14/04/2024
Нүдээ Хайрлая" 👀
Нөлөөллийн аяны хүрээнд
"Нүдний харааг сайжруулах дасгал"
1. Нүдээ хаах
Тохойгоо ширээн дээр тавин, нүдээ гарынхаа алгаар хааж, зөөлөн дарж өгөөрэй.
2. Нүдээ хоёр тийш хөдөлгөх
Дасгалыг сууж байгаад юм уу, эсвэл зогсож байх үедээ хийсэн ч болно. Толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдээ ээлжлэн, зүүн, баруун тийш болгоорой. Ингэхдээ харсан зүйлээсээ харцаа салгалгүй 1-2 минут байлгах хэрэгтэй. Уг дасгалыг өдөрт 3 удаа хийнэ.
3. Нүдээ дээш, доош болгох
Дасгалыг сууж байгаад юм уу, эсвэл зогсож байх үедээ хийж болно. Эхлээд доош харж, дараа нь дээш харна. Ингэхдээ мөн дээр дурдсанчлан, харсан зүйлээсээ харцаа бүү бууруулаарай. Энэ дасгалыг хийхдээ дээш, доош тус бүрд нь 5 удаа харах хэрэгтэй. Түүнчлэн өдөрт 3 удаа хийвэл тохиромжтой аж.
4. Нүдээ ташуу болгож харах
Толгойгоо эгц байлгана. Нүдээ доошлуулж, зүүн тийшээгээ хараарай. Дараа нь нүдээ доошлуулж, баруун тийшээгээ харна. Харж байгаа зүйл рүүгээ сайтар төвлөрөхөө мартуузай. Нэг хийхдээ 5 удаа хийнэ. Өдөрт 3 удаа давтаж, хийгээрэй.
5. Нүдээ эргүүлэх
Сууж, амьсгаагаа сайтар аваарай. Нүдээрээ зүүн тийш харж, цагийн зүүний дагуу нар зөв 5 удаа тойруулж эргүүлнэ. Үүнийхээ дараа эсрэг чигт нь мөн 5 удаа нүдээ тойруулж, эргүүлээрэй. Өдөрт 3 удаа хийнэ.
6. Харцаа төвлөрүүлэх
Нуруу болон толгойгоо эгцэлж сууна. Нүдээ хөмсөг рүүгээ чиглүүлж, дээш болгон харна. Харж буй зүйлээсээ харцаа салгахгүй цөөн хэдэн секунд байлгаарай. Дараа нь урагшаагаа шулуун харах бөгөөд тус бүрд нь 5 удаа уг дасгалыг ээлжлэн хийнэ. Өдөрт мөн 3 удаа хийвэл тохирох аж.
Нуруу болон толгойгоо эгцэлж сууна. Нүдээ хамар руугаа чиглүүлж, дээш болгон, харна. Харж буй зүйлээсээ харцаа салгахгүй цөөн хэдэн секунд байлгаарай. Дараа нь урагшаагаа шулуун харах бөгөөд тус бүрд нь 5 удаа уг дасгалыг ээлжлэн хийнэ. Өдөрт мөн 3 удаа хийвэл тохиромжтой.
"Нийслэлийн Хүүхдийн Зөвлөлийн Эрүүл Мэндийн Дэд Хороо"
"Нүдээ Хайрлая" 👀
"Нүдээ Хамгаалъя" ❤