13/10/2026
“ӨРХИЙН АНАГААХ УХААН – 30 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД РАФАЭЛ НАНҮМ САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО
Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе
БНСУ-д төвтэй Рафаэл Нанүм сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Өрхийн анагаах ухааны тэнхим үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохиогдсон
“Өрхийн анагаах ухаан – 30 жил” эрдэм шинжилгээний хуралд Рафаэл Нанүм сангийн төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь өрхийн анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид нэг дор цуглаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, мэдлэг, туршлагаа харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Бид Өрхийн анагаах ухааны тэнхимийн 30 жилийн ойн энэхүү түүхэн үйл явдлын нэг хэсэг болж, мэдлэг, туршлагаа хуваалцан оролцсондоо баяртай байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Рафаэл Нанүм сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн профессор, анагаах ухааны доктор
У Гүг Хуан “Бөөрний архаг өвчин ба эрт илрүүлэг” сэдвээр илтгэл тавьж, бөөрний өвчний эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.
Мөн Ёнсэй их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Пак Ён Чол
“БНСУ дахь резидент эмчийн сургалтын тогтолцоо” сэдвээр илтгэл тавьж, Солонгос Улсын резидент эмчийн сургалтын тогтолцоо, мэргэжил дээшлүүлэх сургалтын туршлагыг танилцууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн хамт олон болон хүрэлцэн ирж оролцсон нийт эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өрхийн анагаах ухааны тэнхимийн 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт болон хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье!
Рафаэл Нанүм сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар