WIFFP Mongolia

WIFFP Mongolia Women in Finance Fellowship Program
(1)

English Below: ⭐️Тогтвортой, ногоон санхүүгийн салбарыг гэрэлтүүлэх 25 манлайлагч төгслөө🌱Ногоон, тогтвортой санхүүгийн ...
29/05/2026

English Below:

⭐️Тогтвортой, ногоон санхүүгийн салбарыг гэрэлтүүлэх 25 манлайлагч төгслөө

🌱Ногоон, тогтвортой санхүүгийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх” зорилготой

WIFFP (Women in Finance Fellowship Program 2025-2026) хөтөлбөрийн 25 оролцогч 9 сарын турш үргэлжилсэн суралцах, хөгжин дэвжих аяллаа амжилттай дүүргэж, ийнхүү төгслөө.

📣Энэхүү хөтөлбөрийг Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), Азийн сан хамтран, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Жендэрийн үндэсний хороотой хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм.

📍Оролцогчид 2 долоо хоног тутамд манлайллын ур чадвар, жендэрийн эрх тэгш байдал болон тогтвортой санхүүжилтийн ахисан түвшний цуврал сургалтуудад хамрагдав.

💼Салбарын шилдэг лидер эрхмүүдээр менторлуулж, мэргэжлийн көүчийн үйлчилгээгээр хувь хүний хөгжил, карьерын зорилгоо тодорхойлов.

📈📉Багт хуваагдан, санхүүгийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндөн судалгаа хийж, мэдлэгийн баримт бичиг боловсруулав.

👏Хөтөлбөрийг дэмжин ажиллаж мэдлэг, туршлагаа харам хуваалцсан эрхэм менторууд, Көүч, АКСИОМ сургалтын хамт олонд талархал илэрхийлье~

------
⭐️ 25 Leaders Lighting the Way for Sustainable and Green Finance

🌱 We are proud to announce the graduation of 25 outstanding participants from the Women in Finance Fellowship Program / WIFFP 2025–2026, a program dedicated to strengthening women’s leadership in Mongolia’s green and sustainable finance sector.

📣Over the past nine months, the fellows have completed an intensive journey of learning, professional growth, mentorship, and collaboration.

📍The program was successfully implemented for the second time by the Mongolian Sustainable Finance Association / MSFA and The Asia Foundation, with the generous financial support of the Australian Department of Foreign Affairs and Trade / DFAT, in partnership with the Ministry of Finance, Bank of Mongolia, Financial Regulatory Commission, and National Committee on Gender Equality.

💼Throughout the program, participants took part in bi-weekly advanced training sessions on leadership, gender equality, and sustainable finance. They were mentored by respected leaders in the financial sector and received professional coaching support to reflect on their personal development and career goals.

📈📉Working in teams, the fellows also explored key challenges facing Mongolia’s financial sector and contributed to the development of a knowledge paper capturing insights and practical recommendations for advancing gender-responsive sustainable finance.

👏We extend our sincere gratitude to the mentors, coach, and the Axiom training team for generously sharing their knowledge, experience, and time in support of the fellows’ growth.

Congratulations to the WIFFP 2025–2026 fellows. May this be only the beginning of their continued leadership in shaping a more inclusive, sustainable, and green financial future for Mongolia.

Australian Embassy, Mongolia
The Asia Foundation
Монголбанк /Монгол Улсын Төв банк/Санхүүгийн зохицуулах хороо
Жендэрийн Үндэсний Хороо
Аксиом Инк

Special thanks to Recycling, Lkham Gallery, Route 22 Restaurant & Wine Lounge

✨Туршлагаас суралцахуй WIFFP хөтөлбөрийн оролцогчид хөтөлбөрийн туршид салбар салбарын лидер эрхмүүдээр менторлуулсан би...
22/05/2026

✨Туршлагаас суралцахуй

WIFFP хөтөлбөрийн оролцогчид хөтөлбөрийн туршид салбар салбарын лидер эрхмүүдээр менторлуулсан билээ.

📍Туршлагатай лидерүүдийн ажил, амьдралдаа бодитоор хэрэглэдэг арга туршлага, стратеги төлөвлөгөө, сэтгэлгээнээс суралцах нь хөтөлбөрийн үнэ цэнтэй хэсэг байлаа.

🫶🏻Тэдний олж авсан нандин сургамж, ухаарлуудыг уншаарай~

📍Судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцлээ. WIFFP хөтөлбөрийн оролцогчид маань багт хуваагдан, салбарын тулгамдсан асуудлуу...
20/05/2026

📍Судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцлээ.

