэ цэнтэй болохыг дахин нэг удаа мэдэрсэн сайхан өдөр байлаа. 💚
🌱 함께 심은 나무, 더 푸른 몽골을 향해 🌱
지난 5월, 몽골 식목일을 맞아
제주올레와 몽골올레는 한몽골학교, 과학기술대학교, 농업대학교 학생 및 관계자 약 90명과 함께 495그루의 나무를 심었습니다.
그리고 오늘, 9월 26일.
5월에 이어 한몽골학교 학생과 선생님 70여 명이 다시 한자리에 모여 400그루의 나무를 추가로 심었습니다. 🌳
어제 많은 비가 내려 걱정했지만,
오늘 아침 비가 그치고 맑아진 하늘 아래
학생들과 선생님들은 직접 흙을 고르고 나무를 심고 물을 주며
환경을 위한 실천에 함께했습니다.
이번 활동은 단순히 나무를 심는 것에 그치지 않고,
기후변화와 사막화 등 몽골이 직면한 환경 문제에 관심을 갖고
미래세대와 함께 자연을 보호하고 지속 가능한 환경을 만들어가기 위한 실천의 시간이었습니다. 🌿
5월에 심었던 나무들이 조금씩 자라나는 모습을 확인하고,
그 곁에 다시 새로운 나무를 심으며
이곳이 점차 초록으로 채워지고 있음을 느낄 수 있었습니다.
🌱 5월 495그루
🌱 9월 400그루
🌳 총 895그루의 나무
한 그루의 나무는 작지만,
함께 심은 나무가 늘어날수록
몽골의 자연도 조금씩 달라질 수 있습니다.
몽골올레는 앞으로도 지역사회와 학교, 청소년들과 함께
걷기와 환경활동을 연결하고
자연을 보호하고 지속 가능한 미래를 만들어가는 다양한 활동을 이어가겠습니다.
오늘 함께해 주신 한몽골학교 학생들과 선생님들께 감사드립니다.
맑아지는 하늘과 점점 많아지는 나무를 바라보며
환경을 위한 실천의 의미를 다시 한번 생각해 본 하루였습니다. 💚
#한몽골한굑