Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia
Directions

Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia, Nonprofit Organization, Ulaanbaatar.

08/09/2026

🌿 From Ulaanbaatar to Action

UNCCD COP17-ийн хүрээнд зохион байгуулсан Монгол–Австралийн залуучуудын хэлэлцүүлгээр бид бэлчээр, гангийн тэсвэржилтийн асуудлыг бодлого, шинжлэх ухаан төдийгүй газар дээр нь амьдарч, ажиллаж буй залуу малчин, байгаль хамгаалагчдын бодит туршлагатай холбон ярилцлаа.

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн мэдлэгийг бодлого, судалгаанд хэрхэн илүү бодитоор тусгах, гангийн эрсдэлийг зөвхөн даван туулах бус урьдчилан бэлтгэх, залуусыг газар нутгийн ирээдүйн талаар шийдвэр гаргах үйл явцад илүү утга учиртай оролцуулах шаардлагыг онцоллоо.

Энэхүү арга хэмжээ нь Австралийн Засгийн газрын Direct Aid Program (DAP)-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд бидэнтэй хамтран оролцсон бүх илтгэгч, зочид болон Австралийн Элчин сайдын яаманд талархал илэрхийлье. 🌱

🌿 From Ulaanbaatar to Action

At UNCCD COP17, our Mongolia–Australia youth dialogue brought together lived experience from the land with policy, technical and community perspectives on rangelands and drought resilience.

A key message throughout the conversation was clear: local knowledge must be better connected with science and policy, drought resilience requires preparation as well as response, and young people should have a meaningful role in shaping the future of the landscapes they depend on.

The event was organised under a project supported by the Australian Government’s Direct Aid Program (DAP).

Our sincere thanks to all contributors, participants and the Australian Embassy in Mongolia for being part of the conversation and helping make it possible. 🌱

[English below]🌤️ЦЭНХЭР ТЭНГЭР, ЦЭВЭР АГААРЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР Өнөөдөр бид дэлхий нийтээрээ цэвэр агаар, цэнхэр тэнгэрийг...
07/09/2026

[English below]

🌤️ЦЭНХЭР ТЭНГЭР, ЦЭВЭР АГААРЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР

Өнөөдөр бид дэлхий нийтээрээ цэвэр агаар, цэнхэр тэнгэрийг хадгалах чухал өдөр тэмдэглэж байна. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, экосистем, уур амьсгалын тогтвортой байдалд шууд нөлөөлдөг бөгөөд жил бүр дэлхий даяар ≈7 сая хүн агаарын бохирдлын улмаас эрүүл мэндийн эрсдэлд өртдөг байна. 🌍⚠️

Монгол Улсад ч агаарын бохирдол нь ноцтой асуудал хэвээр байна. Тухайлбал, Улаанбаатар хотын өвлийн улирлын PM2.5-ийн дундаж агууламж нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) зөвлөсөн түвшнээс 5–10 дахин их байдаг.

Эрчим хүч, тээвэр, үйлдвэрлэлд цэвэр, сэргээгдэх эх үүсвэрийг ашиглаж, өдөр тутмын амьдралдаа нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах арга хэмжээ авах нь зөвхөн өнөөдрийн асуудал биш, ирээдүйн цэнхэр тэнгэр, эрүүл агаарын баталгаа болох юм. 🌏✨
---
🌤️ INTERNATIONAL DAY OF CLEAN AIR FOR BLUE SKIES

Today, the world observes a day to emphasize the importance of clean air and blue skies. Air pollution directly impacts human health, ecosystems, and climate stability, with approximately 7 million people worldwide exposed to health risks from air pollution each year. 🌍⚠️

In Mongolia, air pollution remains a serious issue. For example, during winter, the average PM2.5 levels in Ulaanbaatar are 5–10 times higher than the World Health Organization (WHO) recommended limits.

Using clean and renewable energy in power, transport, and industry and taking measures to reduce carbon emissions in daily life is not just a solution for today, it is an investment in blue skies and healthy air for the future. 🌏✨

ҮБОЗЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Хулангийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, шийдвэр гаргалтад залуучуудын оролцо...
02/09/2026

ҮБОЗЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Хулангийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, шийдвэр гаргалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажил, үзэл санааг UN Women Asia and the Pacific онцоллоо.

