Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв - EPCRC

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв - EPCRC
Call Directions Website Contact the organization

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв - EPCRC Economic Policy and Competitiveness Research Center http://www.ecrc.mn/
http://www.aimagindex.mn/
http://www.nogoonhutuch.mn/

📰21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хувийн хэвшлийн өнцгөөс үнэлсэн судалгааны гол үр дүнг маань iSee.mn ...
27/08/2026

📰21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хувийн хэвшлийн өнцгөөс үнэлсэн судалгааны гол үр дүнг маань iSee.mn онцолжээ.

Монгол Улсын 21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл харилцан адилгүй байна. 21 аймгийн...

📚Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан олон улсын жишигт нийцсэн өргөтгөлийн шинэ барилгынхаа үүд хаалгыг удахгүй нээх...
27/08/2026

📚Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан олон улсын жишигт нийцсэн өргөтгөлийн шинэ барилгынхаа үүд хаалгыг удахгүй нээх гэж байна.🏛️📖

🤝Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) өөрсдийн гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангуудын дээжийг хандивлаж, номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад хувь нэмрээ орууллаа.

💡Манай төв гүйцэтгэсэн судалгааны тайлан, үр дүнгээрээ мэдлэг, мэдээллийг түгээн ашиглуулахын төлөө ажилладаг.📊

🇲🇳Энэ хүрээнд ЭЗБӨЧСТ цаашид зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургууль, сургалтын байгууллагуудын болон нийтийн номын сангуудад өөрсдийн судалгааны тайлангуудаас нээлттэйгээр хандивлахад бэлэн байгааг мэдэгдэхэд таатай байна.

UB Public Library - Хотын Төв Номын Сан

21/08/2026

Төгрөгийн ханшийн сулралын тухай төвийн Гүйцэтгэх захирал Ч.Отгочулуу ярилцлага өгөв.

🇲🇳Монгол Улсад анх удаа 21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хувийн хэвшлийн өнцгөөс, аймаг тус бүрээр үнэл...
18/08/2026

🇲🇳Монгол Улсад анх удаа 21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хувийн хэвшлийн өнцгөөс, аймаг тус бүрээр үнэллээ.

🔎Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Center for International Private Enterprise (CIPE) байгууллагын дэмжлэгтэйгээр "Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл: Хувийн хэвшлийн үнэлгээ” судалгааг гүйцэтгэлээ.

📊Үнэлгээ нь хувийн хэвшлийн байгууллагуудын ойлголт, туршлагад суурилсан бөгөөд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн статистик биш болно.
⬆️Оноо өндөр байх тусам авлигын эрсдэл бага, ⬇️оноо бага байх тусам авлигын эрсдэл өндөртэйг илэрхийлнэ.

📄Судалгааны дэлгэрэнгүй үр дүн, тайланг доорх холбоосоор үзнэ үү:
🇲🇳Монгол: https://ecrc.mn/2026/08/17/орон-нутгийн-бизнесийн-орчин-дахь-авл
🇬🇧Англи: https://ecrc.mn/en/2026/08/17/corruption-risks-by-provincial-private-sector-assessment/

#эзбөчст #авлигынэрсдэл #ХувийнХэвшил #ОронНутгийнБизнес #21аймаг #судалгаа

07/08/2026

📊 Судалгааны зорилго нь аймгуудыг байр эзлүүлэх биш.
📌 Харин бодлого, шийдвэр гаргахад шаардлагатай бодит мэдээллийг бий болгох юм.
✔️ Хамгийн чухал нь судалгааны үр дүнг бодлого, шийдвэрт бодитоор ашиглах явдал..
📅 Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа 15 дах жилдээ үргэлжилж байна.
#АймгуудынӨрсөлдөхЧадвар #ОронНутгийнХөгжил

