CBMC Mongolia

Directions Website

CBMC Mongolia Christian Business & Marketplace Connection

Даваа гарагийн өглөө ажилдаа ирэхэд төрдөг тэр нэг мэдрэмжийг та мэдэх байх. Аль хэдийн шийдэгдэж, гэрээ байгуулах ёстой...
20/10/2026

Даваа гарагийн өглөө ажилдаа ирэхэд төрдөг тэр нэг мэдрэмжийг та мэдэх байх. Аль хэдийн шийдэгдэж, гэрээ байгуулах ёстой байсан хэлцэл бүтсэнгүй. Ажилд авах зайлшгүй хэрэгтэй байсан хүн ирэх боломжгүй боллоо. Тайлан хүлээлтэд хүрсэнгүй, харин яагаад ийм болсныг тайлбарлах үүрэг таных. Ийм мөчид бидний ихэнхэд Бурханы хангамжийн талаар буруу төсөөлөл байдаг нь харамсалтай. Бид асуудлыг нэг мөр шийдэх тодорхой арга зам, боломжийг хайдаг ба яг бидний хүссэн цагт, маш бодит үр дүн бүхий хариултыг хүлээдэг. Харин Бурханы тусламж бидний хүлээсэн хэлбэрээр бус, өөр замаар эсвэл хэний ч мэдээгүй нууц замаар ирсэн байдаг. Ингээд бид амьдралын бодит нөхцөл байдалд Бурхан үнэхээр анхаарч байгаа эсэхэд эргэлзэж эхэлдэг. Заримдаа Бурхан юу хийх ёстой талаарх бидний хүлээлт бодит тулгарч байгаа асуудлаас ч том ачаа болчихсон явж байдаг.
Кана хотод болсон хуримын үеэр Есүсийн үйлдсэн гайхамшгийн тухай Библийн түүхийг (Иохан 2:1-11) дахин нухацтай эргэцүүлэн бодоцгооё. Хурим дээр дарс дуусжээ. Бидний хувьд энэ нь хүлээн авалт, зоогийн газрын зохион байгуулалтад гарсан жижиг алдаа мэт санагдаж болох юм. Гэвч тухайн үеийн соёлд энэ нь олны өмнө нүүр хийх газаргүй болох, айл гэрийн нэр хүндэд толбо суух, тэр ичгүүрийг гэр бүлээрээ олон жил үүрч мэдэх ноцтой хэрэг байв. Яг ийм хүнд нөхцөлд Есүс ажлаа чимээгүйхэн л хийсэн. Тэр зарц нарт зургаан чулуун торхыг усаар дүүргэхийг тушаасан. Ямар ч урт сургаал айлдсангүй. Олны анхаарлыг татах гэж оролдсонгүй. Гэвч найрын ахлагч усыг амсахдаа гайхан, шинэ хүргэнийг дуудаж:
-Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэдэг. (Иохан 2:10).

Христэч Бизнес эрхлэгчид, нийгмийн талбарын удирдагчдын 7 хоног бүрийн хамтдаа судалдаг Библи судлалын хэсгээс...

Та бас бидэнтэй нэгдэж болно. Бид хамтдаа Эзэний үг дотор нөхөрлөж, итгэл дотор урагшилдаг. Бурхан таны энэ 7 хоногийн ажил, үйлчлэлийг ерөөх болтугай.

Зарим бизнес эрхлэгч, менежерүүд яагаад бусдыг манлайлагч болгон төлөвшүүлж чаддаг байхад зарим нь ажилтнууддаа үүрэг да...
12/10/2026

Зарим бизнес эрхлэгч, менежерүүд яагаад бусдыг манлайлагч болгон төлөвшүүлж чаддаг байхад зарим нь ажилтнууддаа үүрэг даалгавар өгч, удирдахаас хэтэрдэггүй вэ? Үүний ялгаа нь амжилтыг хэрхэн тодорхойлж байгаагаар хэмжигдэх нь элбэг. Бизнес өөрөө ажлын бүтээмж, ашиг орлого, хувь хүний ахиц дэвшилийг голчилдаг бол Библийн зарчимыг дагадаг үйлчлэгч удирдагч нь үүнээс хавьгүй эрхэм зорилгыг тээж явдаг. Энэ нь хүмүүсийг хөгжүүлж, тэдэнд өөрсдийнхөө чадавхыг бүрэн нээж, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд нь туслах явдал юм.
Үйлчлэгч удирдагчид аливааг өөрийн мэт сэтгэж, эзний ёсоор хариуцлагатай хандах сэтгэлгээг төлөвшүүлдэг. Тэд хүмүүст өөрсдийнхөө зорилго, дуудлагыг нээж, Бурханы дуудсан дуудлагын дүүрэн байдалд өсөхөд тусалдаг. Ажил хөдөлмөртөө бусдад үйлчлэхийг чухлыг харуулсан Библийн зарчмуудыг харцгаая.

