Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл

Call Directions Website Contact the organization

Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл Барилгын материалын ханган нийлүүлэгчдийн зөвлөл

Ачааны автомашиныг улсын дугаарын хязгаарлалтад хамруулж байгаа нь танай байгууллагын бараа татан авалт, хүргэлт, тээвэр...
31/08/2026

Ачааны автомашиныг улсын дугаарын хязгаарлалтад хамруулж байгаа нь танай байгууллагын бараа татан авалт, хүргэлт, тээвэр логистик, материалын нийлүүлэлт болон өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл, нэмэлт зардал үүсгэж байна уу?

Ялангуяа:
• хүргэлт, тээвэр саатаж байгаа эсэх
• нэмэлт тээврийн зардал гарч байгаа эсэх
• барилгын талбай, харилцагчид бараа хугацаандаа хүрэхгүй байгаа эсэх
• ямар зохицуулалт тохиромжтой гэж үзэж байгаагаа

саналаа өгнө үү.

Барилгын ханган нийлүүлэгчдэд таатай боломж байна...👍
30/06/2026

Барилгын ханган нийлүүлэгчдэд таатай боломж байна...👍

🇲🇳 БАЯР НААДМЫН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ ЗАРЛАГДЛАА! 🎊
Бизнес эрхлэгч, нийлүүлэгч, худалдаа үйлчилгээний байгууллагуудад зориулсан түрээс болон талбай худалдан авалтын онцгой нөхцөл зарлаж байна. 🤩

✅ Үйл ажиллагаа явуулах боломжтой чиглэлүүд:
🏗 Барилгын материал
⚙️ Тоног төхөөрөмж, механизм
🛋 Тавилга, тоноглол, гэр ахуй
🛒 Сүлжээ дэлгүүр
🍽 Зоогийн газар
📐 Талбайн сонголт: 18 | 24 | 36 | 48 | 54 | 72 м²

📌 ТҮРЭЭСЛЭХ БОЛ:
Бэлэн бараатай шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх бол
✅ 2026 оныг дуустал түрээсийн төлбөр 50% хөнгөлөлттэй!
💰 Түрээсийн үнэ /1 м²/:
🔹 3-р давхар — 25,000₮
🔹 2-р давхар — 30,000₮
🔹 1-р давхар — 35,000₮

🏢 ТАЛБАЙ ХУДАЛДАН АВАХ БОЛ:
Төлбөрийн нөхцөл уян хатан, бизнесээ өөрийн өмчийн талбайгаас эхлүүлэх боломжтой.
🎁 Төлбөрийн хөнгөлөлт:
✅ 100% төлбөл — 20% хөнгөлөлт
✅ 50% төлбөл — 10% хөнгөлөлт
✅ 30% төлбөл — 5% хөнгөлөлт
✅ 10% төлбөл — 0% хөнгөлөлт
💳 Мөн 1 жилийн 0% хүүтэй лизингийн нөхцөлтэй!
🏷 Худалдах үнэ /1 м²/:
🔹 3-р давхар — 4.95 сая ₮
🔹 2-р давхар — 5.5 сая ₮
🔹 1-р давхар — 6.95 сая ₮

⏰ Урамшуулал зөвхөн 2026 оны 07 сарын 09 хүртэл хүчинтэй!
⚠️ Цөөн талбай үлдсэн тул амжиж сонголтоо хийгээрэй.
📍 Хаяг: БГД, 20-р хороо, Сонсголон, БАРИЛГАЧИН худалдааны төв
📞 Утас: 7766-2277, 9400-1171, 9999-5762
🏗 Бизнесээ зөв байршилд, зөв нөхцөлөөр эхлүүлэх боломж — БАРИЛГАЧИН худалдааны төв

✅ AI нь барилгын салбарын бүтээмжийг өсгөнө.✅ AI нь инженерийг орлох биш илүү бүтээлч ажиллах боломж олгоно.✅ Монгол инж...
23/06/2026

✅ AI нь барилгын салбарын бүтээмжийг өсгөнө.
✅ AI нь инженерийг орлох биш илүү бүтээлч ажиллах боломж олгоно.
✅ Монгол инженерүүд AI ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой.
✅ AI нь барилгын чанар, аюулгүй байдал, ил тод байдлыг нэмэгдүүлнэ....

“AI Барилгын бизнесийн хурдасгуур” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно

🙌Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, AI)-д суурилсан технологиуд дэлхий даяар хурдацтай хөгжиж, барилга, үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлт, дэд бүтцийн салбаруудад өргөн хүрээнд нэвтэрч байна. Энэхүү технологийн дэвшил нь төлөвлөлт, зураг төсөл, барилгын менежмент, хөрөнгийн удирдлага болон хэрэглэгчийн үйлчилгээний арга барилыг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм.