Дэлгэрэнгүй: http://unwo.men/F6Zk50ZHx9B

#ҮБОЗЗ

Young women in Asia and the Pacific are leading change, but it’s not without challenges.

Khulan Gansukh, 26, advocates for the inclusion of youth voices in environmental and climate decision-making as part of her role with the National Youth Environmental Council of Mongolia.

“The decision-makers think that we need to learn more and experience more to be included at the decision-making level. Yet we are the ones living through these issues. We are the key to this sustainable, inclusive and peaceful future that we all want,” says Khulan.

Read more: http://unwo.men/F6Zk50ZHx9B

Gen-Forum is enabling young leaders such as Khulan to contribute to advancing peace and stability in Asia and the Pacific by driving implementation of the agenda, and promoting women's leadership and equality in decision-making. It is organized by UN Women in partnership with the Australian Government.

02/09/2026

🌱 COP17 ДАХЬ ЗАЛУУЧУУДЫН ПАВИЛЬОН

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл нь Ногоон бүсэд Залуучуудын павильоныг ажиллуулсан билээ.

Хурлын турш тус павильонд залуучуудын оролцоо, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны боловсрол, уламжлалт мэдлэг зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, уулзалт, интерактив хөтөлбөрүүдийг зохион байгууллаа. 💚

Залуучуудад энэхүү орон зайг олгосон СОР17 Үндэсний хорооны Ажлын алба, хөтөлбөр, санаачилгаа хэрэгжүүлэн хамтран ажилласан байгууллагууд болон хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон бүх зочдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Залуучуудын павильон нь ҮБОЗЗ-ийн гишүүдийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөрийн үр дүнд COP17-ийн турш тасралтгүй ажиллаж, залуучуудын дуу хоолой, оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн амьд, нээлттэй орон зай болж чадлаа. Павильоны үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулан ажилласан нийт гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! 💚🌏✨

---

🌱 YOUTH BOOTH AT COP17

During UNCCD COP17, the Youth booth, operated by NEYC, served as an open space where young people could share their voices, ideas, and initiatives, exchange knowledge and experiences, and build new connections.

Throughout the conference, the booth hosted discussions, meetings, and interactive programmes on youth participation, land degradation, desertification, climate change, environmental education, and traditional knowledge. 💚

We sincerely thank the COP17 Organizing Committee for providing this dedicated space for young people, all partner organizations that contributed their programmes and initiatives, and every guest who visited and actively participated.

Special thanks go to the members of the National Environmental Youth Council for managing the booth’s daily operations, coordinating activities, and welcoming guests and participants. Your dedication made the booth a vibrant space for youth voices, participation, and collaboration. 🌏✨

#ҮБОЗЗ

🌱 МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭВСЛИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ🌍 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага ...
02/09/2026

