Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо
Directions Website Contact the organization

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо Хот, орон нутгийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч - гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Спорт тэмцээний талаар мэдээлэл Спорт тэмцээний техникийн зөвлөгөөн 11 сарын 2-ны даваа болохоор хойшиллоо. Бүртгүүлсэн ...
30/10/2026

Спорт тэмцээний талаар мэдээлэл

Спорт тэмцээний техникийн зөвлөгөөн 11 сарын 2-ны даваа болохоор хойшиллоо. Бүртгүүлсэн багуудын ахлагчид зөвлөгөөн хийх линкийг даваа гарагийн өглөө илгээнэ.

Утсаар ярьж бүртгүүлсэн багууд https://forms.gle/ySK2NkrNivkQ3wF49 линкээр бүртгэлээ дахин илгээж өгнө үү.

Энэхүү тэмцээнд удирдамжийн дагуу тухайн байгууллагат ажилладаг МЭБЭЭНХ-ы гишүүн-эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар орох боломжтой. 1. 2026 оны гишүүнчлэлийн хураамж т...

Та бүхэн тэмцээндээ идэвхитэй оролцоорой✌️✌️
26/10/2026

Та бүхэн тэмцээндээ идэвхитэй оролцоорой✌️✌️

🏐🏓 ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН СПОРТ ӨДӨРЛӨГ – 2026

Монголын Эх Барих, Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбоо болон “Саба Трейд” ХХК хамтран эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын дунд СПОРТ ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь эмч нарын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эмч нарын хооронд нөхөрсөг өрсөлдөөн, хамтын ажиллагааг бий болгох зорилготой.

📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 07-ны Бямба гараг
⏰ Эхлэх цаг: 09:00
📍 Хаана: “Тэгш Өлзий” ХХК-ийн спорт заал

🏐 Гар бөмбөг
Байгууллага, эмнэлгээ төлөөлсөн эрэгтэй, эмэгтэй холимог баг оролцоно. Нэг баг 7–8 тамирчинтай байх бөгөөд талбайд 2 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин тоглоно. Багийн тамирчид ижил өнгийн, хувийн дугаартай хувцастай байна. Оролцогчид эх барих, эмэгтэйчүүдийн эмч болон тухайн байгууллагын резидент эмч байх бөгөөд МЭБЭЭНХ-ны гишүүн байна.

🏓 Ширээний теннис
Баг тус бүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин оролцоно.

🎖 Шагналын сан

Гар бөмбөгийн төрөлд
🥇 I байр – Цом, алтан медаль, өргөмжлөл + 1,500,000₮
🥈 II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл + 1,000,000₮
🥉 III байр – Хүрэл медаль, өргөмжлөл + 800,000₮

Ширээний теннисний төрөлд
🏅 Эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрийн тэргүүн байрын тамирчин 200,000₮-ийн мөнгөн шагнал хүртэнэ.

Багууд мэдүүлгээ 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө
https://forms.gle/LpckgHuAv9qbCpzT6 линкээр бүртгүүлж ирүүлнэ.
Удирдамж татах: https://www.mfog.mn/mn/research/sport-udurlug-2026-udirdamj

Тэмцээний техникийн зөвлөгөөн 2026.10.30-ны 16:00 цагт цахимаар зохион байгуулагдана.

👩‍⚕️👨‍⚕️ Ажлаас түр завсарлаж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлцгээе!
☎️ Холбоо барих:
“Саба Трейд” ХХК – Н.Баярмаа: 80100731
МЭБЭЭНХ удирдах зөвлөлийн гишүүн – А.Мөнхбаатар: 99116867
МЭБЭЭНХ удирдах зөвлөлийн гишүүн Б.Батмөнх: 99000096
Нарийн бичиг Д.Эрдэнэсувд: 88992958

🔇🔇БҮРТГЭЛ ХААГДЛАА…. 🔬 FRONTIERS IN FETAL MEDICINE 2026УРГИЙН АНАГААХ УХААНЫ ШИНЭ ХИЛ ХЯЗГААРЭх барих, эмэгтэйчүүдийн эм...
22/10/2026

🔇🔇БҮРТГЭЛ ХААГДЛАА….

