17/07/2026
#ХайраарҮлгэрлэе нөлөөллийн аяныг Хүүхдийг Ивээх Сан болон Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюутолгойн сан явуулж байна. Энэхүү аянаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлэх “Би найзаа дэмжинэ” төслийн хүрээнд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, хариуцлагатай зан үйл төлөвшүүлэхэд сошиал медиагаар дамжуулан нөлөөлөх зорилготой юм.
------------------------------------------------------------
ЭРСДЭЛИЙГ ЭРТ ТАНЬЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХАМГААЛЪЯ
Зун цаг зугаатай сайхан ч хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд нэмэгддэг. Иймээс эрсдэлийг эрт таньж урьдчилан сэргийлэх нь чухал.
Дараах нөхцөл байдал анзаарагдвал хүүхэд эрсдэлд орсон байж болзошгүй.
- Хүүхэд хараа хяналт, халамж хамгаалалгүй удаан байх
- Хүүхдэд насандаа тохироогүй үүрэг хариуцлага үүрэх
- Цахилгаан дугуй, скүүтэр зэргийг унан замын хөдөлгөөнд хамгаалалтгүй оролцох
- Хэт халуунд гадаа удаан байснаас нарших зэргээр эрүүл мэндийн эрсдэлд өртөх
- Сэтгэл зүй, зан байдал нь эрс өөрчлөгдөх
- Шөнө оройн цагаар гадаа байх, гудамжаар сэлгүүцэх
АНХААР: Эдгээр нь хүүхдэд тусламж, хамгаалал шаардлагатай байгааг илтгэх дохио байж болно.
ИЙМД ТА:
- Хүүхэд эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдлыг анзааран сонор соргог байх
- Илэрсэн эрсдэлийн талаар хамтарсан баг болон холбогдох байгууллагад (Хамтарсан баг, сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, цагдаагийн тасагт) шуурхай мэдээлэх
- Эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийж, шаардлагатай арга хэмжээг авах
- Хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчдад эрсдэлийн талаар ойлгомжтой тайлбарлан тогтмол мэдээлэх
- Хараа хяналт сул байгаа хүүхдүүдтэй тогтмол харилцаа холбоотой байж хамгаалал, анхаарлаа нэмэгдүүлэх
ХҮҮХЭДТЭЙ ЯРИЛЦАХДАА:
- Яагаад уулзаж байгаагаа тайлбарлан, өөрийгөө танилцуулаарай
- Хүүхдийн санал, бодлыг хүндэтгэж, аюулгүй тухтай орчин бүрдүүлээрэй
- Тайван, эелдэг дуугаар ярилцаж, итгэл төрүүлээрэй
- Яриаг нь таслахгүй анхааралтай сонсож, энгийн, ойлгомжтой хариулаарай
#ХайраарҮлгэрлэе
#ХүүхдийгИвээхСан
#ханбогдынхөгжлийнхурдасгууроюутолгойнсан