18/12/2021
👦👧 Бяцхан баатрууд төсөл маань жил бүрийн 🎄 шинэ жилээр Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хэвтэж буй бяцхан хүүхэд багачуудад шинэ жилийн баяраар “Чи бол өөрөө өөртэйгээ тэмцэж буй баатар шүү 😇” гэдгийг нь ойлгуулж инээд хөөр, баяр баясал, урам зориг бэлэглэх зорилготойгоор анх эхэлж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд болон асран хамгаалах төвийн хүүхдүүдэд хүрч цар хүрээгээ улам бүр өргөжүүлсээр байна 🌞
🤓 Бяцхан баатрууд төслийг 2012 онд анх Туул Ротаракт клуб санаачлан эхлүүлсэн бөгөөд 2018 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 13 Ротаракт клубууд хамтран хэрэгжүүлсээр ЭХЭМҮТ, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн нийт 4600 гаруй хүүхдийг баярлуулж, шинэ жилийн баярт мөчийг хамт хуваалцсан билээ.
🎄 "Бяцхан баатрууд - 2021" төслөөр энэ жил нийт 1000 хүүхдийг баярлуулах зорилт тавьж байгаа бөгөөд Улаанбаатар хотын дараах бүлгийн хүүхдүүдийг хамрахаар төлөвлөсөн 😍
1. Эмнэлэгт хэвтэж буй бяцхан баатрууд
2. Зорилтот бүлгийн бяцхан баатрууд
3. Асран хамгаалах төвийн бяцхан баатрууд
Эдгээр бяцхан баатруудад өгөх 1 бэлгийн үнийг 50,000 төгрөг гэж тооцож байгаа бөгөөд бэлэгт дараах 3 төрлийн багц бүтээгдэхүүн орох юм.
- эрүүл мэндийн багц (витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн)
- амттаны багц (сахар багатай, дотоодын үйлдвэрийн амттангууд)
- хичээлийн хэрэгслийн багц (буддаг гацуур, бичгийн хэрэгслүүд)
Энэхүү төслийн хүрээнд өөрөөсөө давж бусдад туслах чин хүсэлтэй хувь хүн, албан байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна.
Таны оруулсан хувь нэмэр мянга мянган хүүхэд багачуудад гэрэл гэгээ болно гэдэгт итгэлтэй байна.
Хамтран ажиллах
Имэйл хаяг: [email protected]
Холбоо барих: 80742111, 88555247, 88005887
Хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк 427039076
Данс эзэмшигч: Хобби Роторакт НҮТББ [заавал криллээр бичнэ]