🔬 FRONTIERS IN FETAL MEDICINE 2026
УРГИЙН АНАГААХ УХААНЫ ШИНЭ ХИЛ ХЯЗГААР

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч та бүхнийг ургийн оношилгоо, эмчилгээний шинэ чиг хандлагатай танилцаж, эмнэлзүйн практикт тулгамддаг асуудлыг хэлэлцэх, онол, дадлага хосолсон 1 кредитийн сургалтад урьж байна.

📚 СУРГАЛТЫН СЭДВҮҮД

• Ургийн өсөлтийн саатлын оношилгооны удирдамж
• Ургийн ген эмчилгээ — Fetal Gene Therapy
• Жирэмсний эхний 3 сарын пренатал скрининг, генетикийн оношилгоо: Монголын өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага
• Ургийн бүтцийн өөрчлөлтийн оношилгоо: нийтлэг алдаа, сайжруулах арга
• Ургийн зүрхний таславчийн эмгэгүүд
• Ургийн зүрхний эмгэг — Fetal Cardiac Disease
• Жирэмсний сүүлийн 3 сарын хэт авиан оношилгоо, ISUOG-ийн сүүлийн үеийн удирдамж
• Ургийн хэт авиан дадлага сургалт

🌏 ЗОЧИН БАГШ

Дэд профессор Citra Nurfarah Zaini Mattar
Сингапурын Үндэсний их сургууль (NUS)
Yong Loo Lin Анагаах ухааны сургууль
Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхим

👩‍⚕️ СУРГАГЧ БАГШ НАР

• Б.Жаргалсайхан
• Б.Азжаргал
• О.Батсүх
• А.Мөнхбаатар
• Н.Идэрмөнх

Салбарын эмч, багш нарын илтгэлийг сонсож, асуулт асууж, туршлага солилцохыг урьж байна.

📅 2026 оны 11 дүгээр сарын 8
📍 БЗД, 3-р хороо, Чингис хаан зочид буудал, 5 давхар, Өргөө танхим
📍Төлбөр 120.000₮

Мэдээлэл авах:
88110935 — Да.Энхжаргал
99781248 — Ц.Оюунаа
99004323- Г. Нарантуяа

🌸🌸Аравдугаар сар — Хөхний хорт хавдрын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх сарМонголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч н...
21/10/2026

🌸🌸Аравдугаар сар — Хөхний хорт хавдрын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх сар
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн санхүүжилтээр Хөхний клиник эмнэлэг болон Хөхний хавдрын эсрэг нийгэмлэгтэй хамтран олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Та бүхэн Шангри-Ла төвийн 1 дүгээр давхарт хүрэлцэн ирж, хөхний эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл аваарай.

Хөхний эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдацгаая

🏐🏓 ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН СПОРТ ӨДӨРЛӨГ – 2026📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 07-ны Бямба гараг⏰ Эхлэх цаг...
20/10/2026

🏐🏓 ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН СПОРТ ӨДӨРЛӨГ – 2026

📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 07-ны Бямба гараг
⏰ Эхлэх цаг: 09:00
📍 Хаана: “Тэгш Өлзий” ХХК-ийн спорт заал

Багууд мэдүүлгээ 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө
https://forms.gle/LpckgHuAv9qbCpzT6 линкээр бүртгүүлж ирүүлнэ.
Удирдамж татах: https://www.mfog.mn/mn/research/sport-udurlug-2026-udirdamj

Тэмцээний техникийн зөвлөгөөн 2026.10.30-ны 16:00 цагт цахимаар зохион байгуулагдана.

👩‍⚕️👨‍⚕️ Ажлаас түр завсарлаж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлцгээе!