06/08/2026

📊 Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа бол уралдаан биш.
Харин...
💰 Иргэд нь мөнгөтэй байна уу?
💼 Бизнес эрхлэх боломж бий юу?
🏥 Эрүүл мэндийн үйлчилгээ чанартай юу?
🎓 Боловсролын үйлчилгээ хүртээмжтэй, чанартай юу?
📈 Энэ бүхнийг бодит мэдээлэлд үндэслэн хэмжиж, аймгийн хөгжлийн түвшнийг үнэлдэг судалгаа юм.
#АймгуудынӨрсөлдөхЧадвар #ороннутгийнхөгжил

MONTHLY MACROECONOMIC UPDATE: May 2026 released.🔴Inflation reached 11.2 percent.🔵The decision was made to keep the polic...
02/07/2026

MONTHLY MACROECONOMIC UPDATE: May 2026 released.

🔴Inflation reached 11.2 percent.
🔵The decision was made to keep the policy rate at 12 percent.
For more details and figures please visit: https://tinyurl.com/ymwkhuzt

Өрсөлдөх чадварын төвийн хамт олон АНУ-д зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнд оролцож, хамтын ажиллагаагаа өргө...
01/07/2026

Өрсөлдөх чадварын төвийн хамт олон АНУ-д зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнд оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Өрсөлдөх чадварын төвийн баг 2026 оны 6 дугаар сарын 22–29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотод ажиллаж, Олон улсын хувийн хэвшлийн төв (CIPE)-өөс зохион байгуулсан “Эрсдэлээс уян хатан байдал руу: Ил тод, аюулгүй хөрөнгө оруулалтын экосистемийг бий болгох нь” сэдэвт олон улсын хуралд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 24-ний өдөр Латин Америк, Африк, Азийн хараат бус судалгааны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ил тод, хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх, идэмхий капиталын эрсдэлийг тодорхойлох, бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, судалгааны үр дүнгээ харилцан хуваалцав. Өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Монгол Улсын орон нутгийн түвшин дэх авлигын эрсдэл” судалгааны товч дүнг танилцуулсан юм. Уг хэлэлцүүлэгт Перу, Нигери, Гана, Колумб улсын судлаачид болон АмЧам Монгол байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Түүнчлэн АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн зөвлөхүүдтэй уулзаж, Өрсөлдөх чадварын төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй судалгаа, бодлогын санаачилга, CIPE-тэй хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Энэ хүрээнд:
• Сенатор Дэйв МакКормикийн (Пенсильвани муж) Гадаад харилцааны зөвлөх Таеген Карпентер,
• Төлөөлөгч Дина Титусын (Невада муж) Хуулийн зөвлөх Колби Харриман,
• Төлөөлөгч Майкл Баумгартнерийн (Вашингтон муж) Хуулийн зөвлөх Жейн Скарборо,
• Төлөөлөгч Жорж Латимерийн (Нью-Йорк муж) Ахлах зөвлөх Роб Хоче нартай тус тус уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлж буй судалгаа, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих чиглэлээрх ажлаа танилцууллаа.

Энэхүү айлчлал нь олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол Улсад ил тод, хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчныг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, бодлогын үйл ажиллагааг олон улсын түвшинд сурталчлах чухал боломж боллоо.

Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан CIPE-ийн Хариуцлагатай хөрөнгө оруулалтын практикийн захирал Эрик Хонц, Хариуцлагатай хөрөнгө оруулалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Жессика Пенн болон нийт хамт олонд талархал илэрхийлье.

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ (2026 оны 5-р сар)🔴Инфляц 11.2 хувьд хүрэв.🔵Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гара...
01/07/2026

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ (2026 оны 5-р сар)

🔴Инфляц 11.2 хувьд хүрэв.
🔵Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарав.
Дэлгэрэнгүй тайлан: https://tinyurl.com/yvuvv6s7

Address

San Business Center 901, Prime Minister Amar Street, Sukhbaatar Duureg
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611321927

Alerts

Be the first to know and let us send you an email when Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв - EPCRC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв - EPCRC:

Shortcuts

Share