BACCP

Call Directions Website Contact the organization

BACCP Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BACCP, Non-Governmental Organization (NGO), Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Засгийн Газрын II байр, "Г" корпус, 311 тоот, Ulaanbaatar.

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж байна.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
31/12/2025

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

19/12/2025

🥰

19/12/2025

Төсөл хэрэгжиж буй Хан хөхийн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаааас мэндчилгээ ирүүлжээ. Танай хамт олонд баярлалаа

16/12/2025

ТЕНДЕРИЙН УРИЛГА

📍Тендер шалгаруулалтын нэр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хамгаалалтын захиргаанд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах”

Тендер шалгаруулалтын дугаар: № БОЯБХУАӨДЗТөсөл/20250902005

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хамгаалалтын захиргаанд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

📍Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт) бичгээр гарган 50,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

РД: 9085084, Гүйлгээний утга: BACCP, “ТХГН-ийн зарим ХЗ-нд алсын удирдлагатай камер болон нарны эрчим хүчний системээр хангах” , Хуулийн этгээдийн нэр

📍Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

📍Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Борлуулалтын орлогын хэмжээ:
Багц 1. Нарны эрчим хүчний систем: 2023, 2024 оны борлуулалтын орлогын хэмжээ нь багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
Багц 2. Алсын удирдлагатай хяналтын камер: 2023, 2024 оны борлуулалтын орлогын хэмжээ нь багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
Сүүлийн 2 жил [2024, 2023]-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;
Ижил төстэй ажлын туршлага:
Багц 1. Нарны эрчим хүчний систем: Сүүлийн 2 жилд буюу 2023, 2024 оны нийлбэрээр багцын төсөвт өртгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн байх;
Багц 2. Алсын удирдлагатай хяналтын камер: Сүүлийн 2 жилд 2023, 2024 оны нийлбэрээр багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр байх
📍Тендерийн багцын батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;
Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

📍Тендерийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 00 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

📍Тендер хүлээж авах хаяг:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Монгол улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 2-р давхар, Хаан танхимд

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.

04/12/2025

Хамгаалалттай газруудын зөвлөлдөх уулзалтад оролцож буй бүх оролцогч нарт амжилт хүсье.
Ерөнхийлөгчийн зарлигаар "АЛТАН ГАДАС" одон хүртсэн Говийн Их Дархан цаазат газрын хамт олонд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Мянган угалзатын байгалийн цогцолборт газар Их Говийн Дархан Цаазат Газар Говийн Их Дархан Цаазат Газар "А" хэсэг

03/12/2025
18/11/2025

“ИХ БОГДЫН БЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН НӨХӨРЛӨЛИЙГ ИНГЭНИЙ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ” (дахин зарлаж буй)
Тендер шалгаруулалтын дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/20250902008

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер дахин ирүүлэхийг урьж байна.

📍 Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт) бичгээр гарган 50,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.
Дансны дугаар: 100900013003
Банк: Төрийн сан банк
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
РД: 9085084
Гүйлгээний утга: BACCP, Хуулийн этгээдийн нэр, Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах;
📍 Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

📍 Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Сүүлийн 2 жил [2024+2023]-ийн нийт борлуулалтын орлого нь тендерийн төсөвт өртгөөс багагүй байна.
- Сүүлийн 2 жил [2024, 2023]-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;
- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30%-аас багагүй үнэ бүхий ижил төстэй барааг сүүлийн хоёр жил [2024, 2023]-д үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээ ирүүлэх;
- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

📍 Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

📍 Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,
“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө
Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.

14/11/2025

ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг 2020-2027 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Тус төслийн хүрээнд Төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтныг сонгон шалгаруулж авна.

📍А. Ажлын цар хүрээ

· Төслийн санхүүгийн удирдлагын систем, НББ-ийн тогтолцоог МУ-ын хууль дүрэм, санхүүжүүлэгч байгууллагын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх

·Төслийн төсөв, төлөвлөлтийг хийх, зарцуулалтыг хянах, төслийн санг зохистой хэмжээнд зохион байгуулах

·Төслийн санхүүгийн тайлан бүртгэлийг хууль дүрэм, журам зааврын дагуу НББ-ийн ёс зүйн зарчмуудыг баримтлан үнэн зөв хийж гүйцэтгэх

· Төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг нарийвчлан судалж хариуцсан ажилдаа мөрдлөг болгох, НББ-тэй уялдуулан бүртгэл санхүүгийн тайлан, гүйцэтгэлд тусгаж явах

·Төслийн зохицуулагчаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох бусад шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэх;

·Төслийн дотоод үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх бусад ажлууд;

📍Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

· Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;

· Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.

· Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой бол давуу тал болно;

· Монгол Улсын Засгийн газрын төсөв, санхүүгийн хууль тогтоомж, бусад олон улсын санхүүгийн удирдамж, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;

· Компьютерын чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг эзэмшсэн байх;

· Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

📍 Хэл ярианы болон бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах г.м) чадвартай байх;

📍 Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;

📍 Байнга хөгжих эрмэлзэлтэй байх;

Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

· Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;

· CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

· Диплом, гэрчилгээний хуулбар;

· Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

· Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

📍 Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

📍 Анхаарах зүйлс:

· Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
· Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
· Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Засгийн Газрын II байр, "Г" корпус, 311 тоот
Ulaanbaatar
17042

Alerts

Be the first to know and let us send you an email when BACCP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to BACCP:

Shortcuts

Share