Ирвэс Хамгаалах Сан

Call Directions Website Contact the organization

Ирвэс Хамгаалах Сан Цоохор ирвэсний судалгаа шинжилгээ болон орон нутгийн иргэдэд түшиглэн байгаль хамгаалах үйл ажиллагаа

02/10/2026
We are hiring!
29/09/2026

We are hiring!

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Харилцаа холбоо, мэдээлэл хариуцсан ажилтан /Communication Officer/
Цоохор ирвэс хамгаалал, орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх сонирхолтой, бүтээлч контент бэлтгэх ажилтныг сонгон шалгаруулж авна.

✅ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Олон нийтийн сүлжээний платформуудыг мэргэжлийн түвшинд ашиглах, хэрэглээний түвшинд фото зураг авах, видео бичлэг хийх, эвлүүлэх, контент төлөвлөх чадвартай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бичих болон орчуулах чадвартай
• Байгаль хамгааллын хөтөлбөр, төслийн үр дүнгээс нийтлэл, visual content боловсруулах чадвартай.
• Улирал тутмын сонин боловсруулах чадвартай. Canva, CapCut, Photoshop зэрэг программ ашигладаг бол давуу тал болно.
• Өмнө нь олон нийтэд зориулан бэлтгэсэн фото зураг, видео бичлэг (Reels, Shorts), постер, нийтлэл зэрэг контентын portfolio-той бол давуу тал болно.

✅БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Диплом, бичиг баримтын хуулбар
• Анкет-CV (Англи/Монгол)
• Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи/Монгол)
• Portfolio / Өмнө нь бэлтгэн нийтэлж байсан контентууд, видео эвлүүлэг, нийтлэл зэргийг эмхэтгэж харуулсан ажлын цуглуулга/

📍 БАЙРШИЛ: ХУД, Хан-Уул цамхаг, 6 давхар, 602 тоот
📅 Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 10-р сарын 01
🗣️ Холбоо барих утас: 8880-4434

🌏    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР  ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ БҮРТГЭГДЭЖ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛ...
28/09/2026

🌏 ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ БҮРТГЭГДЭЖ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.

🐾 Тост, Тосон Бумбын нурууны БНГ нь 2026 оны 6 дугаар сард Парагвай улсад хуралдсан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн юм.

🐾 2026 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран “ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сургалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газарт зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга холбогдох байгууллагуудын төлөөлөлд Тост, Тосон бумбын нурууны шим мандлын нөөц газрын батламжийг гардууллаа.

🐾 Энэхүү олон улсын түүхэн шийдвэр нь бидний 2008 оноос хойш тус нутагт хийж гүйцэтгэсэн урт хугацааны судалгаа мониторинг, 2016 онд Тост Тосон Бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл тууштай хэрэгжүүлж ирсэн хамгааллын бодит ажлуудын үнэлэмж болж байна.

✅ Тост, Тосон Бумбын нурууг дэлхийн үнэт өв болгон тунхаглахад хамтран зүтгэсэн Ирвэс хамгаалах сангийн хамт олон, БОУАӨЯ, "Mongolian National Commission for UNESCO, ТХГН-ийн зөвлөх, доктор Б.Оюунгэрэл, Өмнөговь аймаг болон Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргаа, Гурвантэс сумын малчид, ард иргэд, болон олон улсын түнш байгууллагууддаа Snow Leopard Trust гүн талархал илэрхийлье.

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАРХарилцаа холбоо, мэдээлэл хариуцсан ажилтан /Communication Officer/Цоохор ирвэс хамгаалал, орон нутгий...
10/09/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Харилцаа холбоо, мэдээлэл хариуцсан ажилтан /Communication Officer/
Цоохор ирвэс хамгаалал, орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх сонирхолтой, бүтээлч контент бэлтгэх ажилтныг сонгон шалгаруулж авна.

✅ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Олон нийтийн сүлжээний платформуудыг мэргэжлийн түвшинд ашиглах, хэрэглээний түвшинд фото зураг авах, видео бичлэг хийх, эвлүүлэх, контент төлөвлөх чадвартай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бичих болон орчуулах чадвартай
• Байгаль хамгааллын хөтөлбөр, төслийн үр дүнгээс нийтлэл, visual content боловсруулах чадвартай.
• Улирал тутмын сонин боловсруулах чадвартай. Canva, CapCut, Photoshop зэрэг программ ашигладаг бол давуу тал болно.
• Өмнө нь олон нийтэд зориулан бэлтгэсэн фото зураг, видео бичлэг (Reels, Shorts), постер, нийтлэл зэрэг контентын portfolio-той бол давуу тал болно.

