WE Mongolia

WE Mongolia WE Mongolia is a US based nonprofit, exclusively organized under IRS Article 501(c)(3).

We are on a mission to close the gender gap by building strong communities, fostering girls' leadership and making STEM education more accessible to women and girls, especially those furthest from opportunity. WE Mongolia is a 100% volunteer-run and women-led nonprofit organization based in the United States. We believe that the investing in the empowerment of women and girls can lead to a better

society. To achieve our mission, we run various leadership and STEM programs geared toward women and girls from underserved community. What We Do:

1) STEM Scholarship and technical assistance program to support promising sophomore students with demonstrated financial needs and to stimultate high school girls' interest in STEM through engaging summer coding camps.

2) "Bridge Between Us" girls leadership program which is run and led by a team of adolescent girls. GenZ girls host podcasts and create vlogs to inspire Mongolian youth living in the U.S and abroad.

3) Women Empowerment Club which promotes networking, personal growth and volunteering opportunities to impact women’s lives in a meaningful way.

4) Settlement program for newcomers in the U.S. which helps them getting adjusted to new culture and environment through online Resource Center.

5) Advocating for women’s rights and raising public awareness of the gender gap in STEM and gender based discrimination.

6) Promoting public diplomacy through STEM educational projects both in the United States and Mongolia.

7) Organizing "Hearts For Smiles" charity campaigns for single moms.

07/05/2026

English below 👇
“МЭРГЭЖИЛ ТАНИУЛАХ АЯЛАЛ“ - TESO Group

“STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогчид мэргэжил таниулах аяллын хүрээнд TESO Group-ээр зочилж, байгууллагын үйл ажиллагаа, соёл, хүний нөөц болон бодит ажлын орчинтой танилцлаа. Мэдээлэл технологийн газрын удирдах ажилтнууд өөрсдийн чиг үүрэг, ажлын байрны бодит кейс, туршлагаасаа хуваалцан ментор уулзалт зохион байгуулж, мөн ТИНО төслийн багийнхантай уулзаж технологийн компанийн хөгжил, төслийн туршлага, кейс ярилцлага өрнүүлсэн нь оролцогчдод шинэ мэдлэг, урам зориг өгсөн үнэ цэнтэй өдөр байлаа.

Үүгээр манай 2025–2026 оны хөтөлбөрийн мэргэжил таниулах цуврал аялал (IT Park, SteppeLink, TESO Group) амжилттай өндөрлөж байна.

Эдгээр уулзалтууд нь мэргэжлийн онцлог, салбар хоорондын хөрвөх чадвар, зах зээлийн эрэлт хэрэгцээ, хэтийн хөгжлийн чиг хандлагыг бодитоор харах боломж олгож, шаардлагатай ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйн карьертаа бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

💕Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллагуудад, ялангуяа үнэтэй цаг зав, сэтгэлээ бэлэглэсэн хувь хүмүүс, хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!
———
As part of the “Empowering Girls in STEM” scholarship program, participants visited TESO Group to to learn about real workplace culture, HR practices, and day-to-day operations.

IT leaders shared real job roles and case experiences, while the TINO team introduced tech company development and project insights.

A valuable and inspiring visit that helped connect learning with real career paths. This wraps up our 2025–2026 career exploration series (Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park, Steppe Link Holding, TESO Group).

💕Thank you to all partner organizations and contributors for making this journey possible!

27/04/2026

English below:👇
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ
Өнөөдөр манай STEM тэтгэлэгт хөтөлбөрийн охид хувь хүний хөгжлийн сургалтад оролцож, бодит кейс дээр суурилсан хэлэлцүүлгээр дамжуулан сэтгэл зүйгээ удирдах, өдөр тутмын сорилтуудыг шийдвэрлэх үр дүнтэй арга замуудыг эзэмшин, өөрийгөө танин мэдэх ур чадвараа хөгжүүллээ. Энэхүү сургалтыг зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны иргэдийн хурлын төлөөлөгч, засаг дарга
Ч. Энххорол танд талархлаа илэрхийлье! Enkhuul Ch

Learning beyond STEM 💡
Today, our STEM scholarship girls participated in a Social-Emotional Learning (SEL) and Personal Development workshop exploring real-life case discussions, emotional management, and practical ways to solve everyday challenges while building self-awareness.