WIFFP хөтөлбөрийн оролцогчид маань багт хуваагдан, салбарын тулгамдсан асуудлуудыг жишээ болгон авч, үндэслэлтэй, үлдэх үр дүнтэй судалгааны ажил боловсруулж буй билээ.

📉📈Энэхүү судалгааны ажлыг илүү үнэ цэнтэй, бодит үр дүнтэй болгох зорилгоор бид салбартаа тэргүүлэгч экспертүүдийг урьж, хэлэлцүүлэг өрнүүлэх дугуй ширээний уулзалт хийлээ.

🌱Уулзалтын үеэр оролцогчид судалгааныхаа явц, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, экспертүүдээс хэрэгцээтэй зөвлөгөө, чиглүүлэг, үнэтэй саналуудыг сонслоо.

Хөтөлбөрийн чухал хэсэгт үнэтэй хувь нэмэр оруулж, цаг зав зориулан хүрэлцэн ирсэн

- МНСК-ийн Гүйцэтгэх захирал М.Болдоо
- Азийн Сангийн хөтөлбөрийн захирал А.Цолмонтуяа
- ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал О. Баярсайхан

- МНСК-ийн Зээл хариуцсан захирал Г.Дэлгэрмаа
- Хаан банк Улаанбаатар галлерей бизнес төвийн захирал Энхбат
- ТоС Холбооны мэргэжлийн зөвлөлүүдийн дарга, дэд дарга нартаа баярлалаа👏

English below:Хөтөлбөрийн оролцогчид МонФемНет Үндэсний Сүлжээ болон Азийн Сангийн санаачилгаар зохион байгуулсан “Асрах...
23/04/2026

English below:

Хөтөлбөрийн оролцогчид МонФемНет Үндэсний Сүлжээ болон Азийн Сангийн санаачилгаар зохион байгуулсан “Асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүд” сэдэвт чөлөөт уулзалтад оролцлоо.

📍Хөлсгүй асрахуйн ажил, асрахуйн ажлын үр шимийг бүгд хүртдэг боловч гүйцэтгэх үүрэг нь эмэгтэйчүүдэд илүү хуваарилагдаж, хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдсан нь аль ч салбарт анхаарах асуудал юм.

📣Уулзалтын зочноор МонФемНет Үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Д.Энхжаргал хүрэлцэн ирж, малчин эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, хамгаалал, асрахуй, сэтгэл зүйн үйлчилгээг сайжруулах зорилготой “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр нөлөөллийг танилцууллаа.

📈2023 оны цаг ашиглалтын судалгаагаар эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 18.5 хувийг хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд 9.0 хувийг зарцуулдаг байна.

Хөлсгүй хөдөлмөр, асрахуйн ажлын ачаалал нь эмэгтэйчүүдийн хувьд дэвших, ялангуяа байгууллагын гол шийдвэр гаргах түвшинд хувь нэмэр оруулж чадах удирдлагын бүрэлдэхүүнд орох бололцоонд сөргөөр нөлөөлж буй бөгөөд ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцооны гол саад хэвээр байна.

WIFFProgram participants attended an open discussion themed "Care Economy and Women," organized at the initiative of The Asia Foundation and MonFemNet National Network.

While everyone benefits from unpaid domestic and care work, the responsibility falls disproportionately on women. This gender imbalance remains a critical issue that requires attention across all sectors.

D. Enkhjargal, CEO of the MONFEMNET National Network, participated as a guest speaker. She presented the activities and impact of the "Nomadic Mothers" program, which aims to improve the social participation, protection, care, and psychological services available to herder women.

According to the 2023 Time Use Survey, women spend 18.5% of their 24-hour day on unpaid domestic and care work, whereas men spend only 9.0%.

The burden of unpaid care work continues to negatively impact women’s opportunities for career advancement—particularly their ability to enter executive management and contribute to key organizational decision-making. It remains a primary barrier to women’s participation in the workforce.

Монфемнет Үндэсний Сүлжээ / Monfemnet National Network

🇲🇳Төв аймаг, Сэргэлэн сум, Салхит салхин цахилгаан станц.🍀Хөтөлбөрийн оролцогчид Монголын анхны салхин цахилгаан станцта...
16/03/2026

🇲🇳Төв аймаг, Сэргэлэн сум, Салхит салхин цахилгаан станц.

🍀Хөтөлбөрийн оролцогчид Монголын анхны салхин цахилгаан станцтай танилцлаа.

“Салхит” салхин цахилгаан станц нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн эхлэлийг тавьсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай анхны салхин цахилгаан станц юм.

