22/01/2024
“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 📣📣📣
🔰 Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллана. Энэхүү сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцах юм. 👏👏👏
🔰 Та бүхэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны сайн туршлагуудаа дараах хүрээгээр тодорхойлон зураг, мэдээ, ярилцлага, видео бичлэг хийх зэргээр олон нийтэд хүргэж ажиллаарай. ✅✅✅
🔸 Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг сурталчлан таниулах үйл ажиллагаа, оролцоо
🔸 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бизнесийн болон бусад бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээн дэх жендэрийн үзэл баримтлал бүхий заалт, тохируулга, үр дүн
🔸 Эрэгтэй эмэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээг харгалзсан жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны орчин нөхцөл, сэтгэл ханамж
🔸 Гэр бүл, хүүхэд, охид хөвгүүдийн хөгжил хамгааллыг дэмжсэн бодлого үйл ажиллагаа, үр дүн
🔸 Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хохирогч хамгаалах бодлого үйл ажиллагаа, үр дүн