Монголын Даатгалын Холбоо - Insurance Association of Mongolia

Call Directions Website Contact the organization

Монголын Даатгалын Холбоо - Insurance Association of Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Даатгалын Холбоо - Insurance Association of Mongolia, Non-Governmental Organization (NGO), #507, Shuren office, Embassy Road, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar.

“Жилийн Хамгийн Том 1%” нь даатгалын салбарын санал болгож буй 1% шийдлүүдээр дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл, үнэ цэнийг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлж буй кампанит ажил юм.

📢 “BUSINESS LAW-INSURTECH” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөн...
12/10/2026

📢 “BUSINESS LAW-INSURTECH” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 92 жил, албан журмын даатгалын тогтолцоо бэхэжсэний 15 жилийн ойг угтан Албан журмын даатгагчдын холбоо, СЭЗИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монголын даатгалын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BUSINESS LAW” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

📢 “BUSINESS LAW-INSURTECH” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 92 жил, албан журмын даатгалын тогтолцоо бэхэжсэний 15 жилийн ойг угтан Албан журмын даатгагчдын холбоо, СЭЗИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монголын даатгалын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BUSINESS LAW” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

🎯 Хурлын зорилго: Даатгалын салбар дахь техник, технологийн нэвтрэлт, түүний нөлөө, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, бодлого болон эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, шийдлийг тодорхойлоход оршино.

👥 Оролцогчид:
▪️ Судлаач ангилал: Салбарын мэргэжилтнүүд, судлаачид, магистр, докторын түвшний суралцагчид
▪️ Оюутны ангилал: Бакалаврын бүх түвшний оюутнууд

📚 Илтгэлийн чиглэл:
▪️ Даатгалын тогтолцооны үүсэл, хөгжил
▪️ Эрх зүйн орчин ба зохицуулалт
▪️ Даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал
▪️ Олон улсын туршлага ба Монгол Улсын боломж
▪️ Технологи, инновац ба цахим шилжилт

🏆 Шагналын сан (өргөмжлөл + мөнгөн шагнал)
Судлаач ангилал: I байр 2,000,000₮ · II байр 1,500,000₮ · III байр 1,000,000₮
Оюутны ангилал: I байр 1,500,000₮ · II байр 1,000,000₮ · III байр 500,000₮

📅 Чухал огноо:
▪️ 2026.11.01–11.15-ны 18:00 цаг хүртэл илтгэл хүлээн авна. Word болон PDF форматаар [email protected], [email protected] хаягаар илгээнэ мөн СЭЗИС-ийн B байрны В501 тоотод хэвлэмэл байдлаар өгч болно.
▪️ 2026.11.20: II үе шат: Хэлэлцүүлэхээр сонгогдсон илтгэлүүдийг СЭЗИС-ийн Хурлын танхимд хэлэлцүүлж шагналт байруудыг тодруулна.
▪️ III үе шат: Сонгогдсон шилдэг илтгэлүүдийг “MONGOLIAN INSURTECH FORUM-2026”-д танилцуулна.

📞 Лавлах утас: 94327883
📍 Хаяг: СЭЗИС, B байр, В501

Хурлын удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг постер дээрх QR кодыг уншуулан танилцах боломжтой.

Эрдэмтэн, судлаач, оюутан та бүхнийг идэвхтэй оролцож салбарын цаашдын хөгжил, мэдлэгийн цар хүрээг өргөжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

09/10/2026

📖 Албан журмын даатгагчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль хамтран "Хүүхэд, явган зорчигчийн амь насыг хамгаалах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь: нотолгоо ба хяналт, замын инженерчлэл, боловсролын уялдаанд суурилсан шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

🔴 Сэдвийн ерөнхий чиглэл:
📖 Хүүхэд, явган зорчигчийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал;
📖 Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй бүсийн эрх зүй, зохион байгуулалт, инженерийн шийдэл;
📖 Явган хүний гарц, гэрлэн дохио, замын тэмдэглэл, гэрэлтүүлгийн аюулгүй байдлын үнэлгээ;
📖 Хурд хэтрүүлэх, согтуугаар жолоодох, гарц дээр давуу эрх зөрчих үйлдэлд тавих цагдаагийн хяналтын арга зүй;
📖 Жолоочийн зан үйл, сахилга хариуцлага, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх асуудал;
📖 Жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрт хүүхэд, явган зорчигчийн аюулгүй байдлын агуулгыг тусгах нь;
📖 Орон нутгийн зам, мотоцикл, мал амьтан, харанхуй орчны ослын эрсдэл ба урьдчилан сэргийлэлт;
📖 Ослын "Хар цэг"-ийг тогтоох, эрсдэлийн зураглал гаргах, инженерийн аргаар засварлах арга зүй;
📖 Зам тээврийн ослын мэдээллийн нэгдсэн сан, дүн шинжилгээ, нотолгоонд суурилсан бодлого;
📖 Хүүхэд, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах салбар дундын хамтын ажиллагаа.

🔴 Эрдэм шинжилгээний хурлын шалгаруулалт 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болох тул оролцох мэргэжлийн салбарын ажилтан, алба хаагч, судлаач, багш, оюутанууд [email protected] хаягаар илтгэлийн материалаа илгээх буюу шаардлагатай нэмэлт мэдээллийг 9977-3392, 9808-9999 дугаараас тодруулна уу.
Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs Тээврийн Цагдаагийн Алба Замын хөдөлгөөний удирдлагын төв Нийслэлийн Замын хөгжлийн газар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар


08/10/2026
02/10/2026

Эрдэм мэдлэг, ёс зүйн дээдийг үргэлж эрхэмлэж, шавь нартаа сайн сайхныг бэлэгдэж байдаг багш нартаа "Багш нарын өдрийн мэнд"-ийг хүргэе!

Монгол улсын даатгалын салбарын түүхийг бүтээлцсэн ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ...
01/10/2026

Монгол улсын даатгалын салбарын түүхийг бүтээлцсэн ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

18/09/2026
06/08/2026
24/07/2026

❗ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ЗААВАЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ!

🔴Урин дулаан цаг болсонтой холбоотойгоор хүүхэд залуусын дугуй, мопед, скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Энэ нь хүүхэд, залуус гэмтэж бэртэх, амь насаа эрсдүүлэх нөхцлийг бий болгож байна.

🚴‍♀️Тиймээс таны хүүхэд энэ төрлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол хамгаалах хэрэгслийг заавал өмсүүлж, аюул ослоос урьдчилан сэргийлээрэй.

Тээврийн Цагдаагийн Алба

#хариуцлагатай_жолооч_хамгийн_cool

Address

#507, Shuren Office, Embassy Road, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

976-11-323750

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Даатгалын Холбоо - Insurance Association of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Даатгалын Холбоо - Insurance Association of Mongolia:

Shortcuts

Share