🌱 МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭВСЛИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
🌍 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр буюу наймдугаар сарын 24-нд Ногоон бүсийн Зүчи тайзнаа Монголын Байгаль орчны залуучуудын эвслийг (Mongolian Youth Climate Alliance -MYCA) олон нийтэд албан ёсоор танилцуулж, гишүүн байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. ✍️
MYCA нь Монгол Улсад уур амьсгал, байгаль орчин, газар, биологийн олон янз байдал болон тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг залуучуудын байгууллагуудыг холбох хамтын ажиллагааны шинэ платформ юм. 🌿
Эвслийн хүрээнд байгууллагууд өөрсдийн бие даасан үйл ажиллагаа, онцлог, чиглэлээ хадгалан, харин нийтлэг зорилгын хүрээнд талууд:
🤝 Хамтарсан төсөл, арга хэмжээ, аян, санаачилга хэрэгжүүлэх;
📚 Залуучуудын чадавхыг бэхжүүлж, мэдлэг, туршлагаа солилцох;
🗣️ Байгаль орчин, уур амьсгалын бодлогын үйл явцад залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх;
🌏 Үндэсний, бүс нутгийн болон олон улсын байгаль орчны үйл явцад залуучуудын байр суурь, дуу хоолойг нэгтгэн хүргэх чиглэлээр хамтран ажиллана.
✍️Энэхүү нээлтийн үеэр ҮБОЗЗ, Агаарын Харуул ТББ, HUNU, Марал Нахиа Тогтвортой Хөгжлийн Төв болон Ногоон Давлагаа эко клуб харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны үндсийг тавилаа.
✨ МБОЗЭ нь Монгол Улсад байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуус, залуучуудын байгууллага, санаачилгуудын дуу хоолойг нэгтгэж, санал санаачилгыг бодитоор хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог бэхжүүлэх шинэ боломжийг ийнхүү бүрдүүлж байна. 🌱
________________________________________
🌱 MONGOLIAN YOUTH CLIMATE ALLIANCE OFFICIALLY LAUNCHED
🌍 On 24 August, during the 17th Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), the Mongolian Youth Climate Alliance (MYCA) was officially introduced to the public at the Zuchi Stage in the Green Zone, where member organizations signed a Memorandum of Understanding (MoU) to formalize their collaboration. ✍️
MYCA is a new collaborative platform connecting youth organizations across Mongolia working on climate, environment, land, biodiversity, and sustainable development. 🌿 While maintaining their organizational independence, distinct identities, and respective areas of focus, member organizations will work together toward shared goals to:
🤝 Develop and implement joint projects, events, campaigns, and initiatives;
📚 Strengthen youth capacity and promote the exchange of knowledge and experience;
🗣️ Increase meaningful youth participation in environmental and climate policy processes; and
🌏 Bring together and amplify youth perspectives and voices in national, regional, and international environmental processes.
✍️ During the launch, the National Environmental Youth Council (NEYC), Breathe Mongolia, HUNU, Maral Nakhia Sustainable Development Center, and Nogoon Davlagaa Eco Club signed the MoU, laying the foundation for continued collaboration.
✨ With the launch of MYCA, a new opportunity has been created to bring together young people’s ideas, initiatives, and voices on environmental and climate issues in Mongolia, strengthen their representation in decision-making, and foster more coordinated collaboration to achieve greater collective impact. 🌱

01/09/2026

Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл (ҮБОЗЗ) нь Австралийн Элчин сайдын яамны Бичил төслийн хөтөлбөр (DAP)-ийн дэмжлэгтэйгээр өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. 🌱

Өдөрлөгийн хүрээнд байгаль орчны бодлого, шийдвэр гаргах үйл явц дахь залуучуудын оролцоо, дуу хоолойн талаар ярилцаж, Монголын үндэсний тоглоомыг сурталчлан таниулах үйл ажиллагаа, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуулт, хариултын тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр зочилсон хүн бүр цагийг хөгжилтэй өнгөрүүлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Энэ өдрийг бидэнтэй хамт өнгөрүүлж, идэвхтэй оролцон, дэмжсэн бүх зочид, оролцогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье! 💚

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Залуучуудын павильон”-ыг ажиллуулахад дэмжлэг үзүүлсэн Австралийн Элчин сайдын яам, Ханнс Зайдлын Сан болон Дэлхийн хүнсний форумын Монгол дахь Үндэсний залуучуудын салбар зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.

#ҮБОЗЗ

---

The National Environmental Youth Council (NEYC), with support from the Australian Embassy’s Direct Aid Program (DAP), successfully organized the event. 🌱

The event featured a discussion on strengthening youth participation and amplifying youth voices in environmental policy and decision-making. Participants also enjoyed Mongolian traditional games and took part in an engaging quiz on environmental issues and climate change.

We hope everyone who joined us had a wonderful time while expanding their knowledge of environmental issues and climate change.

Our heartfelt thanks go to all the guests and participants who joined, contributed to, and supported this special day! 💚

We also extend our sincere appreciation to the Australian Embassy, Mongolia, Hanns Seidel Foundation Mongolia, and liachapter for supporting the operation of the “Youth Booth” during the 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17).

