Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл

  • Home
  • Mongolia
  • Ulan Bator
  • Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл, Nonprofit Organization, MGG properties, Seoul Street, Ulan Bator.

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй "Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг" 2 төсөл
Sustainable Textile Production and Eco-Labelling in Mongolia Phase II Project funded by the European Union SWITCH-Asia

🌿 Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөрМонгол орны бэлчээр, хөрс, усны нөөц бол бидний амьдрал, мал аж ахуй, ирээдүй...
17/06/2026

🌿 Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр

Монгол орны бэлчээр, хөрс, усны нөөц бол бидний амьдрал, мал аж ахуй, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн үндэс юм. Цөлжилт, бэлчээрийн доройтол, ган гачгийн эрсдэлийг бууруулахын тулд байгалийн нөөцөө хамгаалж, бэлчээрээ зөв зохистой ашиглан, нөхөн сэргээхэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.

🌱 Эрүүл газар нутаг – Тогтвортой ирээдүй.

***

🌿 World Day to Combat Desertification and Drought

Mongolia’s rangelands, soils, and water resources are the foundation of our livelihoods, livestock production, and future prosperity. To reduce the risks of desertification, pasture degradation, and drought, let us work together to protect our natural resources, promote sustainable rangeland management, and restore degraded lands.

🌱 Healthy land – A sustainable future.

[English below]🇲🇳🎓 “ЕХ-ны зохицуулалт: Ил тод байдал ба хянан баталгаажуулалт (CS3D, DPP, PEF)” сэдэвт 2 дахь цуврал сур...
15/06/2026

[English below]

🇲🇳🎓 “ЕХ-ны зохицуулалт: Ил тод байдал ба хянан баталгаажуулалт (CS3D, DPP, PEF)” сэдэвт 2 дахь цуврал сургалт амжилттай зохион байгуулагдлаа!

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр AVSF Монгол ОУБ-ын хэрэгжүүлдэг “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг – II үе шат” (STeP EcoLab II) төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэгч Германы Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв (CSCP)-өөс Монголын ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан 2 дахь цахим сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

🧵 Сургалтын үеэр оролцогчид Корпорацын тогтвортой байдлын хянан баталгаажуулалтын удирдамж (CS3D), Дижитал бүтээгдэхүүний паспорт (DPP), Бүтээгдэхүүний байгаль орчны ул мөрийн аргачлал (PEF) зэрэг ЕХ-ны шинэ зохицуулалт, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, эдгээрийн Монголын ноолуурын салбарт үзүүлэх нөлөөлөл болон бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

🌍 Мөн нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал, бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоо, мэдээллийн менежмент болон тогтвортой байдлын үзүүлэлтүүдийн ач холбогдлын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа.

🙏 Сургалтад идэвхтэй оролцсон нийт компаниуддаа баярлалаа!

***

🎓 Successful Completion of the 2nd Training Session on “EU Regulations: Transparency and Due Diligence (CS3D, DPP, PEF)”!

On 11 June 2026, the second online training session for Mongolian cashmere companies was successfully organized by the Center for Sustainable Consumption and Production (CSCP) under the Sustainable Textile Production and Eco-Labelling – Phase II (STeP EcoLab II) project, funded by the European Union’s SWITCH-Asia Programme and implemented by AVSF Mongolia.

🧵 During the session, participants gained a deeper understanding of key EU regulations, including the Corporate Sustainability Due Diligence Directive (CS3D), the Digital Product Passport (DPP), and the Product Environmental Footprint (PEF). Discussions focused on their implications for the Mongolian cashmere sector and the steps companies can take to prepare for upcoming requirements.

🌍 Participants also exchanged experiences and explored the importance of supply chain transparency, product traceability, data management, and sustainability performance indicators in meeting future market expectations.

🙏 Thank you to all participating companies for your active engagement throughout the training!

