22/10/2025
👀 Онцлох төсөл: Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь
Хүүг Б гэдэг. Одоо 6 настай. Тэр дуу шуу багатай, биеийн тамирын хичээлдээ сонирхолгүй болохоор аав ээж нь түүнийг зүгээр л бүрэг ичимхий хүүхэд хэмээн боддог байлаа. Гэтэл нэг өдөр Б-гийн сурдаг сургуульд нэгдсэн журмаар харааны үзлэг хийгджээ. Сургуулийн эмч Б-гийн харааг шалгаад, нүдний эмчид үзүүлэх “зайлшгүй” шаардлагатай гэв. Үүнийг сонссон эцэг эх нь ялимгүй гайхаж, хүүгээ дагуулаад нүдний эмнэлэгт очиход Б “төрөлхийн хараа муутай” байсан нь тогтоогджээ. Хүү удаан хөдөлгөөнтэй, спортод сонирхолгүй байдаг нь ерөөс түүний зан чанараас үүдсэн хэрэг биш, харин нүдний хараатай холбоотой байсныг тэгж л аав ээж нь мэдэв.
Харамсалтай нь Б шиг төрөлхийн хараа муутай хүүхдүүд өөрийнхөө харааг муу гэдгийг мэддэггүй. Төрөхөөс нь авхуулаад хорвоо ертөнц бүрсгэр байсан учраас тэгээд л хүлээгээд авчихсан байдаг. Гэтэл сурч боловсрох, танин мэдэхүйд хараа хэчнээн чухал билээ дээ?
Хэрэв та хүүхдийнхээ харааг сүүлийн зургаан сард шалгуулаагүй бол Orbis Mongolia олон улсын байгууллага болон Боловсролын ерөнхий газрын хамт олноос “бие даалтын долоо хоног” тохиож байгаа энэхүү зурвасхан үеэр цаг гарган үзүүлэхийг уриалж байгаа билээ.
Бид энэхүү нийтлэлдээ нийслэлийн хоёр дүүрэг, зургаан аймгийн 33 сургуулийг хамарсан цогц төсөл хэрэгжүүлж буй Orbis ОУБ-ыг онцолж байна. Тэдний үйл ажиллагаатай илүү ойроос танилцацгаая.
Хүүг Б гэдэг. Одоо 6 настай. Тэр дуу шуу багатай, биеийн тамирын хичээлдээ сонирхолгүй болохоор...