🌏 Олон улсын залуу мэргэжилтнүүдийг холбож,  Монголын Байгаль орчны залуучуудын эвслийг анхлан танилцууллааЦөлжилттэй тэ...
01/09/2026

🌏 Олон улсын залуу мэргэжилтнүүдийг холбож, Монголын Байгаль орчны залуучуудын эвслийг анхлан танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хуралд (UNCCD COP17) манай зөвлөлөөс 15 гаруй зэрэгцээ арга хэмжээ амжилттай зохион байгуулсны дундаас нэг онцлох арга хэмжээ бол эхний өдөр буюу 8 дугаар сарын 17-нд цэнхэр бүсэд 12 орны 60 гаруй газрын асуудлаар ажилладаг залуу мэргэжилтэн, залуучуудын байгууллагын төлөөллийг нэг дор цуглуулсан нетворкинг арга хэмжээ байлаа. 🌍
🌱 Газар, уур амьсгал, биологийн олон янз байдал, байгаль орчин болон тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг залуус энэхүү арга хэмжээгээр дамжуулан хоорондоо танилцаж, туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны боломжуудаа хэлэлцсэн юм.

💡 Энэ үеэр манай зөвлөлийн санаачлан үүсгэн байгуулж буй Mongolian Youth Climate Alliance (MYCA) буюу Монголын Байгаль орчны залуучуудын эвслийг анхлан танилцууллаа. Тус эвслийн зорилго нь Монголд байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр ажилладаг залуучуудын байгууллагуудыг холбох, мэдлэг туршлагаа солилцох, хамтарсан санаачилга хэрэгжүүлэх, залуучуудын нэгдсэн дуу хоолойг байгаль орчны бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна.
✍️ Энэхүү нетворкинг арга хэмжээний үеэр Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл, Дэлхийн Хүнсний Форумын Монгол дахь Үндэсний Залуучуудын Нэгдэл, экоДэвшилт ТББ болон New Nomad Institute зэрэг байгууллагууд эвслийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.
✨ COP17 биднийг нэг дор цуглуулсан бол Монголын Байгаль орчны залуучуудын эвсэл нь хамтын ажиллагааг COP17-оос цааш үргэлжлүүлэх платформ байхыг зорьж байна.

🌏 Connecting international young professionals and introducing MYCA
Among the more than 15 side events successfully organized by our Council during UNCCD COP17, one of the highlights was an international young land professionals networking event held on the opening day, 17 August, in the Blue Zone. The event brought together more than 60 young professionals and youth organization representatives from 12 countries working on land-related issues. 🌍
🌱 Young people working across land, climate, biodiversity, environment, and sustainable development used the session to meet one another, exchange experiences, and explore opportunities for future collaboration.
💡 During the event, we also introduced the Mongolian Youth Climate Alliance (MYCA), an initiative being established by our Council. The Alliance aims to connect youth organizations working on environmental and climate issues in Mongolia, promote knowledge and experience sharing, support joint initiatives, and strengthen the collective youth voice and participation in environmental policy and decision-making.
🤝 As part of the networking event, the National Environmental Youth Council, World Food Forum Mongolia Chapter, ecoDevshilt NGO, and New Nomad Institute signed a Memorandum of Understanding to collaborate within the framework of the Alliance.
✨ COP17 brought us together, and the Mongolian Youth Climate Alliance aims to carry this collaboration forward beyond COP17.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал Монгол улсад зохион байгуулагдаж, өнөөдөр эцсийн шийдв...
28/08/2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал Монгол улсад зохион байгуулагдаж, өнөөдөр эцсийн шийдвэрүүдийг гаргахаар хэлэлцэж байна.

Манай Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia тус хурлын үеэр Цэнхэр болон Ногоон бүсэд хэд хэдэн зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулахын сацуу бодлогын нөлөөлөл хийх ажлуудад ч идэвхтэй оролцож, улмаар Монголын ИНБ-уудыг төлөөлж 08 сарын 25-ны өдөр Open Dialogue буюу Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийллээ.