Үргэлжлэлийг бидний 7 хоног бүрийн уулзалтаас хүлээн аваарай. Бидний уулзалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл чат бичээрэй.

09/10/2026
🤩 Христитгэлт бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, зах зээлийн талбарын удирдагчид та бүхнийг  -д хүрэлцэн ирж хүрээллээ тэл...
08/10/2026

🤩 Христитгэлт бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, зах зээлийн талбарын удирдагчид та бүхнийг -д хүрэлцэн ирж хүрээллээ тэлж, хамтдаа суралцаж, дуудагдсан талбартаа үр нөлөөтэй Христийн дагалдагчид байх хөдөлгөөнд нэгдэхийг урьж байна. 🙌

🎤 ТУСГАЙ ИЛТГЭЛ: ТОМ ЗУРГААР ХАРАХ НЬ
Зочин илтгэгч: Цэрэнхүүгийн Баттуяа
“Цэ энд би хаан жор” ХХК-ний үүсгэн байгуулагч, захирал

Хуульч • Энтрепренер • Хүний эрхийн хамгаалагч • Олон улсын харилцааны мэргэжилтэн

Хууль, эрүүл мэнд, бизнес, олон улсын хамтын ажиллагааны огтлолцолд үнэ цэн бүтээж, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө ажилладаг.
Justice • Health • Leadership • Impact

✅ бизнес библи судлал
🤝 Нетворкинг (нэрийн хуудсаа мартваа!)
🌏 CBMC Taiwan Convention 2026 танилцуулга

📌 Такс: 35,000 төг (☕️өглөөний цай багтсан)
Хаяг: The Seed Book Cafe, 13-р хороолол, Зүүн 4 замын автобусны буудлын урд, Голомт банкны 2 давхарт

☎️ Бүртгүүлэх: 88077326 эсвэл pm-ээр (Төлбөр төлөгдсөнөөр бүртгэл баталгаажна. Хүний тоо хязгаартай.‼️)

CBMC Mongolia

Удаан хүлээсэн   маань эргэн ирлээ. 🤩 Христитгэлт бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, зах зээлийн талбарын удирдагчид та бү...
06/10/2026

Удаан хүлээсэн маань эргэн ирлээ. 🤩 Христитгэлт бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, зах зээлийн талбарын удирдагчид та бүхнийг хүрэлцэн ирж хүрээллээ тэлж, хамтдаа суралцаж, дуудагдсан талбартаа үр нөлөөтэй Христийн дагалдагчид байх хөдөлгөөнд нэгдэхийг урьж байна. 🙌

🎤 ТУСГАЙ ИЛТГЭЛ: ТОМ ЗУРГААР ХАРАХ НЬ
Зочин илтгэгч: Цэрэнхүүгийн Баттуяа
“Цэ энд би хаан жор” ХХК-ний үүсгэн байгуулагч, захирал

Хуульч • Энтрепренер • Хүний эрхийн хамгаалагч • Олон улсын харилцааны мэргэжилтэн

Хууль, эрүүл мэнд, бизнес, олон улсын хамтын ажиллагааны огтлолцолд үнэ цэн бүтээж, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө ажилладаг.
Justice • Health • Leadership • Impact

✅ бизнес библи судлал
🤝 Нетворкинг (нэрийн хуудсаа мартваа!)
🌏 CBMC Taiwan Convention 2026 танилцуулга

📌 Такс: 35,000 төг (☕️өглөөний цай багтсан)
Хаяг: The Seed Book Cafe, 13-р хороолол, Зүүн 4 замын автобусны буудлын урд, Голомт банкны 2 давхарт