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Collaborating Centre on Sustainable Consumption and Production - CSCP
ТоС Холбоо / MSFA
Green Gold-Mongolian Rangeland Research Center - Бэлчээр судлалын төв

[English below]🇲🇳🎓 "Европын Холбооны тогтвортой хөгжлийн стратеги ба шинээр хэрэгжих журам, зохицуулалтууд" сэдэвт цахим...
03/06/2026

[English below]

🇲🇳🎓 "Европын Холбооны тогтвортой хөгжлийн стратеги ба шинээр хэрэгжих журам, зохицуулалтууд" сэдэвт цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа!

Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй STeP EcoLab II төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэгч Германы Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв (CSCP)-ийн мэргэжилтнүүд Др. Бритта Холцберг болон Павел Зилка нар Монголын ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан цахим сургалтыг 2026 оны 5 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

🧵 Сургалтын үеэр оролцогчид Европын Холбооны (ЕХ) тогтвортой ба тойрог эдийн засагт суурилсан текстилийн стратеги, шинээр хэрэгжиж буй зохицуулалтууд, тэдгээрийн Монголын ноолуурын салбарт үзүүлэх нөлөө, мөн ЕХ-ны зах зээлд нэвтрэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

🌍 Мөн оролцогчид ил тод байдал, бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоо, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглэгчдэд хүргэх мэдээллийн шаардлага зэрэг ирээдүйн зах зээлийн чиг хандлага, боломжуудын талаар мэдлэгээ нэмэгдүүлэв.

📌 Энэхүү сургалт нь STeP EcoLab II төслийн хүрээнд зохион байгуулагдах цуврал сургалтуудын эхлэл бөгөөд цаашид ЕХ-ны зохицуулалт, тогтвортой үйлдвэрлэл, эко дизайн болон тогтвортой байдлын мэдээллийн харилцааны чиглэлээр нэмэлт сургалтууд зохион байгуулагдах юм.

🙏 Сургалтад идэвхтэй оролцсон нийт компаниуддаа баярлалаа!

***

🇬🇧🎓 Successful completion of the online workshop on “EU Sustainability Strategy and Upcoming Regulations”!

As part of the STeP EcoLab II project, funded by the European Union’s SWITCH-Asia Programme, experts from the Center for Sustainable Consumption and Production (CSCP), Dr. Britta Holzberg and Pawel Zylka, delivered an online training session for Mongolian cashmere companies on 21 May, 2026.

🧵 During the workshop, participants gained insights into the EU Strategy for sustainable and circular textiles, upcoming regulatory requirements, and their implications for the Mongolian cashmere sector. The session also explored how companies can prepare for future market requirements and maintain access to the European market.

🌍 Participants further discussed key topics such as transparency, traceability, sustainable production practices, and emerging expectations for environmental and social performance across textile value chains.

📌 This workshop marked the first session in a series of trainings planned under the STeP EcoLab II project. Additional workshops focusing on EU regulations, sustainability communication, transparency, due diligence, and ecodesign will be organized in the coming months.

🙏 Thank you to all participating companies for your active engagement throughout the training!

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Collaborating Centre on Sustainable Consumption and Production - CSCP
Gobi Erdene Cashmere
KHANBOGD Cashmere
GOYOL Cashmere
Gurvan Sor Cashmere
Өгөөж Шим ХХК / Uguuj shim LLC
MCK cashmere
Сноу Филдс ХХК
Говь Айгар ХХК
Капра Доро Кашемир ХХК
Холчжинчин ХХК
Шинэ Шижир Кашмер ХХК

[English below]🇲🇳 Европын Өдөрлөг 2026 амжилттай болж өндөрлөлөө!AVSF Монгол ОУТББ нь Европын Холбооноос Монгол Улсад су...
03/06/2026

[English below]

🇲🇳 Европын Өдөрлөг 2026 амжилттай болж өндөрлөлөө!

