04/07/2026
Ардчилсан Хүчний холбооноос санаачлан зохион байгуулсан Алтан Манжуурын аялал-д хамтдаа оролцож, сайхан дурсамж, мартагдашгүй түүхийг хамтдаа бүтээлцсэн нийт оролцогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 😊
Энэхүү аялал нь зөвхөн хамтдаа аялсан хэдхэн өдрийн дурсамж биш, харин цаашдын олон сайхан үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, нөхөрлөл, харилцан дэмжлэг, итгэлцлийн эхлэл байлаа.
Мөн аяллыг эхнээс нь дуустал өндөр хариуцлагатай, сэтгэл гарган зохион байгуулж ажилласан #Чамин #Трэйвэл #ХХК-ийн хамт олон, тэр дундаа журмын нөхөр, хүндэт найз #Энхжаргал танд гүн талархал илэрхийлье.
Бидний үйл хэрэг ганцхан аяллаар хязгаарлагдахгүй. Цаашид олон сайхан төсөл, арга хэмжээ, аялал, бүтээлч хамтын ажиллагааг хамтдаа хэрэгжүүлж, улам олон сайхан түүхийг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Дараагийн дурсамж, дараагийн түүх, дараагийн амжилт хүртэл… Баярлалаа 🇲🇳🤝🇨🇳