☎️ Бүртгүүлэх: 88077326 эсвэл pm-ээр (Төлбөр төлөгдсөнөөр бүртгэл баталгаажна. Хүний тоо хязгаартай.‼️)

CBMC Mongolia

Ням гарагийн орой, уг нь амрах ёстой. Гэвч таны бодол санаа огтхон завгүй. Ирэх долоо хоногт хийх ажлуудаа бодно. Нэг ха...
05/10/2026

Ням гарагийн орой, уг нь амрах ёстой. Гэвч таны бодол санаа огтхон завгүй. Ирэх долоо хоногт хийх ажлуудаа бодно. Нэг харилцагчтайгаа утсаар ярих ёстой гэхдээ юу ярихаа бэлдэж амжаагүй байгаагаа, шинэ хүн ажилд авах ёстой талаараа, өнгөрсөн долоо хоногт ирсэн ч хэн ч тооцоог нь хийгээгүй байгаа нэхэмжлэх байгааг мөн хүүтэйгээ нэг ярилцах цаг гаргая гэж бодсоор амжихгүй байгаагаа гээд түмэн зүйл бодно.
Эдгээр ажлуудыг хийнэ гэж хаа нэгтээ тэмдэглээгүй ч бүгд таны толгойд эмх замбараагүй эргэлдэж байдаг. Үнэндээ толгойдоо хадгалах нь хамгийн тохиромжгүй газар. Тиймдээ ч та хэвтэхээр орондоо орсон ч ажлууд чинь бодогдсоор байгаа юм.
Тэрний оронд та орноосоо босож, тэмдэглэлийн дэвтэр авч, хийх зүйлсээ бич. Арван таван минутын дараа хийх ажил чинь багасаагүй ч цээжин дотор ямар нэгэн зүйл суларч, хөнгөрөх шиг болно. Та оюун санаандаа болох зүйлсийн ерөнхий дүр зургийг ядаж харж чадахтайгаа болно. Одоо бүхнийг нэгэн зэрэг санаж, орхигдуулчих вий гэж байнга өөртөө сануулахаа болино.
Энэхүү тайвшрал бол зүгээр нэг бүтээмж нэмэгдүүлэх арга биш. Энэ бол сүнслэг ач холбогдолтой зүйл юм.
Үргэлжлэлийг бидний уулзалт дээх ирж хүлээн аваарай. Бид 7 хоног бүр тогтмол уулзалддаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг чатаар холбогдож авна уу?

Саяхан ажил мэргэжлийн сүлжээний нэгэн хуудаснаас уншсан зүйл анхаарлыг маань ихэд татсан юм. Тэнд “Бага байхад аав ээж ...
28/09/2026

Саяхан ажил мэргэжлийн сүлжээний нэгэн хуудаснаас уншсан зүйл анхаарлыг маань ихэд татсан юм. Тэнд “Бага байхад аав ээж бохь залгивал гэдэс дотор нь 7 жил наалдаж үлддэг гэдэг байсан”, “тарвасны үрийг санаандгүй залгивал ходоодонд нь тарвас ургана гэж багш хэлдэг байсан”, гэтэл хэлэх ёстой байсан үгээ цааш нь залгичихвал нь долоон жилээс ч илүү хугацаанд цээжинд бөглөрч, ямар ч ургамлаас илүү дийлдэшгүйгээр зэрлэгшин соёолдгийг хэн ч надад хэлж өгөөгүй юм” гэсэн хэсэг байлаа.
Үүнийг уншаад танд юу бодогдож байна вэ? Би үүнийг санаа зовоосон ямар нэгэн зүйл байвал түүнийг дотроо хадгалж, хэлэхгүй өнгөрөхөөсөө илүүтэй илэрхийлэн гаргах нь дээр гэсэн утгатай гэж ойлгосон. Мэдээж дандаа тийм бай гэсэн үг биш.

Гэвч нөгөөтээгүүр, бодсон бүхнээ хэлэхгүй дуугүй өнгөрсөн нь дээр үе ч бий. Ялангуяа хэлсэн үгийнхээ сөрөг үр дагаврыг тунгаан бодолгүйгээр, уур хилэндээ хөтлөгдөн хэлж байгаа бол бодох л асуудал.
Үргэлжлэлийг бидний уулзалтанд хүрэлцэн ирж уншаарай. Бид 7 хоног бүр уулздаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдон аваарай.

