Компанийн Засаглалын Хөгжлийн Төв

Call Directions Website Contact the organization

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв Corporate Governance Development Center of Mongolia (CGDC) is the first institute focused on corporate governance and CSR in Mongolia.

ТӨК-н дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалт 10 сарын 17-ны өдрийн сургалтаар "ТӨК-ийн тайлагнал ба ил тод бай...
19/10/2026

ТӨК-н дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалт

10 сарын 17-ны өдрийн сургалтаар "ТӨК-ийн тайлагнал ба ил тод байдал" болон "Их хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчилтэй хэлцэл" сэдвээр КЗХТ-ийн Зөвлөх багш Э.Оюунбилэг багш орсноор сургалт амжилттай үргэлжилж байна.

ТӨК-ийн дотоодын "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ"-ын 10 сарын 10-ны өдрийн сургалт боллоо. ✅️"Хувьцаа эзэмшигчийн хязгаарл...
12/10/2026

ТӨК-ийн дотоодын "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ"-ын 10 сарын 10-ны өдрийн сургалт боллоо.

✅️"Хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагын зарчим” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Г.Давааням (Ph.D),

✅️ "Санхүүгийн тайлангийн шинжилгээг удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглах нь" сэдвээр МУИС-ийн БС-ийн дэд профессор Т.Лагнай (Ph.D) нар ээлжит хичээлээ орж, мэдээлэл өгөв.

ТӨК-н дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалт 10 сарын 03-ны өдрийн сургалт "Компанийн засаглалын сүүлийн үеийн...
05/10/2026

ТӨК-н дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалт

10 сарын 03-ны өдрийн сургалт "Компанийн засаглалын сүүлийн үеийн чиг хандлага" сэдвээр СЭЗИС-ийн Ахлах багш М.Түвшинжаргал (Ph.D) болон "Байгаль орчин, нийгэм, засаглал- БОНЗ (ESG) ба Тогтвортой хөгжил" сэдвээр КЗХТ-ийн Зөвлөх багш М.Чанцалмаа нар хичээл орж, мэдээлэл өгснөөр сургалт амжилттай үргэлжилж байна.

CGDC-ийн ЗӨВЛӨМЖТУЗ захирлаа чөлөөлөв. Удалгүй захирал нь буцаж, ТУЗ нь өөрчлөгдөв.2023 оны арваннэгдүгээр сарын 17-нд А...
04/10/2026

CGDC-ийн ЗӨВЛӨМЖ

ТУЗ захирлаа чөлөөлөв. Удалгүй захирал нь буцаж, ТУЗ нь өөрчлөгдөв.

2023 оны арваннэгдүгээр сарын 17-нд АНУ-ын OpenAI-ийн үйл ажиллагааг хянадаг ашгийн бус байгууллагын ТУЗ гүйцэтгэх захирал Сэм Алтманыг чөлөөлсөн. Тухайн үеийн ТУЗ түүний мэдээлэл өгөх байдалд итгэл алдсан гэж мэдэгджээ. Энэ нь ТУЗ-ийн тайлбар байсан бөгөөд шүүхийн тогтоосон зөрчил биш юм.

Үүний дараа ажилтнуудын олонх нь Алтманыг буцаан томилж, ТУЗ огцрохгүй бол ажлаасаа гарна гэдгээ илэрхийлсэн. Арваннэгдүгээр сарын 29-нд Алтман захирлаар эргэн ажиллаж, харин ТУЗ-ийн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдсөн юм.

2024 оны гуравдугаар сард OpenAI хөндлөнгийн шалгалтын дүгнэлтийг нийтэлжээ. Үүнд өмнөх ТУЗ Алтманыг чөлөөлөх бүрэн эрхтэй байсан ч шийдвэрийг богино хугацаанд, бүрэн шалгаж хяналгүйгээр, асуудлыг тайлбарлах боломжийг СЕО-д олголгүй хэрэгжүүлсэн гэж дурджээ.

Энэ кейсээс Монголын байгууллага юу сурах вэ?

• Захирлыг томилох, өөрчлөх эрхийн зэрэгцээ мэдээлэл авах, гүйцэтгэлийг үнэлэх арга тодорхой байх хэрэгтэй.

• Шийдвэрийн үндэслэлээс гадна ажилтан, түнш, үйл ажиллагаанд гарах үр дагаврыг тооцох шаардлагатай.

• Захирлыг өөрчлөх бол түр удирдлага, ажлын шилжилт, мэдээлэл хүргэх төлөвлөгөө бэлтгэх нь чухал.

Эдгээр нь CGDC-ийн зөвлөмж юм. OpenAI тухайн үед онцгой засаглалын бүтэцтэй байсан тул Монголын компанитай шууд адилтгах боломжгүй.

Та ТУЗ-ийн гишүүн байсан бол захирлыг чөлөөлөхөөс өмнө ямар гурван мэдээлэл шаардах вэ?

Эх сурвалж:
Их Британийн CMA-ийн шийдвэр, 24 дэх хэсэг

ТӨК-ийн дотоодын "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ"-ын 09 сарын 26-ны өдрийн сургалт боллоо. ✅️"ТУЗ-ийн динамик/Сайн ТУЗ хам...
28/09/2026

ТӨК-ийн дотоодын "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ"-ын 09 сарын 26-ны өдрийн сургалт боллоо.

✅️"ТУЗ-ийн динамик/Сайн ТУЗ хамтын шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ?” сэдвээр КЗХТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш (Ph.D),
✅️ "ТУЗ-ийн гүйцэтгэл ба үнэлгээ" сэдвээр КЗХТ-ийн Зөвлөх багш Э.Оюунбилэг нар хичээл орж, мэдээлэл өгөв.

ТӨК-ийн дотоодын "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" ээлжит сургалт боллоо. 9 сарын 19-ны өдрийн сургалт  доорх хоёр сэдвийн хүрээнд ...
21/09/2026

ТӨК-ийн дотоодын "СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ" ээлжит сургалт боллоо.

9 сарын 19-ны өдрийн сургалт доорх хоёр сэдвийн хүрээнд амжилттай боллоо.

✅️"Дотоод аудит ба дотоод хяналт" сэдвээр СЭЗИС-ийн Ахлах багш А.Одгэрэл,

✅️ "ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн" сэдвээр КЗХТ-ийн Зөвлөх багш Э.Оюунбилэг нар хичээл орж, мэдээлэл өгч суралцагсад идэвхтэй оролцлоо.

ТӨК-н дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалт 9 сарын 12-ны өдрийн сургалт "Төрөөс нийтийн үйлчилгээний үүргийг...
15/09/2026

ТӨК-н дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалт

9 сарын 12-ны өдрийн сургалт "Төрөөс нийтийн үйлчилгээний үүргийг компаниар дамжуулан хэрэгжүүлэх нь" сэдвээр ТӨБЗГ-ийн Хэлтсийн дарга Ц. Баяр-Эрдэнэ болон "Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, эрх зүйн зохицуулалт" сэдвээр МУИС ХЗС-ийн дэд профессор Г. Давааням нар суралцагсдад хичээл орж, мэдээлэл өгснөөр сургалт амжилттай үргэлжилж байна.

Address

СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1103 тоот өрөө, Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар; Room 1103, C Building, UFE, Peace Avenue 5, 113381
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

7000 8084

Alerts

Be the first to know and let us send you an email when Компанийн Засаглалын Хөгжлийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Компанийн Засаглалын Хөгжлийн Төв:

Shortcuts

Share