27/10/2024
🇺🇳🇲🇳НҮБ ба Монгол Улс
Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 63 жилийн ойн өдөр. 1946 онд өргөдлөө өгч, бүтэн 15 жил цөхрөлтгүй зүтгэсний хүчинд 1961.10.27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүн нь болсон билээ.
Монгол Улсыг дэмжиж аугаа Жавхарлал Неругийн хэлсэн үгнээс:
Бид НҮБ-д өчнөөн олон орныг оруулж байж яагаад Монголыг гадна үлдээх ёстой юм бэ? Тэд номхон дөлгөөн бөгөөд энхийг эрхэмлэсэн ард түмэн хөгжил дэвшлийнхээ төлөө шургуу зүтгэж байгаа. Тэднийг энэ байгууллагад оруулахгүй байх нь аль ч талаасаа авч үзсэн буруу юм. Үндэстнүүдийн дэлхийн чуулган Монголыг хүлээн авах ёстой гэж би үнэхээр зөвлөх байна.