AVSF Монгол ОУТББ нь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан Европын Өдөрлөг 2026 арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Манай асарт зочилсон иргэд, хүүхэд залуучууд:
🎨 Хаягдал ноосон материал ашиглан бүтээл урлаж, өнгө будгийн урланд оролцож,
🎡 Мал аж ахуй, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчин болон хариуцлагатай хэрэглээний талаарх хөгжөөнт асуулт, хариултын үйл ажиллагаанд нэгдэж,
🧶 Ноолууран бүтээгдэхүүн болон сүү, цагаан идээний жижиг үзэсгэлэнтэй танилцаж,
🥽 3D нүдний шил ашиглан малчны нэг өдрийн амьдралыг харуулсан виртуал киног үзэж,
🎁 Төв тайзан дээр зохион байгуулагдсан асуулт хариултын тэмцээнд оролцон мэдлэгээ сорилоо.

Тус үйл ажиллагаа нь AVSF Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд олон нийтэд тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээ, мал аж ахуйн салбарын талаарх мэдлэг, ойлголтыг түгээх зорилготой байв.

Манай үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт иргэд, хүүхэд залуучууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! 🌿

📸 Арга хэмжээний үеэр хүүхдүүдийн оролцож буй зургийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу нийтэлж байна.

***

🇪🇺 Europe Day 2026 successfully celebrated!

AVSF Mongolia INGO was pleased to participate in Europe Day 2026, jointly organized by the Delegation of the European Union to Mongolia and the Darkhan-Uul Governor’s Office.

Visitors, families, and young participants at our booth:
🎨 Enjoyed arts and crafts activities using recycled wool materials,
🎡 Took part in interactive quizzes on livestock, sustainable production, environmental protection, and responsible consumption,
🧶 Explored a mini exhibition of cashmere and dairy products,
🥽 Experienced a virtual reality film showcasing a day in the life of a herder through 3D VR headsets, offering an immersive glimpse into Mongolia’s pastoral lifestyle,
🎁 Tested their knowledge in the quiz competition held on the main stage.

These activities were organized as part of AVSF Mongolia’s ongoing projects and programmes, with the aim of raising public awareness about sustainable production, responsible consumption, and the livestock sector.

We would like to sincerely thank everyone who visited our booth and actively participated in the activities throughout the day! 🌿

📸 Photos of children participating in the event have been shared with the permission of their parents and guardians.

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Green Gold-Mongolian Rangeland Research Center - Бэлчээр судлалын төв
ТоС Холбоо / MSFA
Collaborating Centre on Sustainable Consumption and Production - CSCP
Ээлтэй Баялаг Дундын Хоршоо Eeltei Baylag Cooperative Network

🇲🇳🌿 Архангай аймгийн Хангай, Чулуут, Булган сумдад малчид, малчны байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай хамтран ...
18/05/2026

🇲🇳🌿 Архангай аймгийн Хангай, Чулуут, Булган сумдад малчид, малчны байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллалаа. 🐐✨

2026 оны 5 сарын 10-14 өдрүүдэд AVSF Монгол ОУБ-аас Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй STeP EcoLab 2 төслийн хүрээнд төслийн баг “Хариуцлагатай Нүүдэлчин” зохистой дадал, тогтвортой бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, олон улсын зах зээлийн шаардлага болон тогтвортой ноолуурын өртгийн сүлжээний талаар сургалт, зөвлөх үйл ажиллагааг зохион байгуулж, малчид, хоршоодод зориулсан ногоон санхүүжилт болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэлээ. 🌏♻️🤝

Мөн бэлчээрийн менежментийн 2026 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр газар дээр хамтран ажиллаж, орон нутгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд анхааран ажиллав. 🌱

***

🇬🇧🌿 We collaborated with herders, herder organizations, and local authorities in Khangai, Chuluut, and Bulgan soums of Arkhangai province. 🐐✨

From May 10–14, 2026, under the STeP EcoLab 2 project implemented by AVSF Mongolia INGO with the support of the European Union’s SWITCH-Asia programme, the project team organized trainings and advisory activities on the “Responsible Nomads” standard, sustainable pasture management, climate change impacts, international market requirements, and sustainable cashmere value chains. 🌏♻️

