25/06/2026
MHRI | Monos Group – Growing Better Together
Монголын тэргүүлэх бизнесийн нэгдлүүдийн нэг Monos Group-ийн “Growing Better Together” уриан дор хэрэгжиж буй нийт удирдах ажилтны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Knowledge Sharing Program арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Монос группын 300 гаруй удирдах түвшний манлайлагч хамрагдаж, байгууллагын тогтвортой өсөлт, манлайлал, багийн үр бүтээлтэй ажиллагааг дэмжих мэдлэг, туршлагаа хуваалцав.
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI)-ийн зүгээс “People Management | Хүн удирдахуйн ур чадвар” сэдвээр мэдлэг, мэдээлэл хуваалцаж, орчин үеийн байгууллагад хүнийг удирдах ур чадварын шинэ чиг хандлага, ажилтны оролцоо, гүйцэтгэлийг сайжруулах арга барил, удирдагчийн өдөр тутмын нөлөөлөл болон хүмүүсээр дамжуулан үр дүнд хүрэх манлайллын чадамжийн талаар практик ойлголт өглөө.
Өнөөгийн бизнесийн орчинд байгууллагын өрсөлдөх чадвар нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ бус, хүмүүсээ хэрхэн удирдаж, хөгжүүлж, хамтдаа өсөж чаддаг манлайллаас улам бүр хамаарах болсон. Иймээс удирдах ажилтнуудын хүн удирдах ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь байгууллагын урт хугацааны амжилтын чухал үндэс юм.
Дэлгэрэнгүйг: https://mhri.mn/news/5408/