✅БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Диплом, бичиг баримтын хуулбар
• Анкет-CV (Англи/Монгол)
• Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи/Монгол)
• Portfolio / Өмнө нь бэлтгэн нийтэлж байсан контентууд, видео эвлүүлэг, нийтлэл зэргийг эмхэтгэж харуулсан ажлын цуглуулга/

📍 БАЙРШИЛ: ХУД, Хан-Уул цамхаг, 6 давхар, 602 тоот
📅 Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 10-р сарын 01
🗣️ Холбоо барих утас: 8880-4434

Баянхонгор аймгийн Галуут сумын ЕБС-н сурагч охид маань  ЦООХОР ИРВЭСНИЙ БҮТЭЭЛИЙН 🐆🐆🐆 тоог 2-оор нэмлээ.
07/09/2026

Баянхонгор аймгийн Галуут сумын ЕБС-н сурагч охид маань ЦООХОР ИРВЭСНИЙ БҮТЭЭЛИЙН 🐆🐆🐆 тоог 2-оор нэмлээ.

🤝 ИРВЭС ХАМГААЛАХ САН-гаас  Баянхонгор аймгийн Галуут суманд сарлагийн хөөврөөр утас хийх анхан шатны сургалт эхэллээ.✅️...
05/09/2026

🤝 ИРВЭС ХАМГААЛАХ САН-гаас Баянхонгор аймгийн Галуут суманд сарлагийн хөөврөөр утас хийх анхан шатны сургалт эхэллээ.

✅️ Сургалтанд Галуут сумын Үнэгт, Мандал багийн малчин эмэгтэйчүүд хамрагдана.

✅️ Үнэгт, Мандал багууд нь цоохор ирвэстэй бөгөөд ирвэсэнд малаа бариулах тохиолдол цөөнгүй байна.

✅️ Эхний өдрийн сургалтаар ИРВЭС ХАМГААЛАХ САН болон ИРВЭС ЭНТЕРПРАЙЗ хөтөлбөртэй танилцах, түүхий сарлагийн хөөвөрт анхан шатны боловсруулалт хийх, самнах зэрэг үйл ажиллагаанууд явагдах юм.

✅️ ИРВЭС ЭНТЕРПРАЙЗ хөтөлбөр нь ирвэстэй зэрэгцэн амьдарч буй малчин эмэгтэйчүүдтэй хамтран ажилласнаар ирвэсэнд бариулсан малын хохирлоо гар урлалын бүтээгдэхүүн хийсэн орлогоороо нөхөх, байгаль зэрлэг амьтанд хандах хандлага эерэг болох, байгаль хамгаалалд гар бие оролцох, малчин эмэгтэйчүүдийн байгаль хамгаалах оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилготой билээ.

Ирвэс Хамгаалах Сан

02/09/2026

🌍Ирвэс хамгаалах сангийн Байгаль хамгааллын хөтөлбөрийн захирал М.Цэрэннадмид (Nadia Mijiddorj) НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр "Монгол Улсын ирвэсийн тархац нутгийн байгаль хамгааллыг орон нутгийн иргэдийн манлайлалд тулгуурлан баталгаажуулах нь" сэдвээр танилцуулсан илтгэлийг толилуулж байна.



УВС АЙМГИЙН ЦООХОР ИРВЭС БҮХИЙ СУМДЫН ЭКО КЛУБИЙН БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2026 оны 8 дугаар сарын 24-25-ны ө...
25/08/2026

УВС АЙМГИЙН ЦООХОР ИРВЭС БҮХИЙ СУМДЫН ЭКО КЛУБИЙН БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн багш нарт "Экологийн боловсролын хээрийн экскурсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт"-ыг зохион байгууллаа.
Сургалтыг Ирвэс хамгаалах сангийн байгаль хамгааллын хөтөлбөрийн захирал М.Цэрэннадмид удирдан багш нарт ИХС-ийн хэрэгжүүлдэг Эко зуслан хөтөлбөрийн арга зүйг ашиглан цоохор ирвэс болон түүний амьдрах орчны талаар сурагчдад мэдлэг олгох, хээрийн экскурс зохион байгуулах талаарх зөвлөмж болон сургалтын хэрэглэгдэхүүнийг танилцууллаа.
Сургалтад цоохор ирвэсийн тархац бүхий ТХГН-ийн бүхий орчны бүсийн Улаангом, Тариалан, Түргэн, Бөхмөрөн, Ховд, Сагил сумдын ерөнхий боловсролын сургуулийн 12 багш хамрагдлаа.
Сургалтын үр дүнд Эко зуслан хээрийн сургалтын 5 өдрийн хөтөлбөрийг ЕБС-ийн 6–7-р ангийн сурагчдад зориулсан 1 өдрийн танин мэдэхүйн хээрийн экскурсын хөтөлбөр болгон шинэчлэн боловсруулж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын оролцоотой туршин хэрэгжүүлэх юм.



Address

Хан-уул дүүрэг, 3-р хороо, Б. Шаравын гудамж 6, Хан-уул цамхаг, 602 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97693329632

Alerts

Be the first to know and let us send you an email when Ирвэс Хамгаалах Сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ирвэс Хамгаалах Сан:

Shortcuts

Share