The team also shared information on green financing opportunities, financial products, and services available for herders and cooperatives, while providing on-site support for the implementation of local pasture management plans and strengthening local collaboration. 🤝🌱✨

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Green Gold-Mongolian Rangeland Research Center - Бэлчээр судлалын төв
Collaborating Centre on Sustainable Consumption and Production - CSCP
ТоС Холбоо / MSFA
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл

18/05/2026

[English below]

🎉🇪🇺Таныг Европын Өдөрлөг 2026-д урьж байна!

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй “Европын Өдөрлөг 2026” арга хэмжээ 2026 оны 5-р сарын 23-нд Дархан-Уул аймгийн Найрамдал талбайд болох гэж байна.

✅ Event-ийг attending хийж, найзуудаа уриарай!
Европын өдөрлөг 2026
🔗 https://www.facebook.com/share/1BRPuCkFb6/

Энэ өдөр AVSF Монгол олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах болно.

👨‍👩‍👧‍👦 Та бүхнийг дараах үйл ажиллагаанд урьж байна:
🎨 Хүүхдүүд хаягдал ноосон материалаар зураг чимэглэж будах, өнгө будгийн урлан
🎡 Асуулт хариултын самбар
🧶 Ноолууран бүтээгдэхүүн болон сүү, цагаан идээний жижиг үзэсгэлэн
🎁 Үндсэн тайзан дээр зохион байгуулагдах асуулт хариултын тэмцээн - 2 БАЙРНЫ ШАГНАЛТАЙ

📅 2026 оны 5-р сарын 23-ны Бямба гараг
⏰ 11:00 – 17:00 цагийн хооронд
📍 Дархан-Уул аймгийн Найрамдал талбайд, Асар №59 & 60

***

🎉 You’re invited to Europe Day 2026!

The Delegation of the European Union to Mongolia is organizing the “Europe Day 2026” celebration on May 23, 2026, at the Nairamdal Square, Darkhan-Uul aimag.

✅ Click “Going” on the Event and invite your friends too!
🔗 https://www.facebook.com/share/1BRPuCkFb6/

On this special day, AVSF Mongolia will be organizing many exciting activities for families, children, and youth as part of our ongoing projects and programs, as well as the White Gold Program.

👨‍👩‍👧‍👦 We warmly invite you to join the following activities:
🎨 Children’s arts & crafts corner using recycled wool materials and coloring activities
🎡 Interactive Q&A board
🧶 Mini exhibition of cashmere products and dairy products
🎁 Quiz competition on the main stage with prizes for 2 winners

📅 Saturday, May 23, 2026
⏰ 11:00 AM – 5:00 PM
📍 At Tent No.59 & 60, the Nairamdal Square, Darkhan-uul aimag

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
ТоС Холбоо / MSFA
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл
Ээлтэй Баялаг Дундын Хоршоо Eeltei Baylag Cooperative Network

17/04/2026

🇲🇳Ханбогд Кашмер ХХК ♻️

Хог хаягдлын менежментийг сайжруулж, нөөцийг илүү үр ашигтай ашиглах замаар байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хэрэгжүүлж байна.

Тогтвортой ноолуурын салбарын бодит сайн туршлага. 🌱

***

🇬🇧Khanbogd Cashmere LLC ♻️

Enhancing waste management and optimizing resource use to drive environmentally responsible production.

A strong example of sustainable cashmere in practice. 🌱

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Green Gold-Mongolian Rangeland Research Center - Бэлчээр судлалын төв
ТоС Холбоо / MSFA
Collaborating Centre on Sustainable Consumption and Production - CSCP
KHANBOGD Cashmere
Өнгө Нэмье / Waste management

07/04/2026

🇲🇳🐐Баянхонгор аймгийн Жинст сумын малчин Ө. Эрдэнэцэцэг "Хариуцлагатай нүүдэлчин" стандартын талаар өөрийн туршлагаас хуваалцаж байна.