📢 ЖИРЭМСНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГОО БОЛОН УРОГИНЕКОЛОГИЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААМонголын Эх Барих, Эмэ...
19/10/2026

📢 ЖИРЭМСНИЙ ХЭТ АВИАН ОНОШЛОГОО БОЛОН УРОГИНЕКОЛОГИЙН СУРГАЛТ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Эх Барих, Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбооны Хувшийн хэвшлийн салбар зөвлөл (ХХСЗ), МЭБЭЭНХ-ы удирдах зөвлөлийн гишүүн Тод дэлгэц эмнэлгийн захирал А.Мөнхбаатар, Клиникийн профессор Л.Ганбат нарын санаачлагаар говийн бүсийн эмч нарт зориулсан жирэмсний хэт авиан оношлогоо болон урогинекологийн мэс заслын онол, дадлага хосолсон сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт зохион байгууллаа.

Сургалтад МУГЭ АУ-ы доктор, дэд профессор Г.Мэндсайхан, МУГЭ АУ-ы магистр, клиникийн профессор О.Батсүх, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч А.Мөнхбаатар, клиникийн профессор, эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Владимир, “Энхтөрөхүй” ТББ-ын тэргүүн, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн, ХХСЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Энхжаргал, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Мөнхцацрал анагаах ухааны магистр, эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч, “Үрийн заяа” эмнэлгийн захирал О.Гэрэлчулуун нар сургалтад оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

🩺 Сургалтын хүрээнд:
🔹 Ургийн өсөлтийн саатал, ургийн бүтцийн гажгийн оношилгоо
🔹 Ихэр жирэмслэлт болон умайн гаднах жирэмсний оношилгоо
🔹 Ургийн дархлааны болон дархлааны бус хаван
🔹 Эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийн оношилгоо, эмчилгээ
🔹 Ургийн хэт авиан оношилгооны дадлага
🔹 Бага аарцгийн нөхөн сэргээх мэс заслын дадлага
🔹 Төрөлтөд гэр бүлийг бэлтгэх арга зүй
🔹 Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн хэт авиан үнэлгээ, оношилгоо зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон сургалт явууллаа.

Энэхүү сургалтын явцад Дорноговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, Дорноговь аймгийн АУС-ийн ЭБЭСТ-ийн багш, АУ-ы магистр Г.Ариунзаяа нар өөрсдийн судалгааны илтгэлээ танилцууллаа.

📣📍 Ази номхон далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны 29-р чуулганд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын...
15/10/2026

📣📍 Ази номхон далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны 29-р чуулганд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны гишүүд амжилттай оролцлоо. Дараагийн хурал болох газар буюу Тайван улсын Тайпэй хотод 2028 онд уулзацгаая✨✨✨

Фижи арал улсад мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Г.Төгсжаргал эмчтэй Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо ха...
15/10/2026

Фижи арал улсад мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Г.Төгсжаргал эмчтэй Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо хамтран ажиллахаар боллоо. Хоёр улсын эмч нарын мэргэжлийн харилцааг холбож, хамтын ажиллагааг эхлүүлэхэд хувь нэмэр оруулж буй Г.Төгсжаргал эмчдээ талархал илэрхийлье.

📣📍 Австрали улсын Сидней хотод Ази номхон далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны 29-р чуулган амжилттай зохио...
15/10/2026

📣📍 Австрали улсын Сидней хотод Ази номхон далайн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны 29-р чуулган амжилттай зохион байгуулагдлаа. AOFOG-н шинэ тэргүүнээр Тайван улсын эмэгтэйчүүд, урологийн холбооны тэргүүн Tsung-Hsien Su сонгогдож анхны council meeting хийлээ.

15/10/2026

📩"Холын хүнээс үг сонс" цахим уулзалтын 5 дахь дугаарыг та бүхэнд хүргэж байна.

Австрали улсад суралцсан болон ажиллаж байгаа туршлагаа хуваалцсан Tsetsenbilig Batbaatar эмчдээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзацгаая.
See less

Address

Ulaanbaatar
210648

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо:

Shortcuts

Share