[English below]8 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд гэрийн нөхцөлд компост буюу хүнсний хог хаягдлыг дахин ашиглан органик б...
27/08/2026

[English below]

8 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд гэрийн нөхцөлд компост буюу хүнсний хог хаягдлыг дахин ашиглан органик бордоо хийх талаар сургалт зохион байгууллаа. 🌱♻️
Хүнсний хаягдлаар компост хийх нь ямар ач холбогдолтой вэ?
Хогийн цэгт очих органик буюу хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулж, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгана;
Хөрсөнд шаардлагатай шим тэжээлийг буцаан өгч, хөрсний бүтэц, үржил шимийг байгалийн аргаар сайжруулна;
Бэлэн болсон компостыг ашиглан хөрсийг нөхөн сэргээж, ургамлын өсөлтийг дэмжих боломжтой;
Химийн бордооны хэрэглээг бууруулж, байгальд ээлтэй газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжинэ;
Эрүүл хөрснөөс эрүүл хүнс ургана. Компостоор баяжуулсан хөрс нь ургамалд шаардлагатай шим тэжээлээр хангаж, эрүүл ургамал ургахад дэмжлэг үзүүлнэ.
Сургалтад идэвхтэй оролцож, хамтдаа суралцсан нийт оролцогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💚
Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) үеэр Ногоон бүсэд “Green Boot” ажиллуулахад үнэтэй дэмжлэг үзүүлж буй World Food Forum Mongolia Chapter, Hanns Seidel Foundation Mongolia, Australia Direct Aid Program (DAP) байгууллагууддаа талархал илэрхийлье.

____

On August 26–27, we conducted an engaging training on household composting — turning food waste into valuable organic fertilizer. 🌱♻️
Why is composting important?
Reduces organic waste going to landfills, helping to reduce greenhouse gas emissions and the environmental impacts of waste;
Returns valuable nutrients to the soil, improving soil health and fertility naturally;
Reduces the need for chemical fertilizers and supports more sustainable soil management;
Produces nutrient-rich compost that can be used to nourish plants and restore degraded soil;
Healthy soil grows healthy food — compost-enriched soil can support the production of nutritious and environmentally friendly food.
We extend our sincere gratitude to all participants who actively engaged in the training and contributed to making it a meaningful learning experience.
We would also like to express our heartfelt appreciation to our valued supporters — World Food Forum Mongolia Chapter, Hanns Seidel Foundation Mongolia, and the Australia Direct Aid Program (DAP) — for supporting the operation of the “Green Boot” in the Green Zone during the UNCCD COP17.

[English below]Маргаашийн хэлэлцүүлгийн гол оролцогчдоо танилцуулж байна. 🌿Энэ удаагийн уулзалт нь уламжлалт панел хэлэл...
26/08/2026

[English below]

Маргаашийн хэлэлцүүлгийн гол оролцогчдоо танилцуулж байна. 🌿

Энэ удаагийн уулзалт нь уламжлалт панел хэлэлцүүлэг хэлбэрээр бус, оролцогчид болон хүрэлцэн ирсэн зочидтойгоо хамтран нээлттэй ярилцах интерактив хэлбэрээр зохион байгуулагдана.

Бэлчээр, гангийн тэсвэржилт, орон нутгийн мэдлэг, бодлого болон залуучуудын оролцооны талаар өөр өөр өнцөг, бодит туршлагыг нэг дор сонсож, хамтдаа ярилцахыг урьж байна.

📅 27 August 2026 | 12:00–13:30
📍 Changwon Initiative Павильон, Цэнхэр бүс

---

Meet the key contributors joining tomorrow’s dialogue. 🌿

This session will not be a traditional panel. It will be an open and interactive conversation between our contributors and everyone joining us in the room.

We invite you to come, listen, share your perspectives, and take part in a grounded discussion on rangelands, drought resilience, local knowledge, policy, and meaningful youth participation.

📅 27 August 2026 | 12:00–13:30
📍 Changwon Initiative Pavilion, Delegation Zone, UNCCD COP17

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл / NEYC of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share