***

🇬🇧🐐Erdenetsetseg U., a herder in Jinst soum, Bayankhongor aimag, shares her experience with the "Responsible Nomad" standard.

EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл
Green Gold-Mongolian Rangeland Research Center - Бэлчээр судлалын төв
Collaborating Centre on Sustainable Consumption and Production - CSCP
ТоС Холбоо / MSFA

01/04/2026

🇲🇳🐐 AVSF Монгол байгууллагаас тогтвортой текстилийн салбарт хийж буй ажлыг онцолж, STeP EcoLab II төслийн менежер У. Сарангoo болон Монгол Нэхмэл ХК-ийн дэд захирал Э. Энхжин нарын байр суурийг Франц болон Англи хэл дээр хүргэж байна.

Энэхүү төсөл нь малчид, текстилийн компаниудтай хамтран хариуцлагатай өртгийн сүлжээ 🔗, олон улсын гэрчилгээжүүлэлт ✅ бий болгох зорилготой бөгөөд Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж байна.

🇲🇳✨Европын Холбооны 🇪🇺 SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр AVSF Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй STeP EcoLab II төслийн а...
25/03/2026

🇲🇳✨Европын Холбооны 🇪🇺 SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр AVSF Монгол ОУБ-аас хэрэгжүүлж буй STeP EcoLab II төслийн анхны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2026 оны 3-р сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа 📅

🤝 Энэхүү хуралд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, AVSF Монгол ОУБ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Бэлчээр Судлалын "Ногоон Алт" төв, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Сноу Филдс ХХК, Тэнгэр Ертөнц ХХК, болон салбарын зөвлөх, шинжээчид оролцов.

🎯📌 Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гол зорилго нь төслийн хэрэгжилтэд стратегийн чиглэл өгөх, бодлогын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, салбарын зорилт, тогтвортой байдлын шаардлагатай нийцүүлэх бөгөөд төслийн зорилго, үр дүнг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн оролцогч талуудын уялдаа холбоог хангах, тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.

🌱 Цаашид ТУЗ-ийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаагаар Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой, эко шошго, гэрчилгээжүүлэлттэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

🙏 Хамтын ажиллагаа, дэмжлэг үзүүлж буй та бүхэнд баярлалаа!

***

🇬🇧✨ The STeP EcoLab II project, implemented by AVSF Mongolia, and funded by the 🇪🇺 EU SWITCH-Asia Programme, successfully held its first Steering Committee Meeting on 19 March 2026 📅

🤝 The meeting brought together representatives from the Ministry of Food, Agriculture, and Light Industry, the Delegation of the European Union to Mongolia, AVSF Mongolia, the Mongolian Sustainable Finance Association, the Green Gold - Mongolian Rangeland Research Centre, the Mongolian Wool and Cashmere Association, Snow Fields LLC, Tenger Yertunts LLC, as well as sector advisors and experts.

🎯📌 The main purpose of the Steering Committee is to provide strategic direction, policy support, and oversight for the project, while ensuring alignment with sector priorities and sustainability requirements. It helps achieve the project’s objectives and expected results, strengthens stakeholder coordination, and addresses potential challenges.

🌱 We are confident that the active engagement and collaboration of the Steering Committee will significantly contribute to advancing sustainable, eco-labelled, and certified wool and cashmere production in Mongolia.

🙏 Thank you to all partners for your continued support and collaboration!

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
EU Delegation to Mongolia
EU SWITCH-Asia Programme
ТоС Холбоо / MSFA
Green Gold-Mongolian Rangeland Research Center - Бэлчээр судлалын төв
Монголын Ноос Ноолуурын Холбоо
Сноу Филдс ХХК
Тэнгэр Ертөнц ХХК

Address

MGG Properties, Seoul Street
Ulan Bator

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670110043

Alerts

Be the first to know and let us send you an email when Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share