🙌Barilga.mn нь үйл ажиллагааныхаа хүрээнд дижитал шилжилт, технологийн шинэчлэлийг тасралтгүй хэрэгжүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ платформ хөгжүүлэн хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд барилгын салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүд болон оролцогч талуудад AI технологийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, бодит боломж, үр өгөөжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “AI барилгын бизнесийн хурдасгуур” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхимд зохион байгуулах гэж байна ==> Дэлгэрэнгүйг https://www.barilga.mn/n/35243
Бүртгүүлэх: https://forms.gle/WAQiHpLpznhKCwyr5
Холбоо барих: 99907816

хэрэгтэй жагсаалт мэдээлэл байна.хадгалаад аваарай
20/05/2026

хэрэгтэй жагсаалт мэдээлэл байна.
хадгалаад аваарай

🎯 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн ХҮРЭЛСҮХ нь барилгын салбарын хууль эрх зүй, их бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл...
13/05/2026

🎯 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн ХҮРЭЛСҮХ нь барилгын салбарын хууль эрх зүй, их бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн чуулганаар УИХ-ын гишүүдийн гаргасан шийдвэрийн талаар танилцуулахаар МОНГОЛ БАРИЛГАЧИД, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ-ыг товлоод байна.

⏰ ХЭЗЭЭ: 2026.05.19-ний өдрийн 15:00 цагт
📍ХААНА: Төрийн ордон

Иймд тус уулзалт арга хэмжээнд гишүүн байгууллагууд та бүхнийг компаниасаа 20 хүний хамт оролцож төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, гарц, хэрэгжүүлэх ажлыг мэдүүлэх, оролцоог хангахад урьж байна.

🖇️ Бүртгэл: https://forms.gle/WGBmZ21objgN1q2Q7 (2026.05.14-ний өдрийг дуустал)

12/05/2026

🏡 Хаус, Амины орон сууц хайж байна уу? 🧐
🏠 Мөрөөдлийн байшингаа барих гэж байна уу? 🥰
АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО 5 сарын 15–17-ны өдрүүдэд БАРИЛГАЧИН худалдааны төвд болно.
Хаус, Амины орон сууц, Барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, инженерийн шийдэл болон ногоон хөгжлийн дэвшилтэт аргачлалуудыг нэг дор...
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99907816
https://house.barilga.mn/

07/05/2026

АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО ... 🤩👍

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛАХ,ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)1. ХЭРХЭН...
07/05/2026

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛАХ,
ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)

1. ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Нарны панель → Инвертер → Гэрийн хэрэглээ → Илүүдэл цахилгаан түгээх сүлжээнд
Өдрийн цагаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч эхлээд таны гэрийн хэрэглээг хангаж, илүүдэл нь төвийн түгээх сүлжээнд нийлнэ.
2. ЯМАР ЧАДАЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
3 кВт - Бага хэрэглээтэй айл
4,000–5,000 кВт.ц/жил
5 кВт - Жижиг амины орон сууц
6,500–8,000 кВт.ц/жил
8 кВт - Цахилгаан хэрэглээ өндөр айл
10,000–12,500 кВт.ц/жил
10 кВт - Том байшин
13,000–16,000 кВт.ц/жил
Ихэнх айлд 5–8 кВт-ын on-grid систем тохиромжтой.
3. ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
06:00–17:00
285 төг/кВт.ц
17:00–22:00
300 төг/кВт.ц
Тариф нь НӨАТ-гүй.
4. 20 кВт ХҮРТЭЛ ХОЛБОЛТЫН ҮЙЛ ЯВЦ
1. Хялбаршуулсан хүсэлт гаргана.
2. Түгээх байгууллага холбох боломжийг 5 ажлын хоногт судалж, хариу мэдэгдэнэ.
3. Угсралтын дараа газар дээр нь 3 ажлын хоногт шалгалт хийж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулан тоолуурт лац тавина.
4. Шаардлага хангасан тохиолдолд 3 ажлын хоногт гэрээнд нэмэлт оруулж, сүлжээнд холбоно.
20 кВт хүртэл — хялбаршуулсан журам
5. ТЕХНИКИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ШААРДЛАГА
Панелийг өмнө зүг рүү, сүүдэр багатай байрлуулах
On-grid эсвэл hybrid инвертер сонгох
Хоёр чиглэлтэй тоолууртай байх
Газардуулга, аянга хамгаалалт, SPD хамгаалалттай байх
Сертификаттай тоног төхөөрөмж, туршлагатай тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч сонгох
6. 5 кВт СИСТЕМИЙН ЖИШЭЭ ТООЦОО
Жилийн үйлдвэрлэл: 7,000 кВт.ц
Өөрөө хэрэглэсэн: 4,200 кВт.ц буюу 60%
Сүлжээнд нийлүүлсэн: 2,800 кВт.ц буюу 40%
Илүүдэл борлуулалтын орлого:
2,800 × 285 = 798,000 төг/жил
Үүн дээр өөрийн хэрэглээний цахилгааны хэмнэлт нэмэгдэнэ.
7. МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨМЖ
Эхний ээлжинд өөрийн хэрэглээг хангах хэмжээний 5–8 кВт-ын on-grid системээс эхлэх нь хамгийн зөв. Батерейгүй систем нь хөрөнгө оруулалт багатай, өгөөж өндөртэй. Дараа нь хэрэглээ нэмэгдвэл hybrid инвертер + battery шийдэл рүү өргөтгөж болно.
Эх сурвалж:
Эрчим хүчний сайдын 2026.03.02-ны А/42 тушаал;
ЭХЗХ-ны 2021.06.24-ний 390 дүгээр тогтоол.
АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО 2026 оны 5 сарын 15-17-нд БАРИЛГАЧИН худалдааны төвд болно.

Address

Ulaanbaatar
11000

Telephone

+97672663898

Alerts

Be the first to know and let us send you an email when Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл:

Shortcuts

Share

Nearby non profit organizations