Нөлөөлөл гэдэг нь хүмүүсийг хүчээр дагуулахын нэр биш. Харин тэднийг өөртөө, удирдагчдаа болон эрхэм зорилго, алсын хара...
21/09/2026

Нөлөөлөл гэдэг нь хүмүүсийг хүчээр дагуулахын нэр биш. Харин тэднийг өөртөө, удирдагчдаа болон эрхэм зорилго, алсын хараандаа итгэх итгэлийг нь төрүүлэн зоригжуулах тухай ойлголт билээ. Нөлөөлөл бодит бөгөөд үнэн байх үед хүмүүс зүгээр л хийх ёстой гэж хийдэггүй. Тэд зорилгоо ухамсарлаж, удирдагчдаа итгэж, өөрсдийнх нь хувийн ашиг сонирхлоос илүү чухал, үнэ цэнтэй зүйлд чин сэтгэлээсээ хувь нөлөө оруулахыг хүсдэг учраас хичээн ажилладаг.
Байгууллага дотор энэхүү ялгааг олж харахад тун хялбар. "Би дарга" учраас доод тушаалын хүмүүс хэлсэн зүйлийг дагах ёстой гэж үзэн, хүмүүсийг хянахад албан тушаалаа ашигладаг менежерүүд олон бий. Харин жинхэнэ удирдагч үлгэр дуурайлалаараа бусдын сэтгэлийг татаж чаддаг. Хэдийгээр хоёр тал хоёул хэмжигдэхүйц үр дүнд хүрдэг байж болох ч зөвхөн сүүлийнх нь л чин сэтгэлийн баг, эрүүл орчин бүхий ажлын байр болон урт хугацааны итгэлцлийг бий болгодог.

Үргэлжлэл бий. Та бидэнтэй нэгдээрэй.

Зах зээл, бизнесийн талбарт олон жил Христийг дагаж амьдарсан хүмүүс үргэлж нэг л чиглэл рүү түлхэгдэж, чимээгүйхэн боло...
14/09/2026

Зах зээл, бизнесийн талбарт олон жил Христийг дагаж амьдарсан хүмүүс үргэлж нэг л чиглэл рүү түлхэгдэж, чимээгүйхэн боловч байнгын дарамт дотор алхах гэж юу болохыг маш сайн ойлгох байх. Бусдын адил л гэрээ хэлцэл хий. Тоо үзүүлэлтээ сайн байлга. Харин өөрийн итгэл үнэмшлээ дотроо хадгал гэсэн дарамт. Тэр урсгал маш бодитой бөгөөд ашиг орлого гэдэг ганц л оргилын өөд тэмцэлддэг.

Ийм сорилтуудын талаар Библид олонтаа гардаг. Шидтэн Симон элч нарын хийж буй зүйлийг хараад, Ариун Сүнсний хүчийг өөрт ашигтай хувилбараар ашиглан, мөнгөөр худалдаж авахыг оролддог (Үйлс 8:18–24). Мөнгөний дархан Деметр Христийн сайн мэдээ өөрийнх нь шүтээн үйлдвэрлэн борлуулдаг бизнест нь нөлөөлж байгааг мэдээд Ефест үймээн самуун дэгдээдэг (Үйлс 19:24). Филиппой хотод муу сүнсний боолчлолд байсан нэгэн охин чөлөөлөгдөхөд, түүний эзэн уурлан хилэгнэдэг. Учир нь охины гинж тасарсан тэр мөчид түүний орлого ч бас үгүй болсон юм (Үйлс 16:16–19).
Энд асуудлын жинхэнэ шалтгаан юу байсныг анзаараарай. Бүх тохиолдолд мөнгө байгаа. Есүс Христийн үйлс илчлэгдэх мөчид тэр нь өөр хэн нэгний ашиг орлогод сөргөөр нөлөө үзүүлдэг байлаа. Тэндээс л өнөөх эсэргүүцэл манддаг байж.

Үргэлжлэллийг бидний уулзалтад хүрэлцэн ирж сонсоорой. Бид бол бизнес, нийгмийн салбарт итгэлээр алхахыг хичээж буй таны адил хүмүүс. Таныг урьж байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when CBMC Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share