22/04/2026

“МЭРГЭЖИЛ ТАНИУЛАХ АЯЛАЛ” - SteppeLink Холдинг

STEM хөтөлбөрийн оролцогчид “Мэргэжил Таниулах Аялал”-ын хүрээнд SteppeLink компанийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин, инновацын төслүүд, хүний нөөцийн бодлого болон салбарын онцлогтой биечлэн танилцлаа. Охидыг халуун дотноор хүлээн авч, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа илүү тодорхойлох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, урам зориг авах боломжийг бүрдүүлсэн SteppeLink-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!

SteppeLink Holding нь үндэсний хөрөнгө оруулагч компани бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах инновацын төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх зорилготойгоор мэдээллийн технологи, боловсрол, соёл урлаг, спорт, барилга, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, тээвэр ложистик, гэрээт харуул хамгаалал, нийгмийн хамгаалал зэрэг 12 салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байна.

Онцлох төслүүд:
• Хиймэл оюун ухаанд суурилсан анхны дата майнинг болон дижитал судалгааны платформ Odin Tech – https://www.odintech.mn/

• Монгол хэл дээр унших, сонсох боломжтой ном, сурах бичиг, гарын авлага, сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, архив болон статистикийн материал, төрийн эрхзүйн баримт бичиг, төрийн шагналт бүтээлүүд зэрэг 50,000+ эх сурвалжийг нэгтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний цахим сан Esan.mn – https://esan.mn/

02/04/2026

“МЭРГЭЖИЛ ТАНИУЛАХ АЯЛАЛ“- IT Park
STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын хамт олон болон захирал .jargalsaikhan -д тусгайлан талархал илэрхийлье!

👩‍💻“STEM САЛБАРТ ОХИДЫГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД МТҮП-Д ЗОЧИЛЛОО👩‍💻Women Empowerment Mongolia (WE Mongolia) байгуулл...
02/04/2026

👩‍💻“STEM САЛБАРТ ОХИДЫГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД МТҮП-Д ЗОЧИЛЛОО

👩‍💻Women Empowerment Mongolia (WE Mongolia) байгууллагаас хэрэгжүүлдэг “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн үйл ажиллагаатай танилцаж, цаашлаад паркийн инкубаторт бойжиж буй “Исоорс Студио” ХХК, “Метаког Метрикс” ХХК, “Рүүкий Системс” ХХК, “Хакум Вишн” ХХК зэрэг стартап компаниудын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

🚀Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд IT салбарын ажлын орчин, багийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явц, ажлын байрны онцлог болон карьер өсөлтийн боломжуудыг газар дээр нь үзэж, практик ойлголт авсан юм.

🎓Women Empowerment Mongolia байгууллага нь 2021 оноос хойш тус тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэхээс гадна 6 сарын хугацаанд 100 гаруй цагийн сургалт, коучинг, нэтворкинг арга хэмжээнд хамруулдгаараа онцлогтой.

🌱Энэ жилийн хөтөлбөрт Монгол Улсын Их Сургуулийн 3-р курсын 6 оюутан шалгарсан бөгөөд “Мэргэжил таниулах аялал”-аа МТҮП-аас эхлүүлж, ирээдүйн мэргэжлийн чиг барамжаагаа тодорхойлох, урам зориг авах боломжийг ийнхүү бүрдүүллээ.

🙏Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, оюутнуудад туршлага хуримтлуулах боломж бүрдүүлж, хамтран ажилласан “Women Empowerment Mongolia” байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

#Мэдээллийнтехнологийнүндэснийпарк #МТҮП #ОхидыгДэмжье

15/03/2026

2025–2026 оны “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан охид маань КАНСАТ 2026 | Үндэсний IX тэмцээний бэлтгэл ажлаа эхлүүллээ.

Энэхүү тэмцээн нь манай 6 сарын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдээс хамгийн их сэтгэл догдлуулдаг, онцлох үйл ажиллагааны нэг юм.

Манай хөтөлбөрийн охид MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбооноос зохиогддог КАНСАТ тэмцээнд гурав дахь жилдээ амжилттай оролцож байгаа бөгөөд “WE Mongolia” баг нь үндэсний энэхүү тэмцээний түүхэнд анхны дан охидын баг болон оролцож байгаагаараа онцлогтой.

Охиддоо амжилт хүсье! 🚀✨

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when WE Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to WE Mongolia:

Shortcuts

Share