📍Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 12 жилийн хугацаанд нийт 1.8 тэрбум кВт·цаг орчим цэвэр эрчим хүч үйлдвэрлэн, Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг байгальд ээлтэй, тогтвортой эх үүсвэрээр хангахад хувь нэмэр оруулжээ.

“Клин Энержи” ХХК-ийн хамт олон байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглан жилд дунджаар 65 мянга орчим өрхийг хангах 160 сая кВт·цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал
Ц. Сүхбаатар, бидэнд

- эрчим хүчний салбарын онцлог, үнэ тарифын бодлого,
- өртөг зардлын бүтэц, мөн
- эрчим хүчний цэвэр эх үүсвэрийн ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, үр өгөөжтэй танилцуулга хийлээ.

Биднийг халуун дотноор хүлээн авсан “Салхит” салхин цахилгаан станцын хамт олонд талархал илэрхийлье💐🫶🏻

Clean Energy LLC

Манай хөтөлбөрийн ментор МИК ОССК ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг ✍️Тэрээр 2018 онд ТоС Холбооны Удирд...
10/03/2026

Манай хөтөлбөрийн ментор МИК ОССК ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг

✍️Тэрээр 2018 онд ТоС Холбооны Удирдах зөвлөлийг удирдаж байсан бөгөөд санхүүгийн салбарт 18 жил эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж буй туршлагатай нэгэн.

🍀ТоС Холбооны баялаг түүхээр дамжуулан Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн эхлэл, өрнөл, ирээдүйн тухай ярилцсаныг хүлээн авна уу~

🔗Дэлгэрэнгүй ярилцлага унших:
https://www.toc.mn/publication/february-newsletter-msfa

🍀ТоС Түүх цувралын шинэ дугаарын зочин МИК ОССК ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг

✍️Тэрээр 2018 онд ТоС Холбооны Удирдах зөвлөлийг удирдаж байсан бөгөөд санхүүгийн салбарт 18 жил эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж буй туршлагатай нэгэн.

🍀ТоС Холбооны баялаг түүхээр дамжуулан Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн эхлэл, өрнөл, ирээдүйн тухай ярилцсаныг хүлээн авна уу~

- Санхүүгийн салбарт эрсдэл гэдэг мөнгөөр хэмжигддэг онцлогтой. Илүү гүйлгээ хийвэл өөрөөсөө төлнө, дутуу өгвөл харилцагч гомдол гаргана, нэр хүндэд сэв сууна. Урьд нь зээлийн эрсдэлийг л хамгийн чухалд тооцдог байсан бол өнөөдөр нэр хүндийн, бүр уур амьсгалын эрсдэл яригддаг болсон. Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр эрсдэлийн ойлголт хувьсан өөрчлөгдөж байна.

- БОНЗ-ын эрсдэл бол зээлийн, зах зээлийн, үйл ажиллагааны эрсдэлээс өөр, цоо шинэ ойлголт байлаа. Бид FMO-ийн зөвлөмжөөр аргачлал, журмаа боловсруулж, зээлдэгч нарт таниулж эхэлсэн.

Анх зээлдэгч нарт зориулсан асуулгад “Та хогоо хогийн цэгт асгадаг уу?” гэсэн асуулт оруулав. Зээл авах гэж байхад ийм юм асуух нь юу вэ? гэж бухимдах хүмүүс цөөнгүй. Харин дараа нь асуудалгүй бөглөдөг болсон нь бүх банк ижил шаардлага тавьж, хамтдаа хэрэгжүүлсэн учраас тэр.

🔗Дэлгэрэнгүй ярилцлага унших:

https://www.toc.mn/publication/february-newsletter-msfa

🌱Хөтөлбөрийн оролцогчид ногоон санхүүжилт болон жендэрийн хүртээмжийн асуудлыг судлахаар багт хуваагдан ажиллаж байна.Би...
02/03/2026

🌱Хөтөлбөрийн оролцогчид ногоон санхүүжилт болон жендэрийн хүртээмжийн асуудлыг судлахаар багт хуваагдан ажиллаж байна.

Бидний урилгаар МСНК-ын Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны зөвлөх М.Болд

МСНК-ын Зээл хариуцсан захирал Г.Дэлгэрмаа нар хүрэлцэн ирж багуудын дэвшүүлсэн асуудал, судалгааны хүрээ, хүлээгдэж буй үр дүн, нөлөөллийг хэлэлцэн, туршлагаасаа хуваалцаж үнэтэй зөвлөгөө өглөө.

✅Ногоон санхүүжилт нь байгаль орчин, нийгэм, эдийн засагт давхар үр ашигтай боловч хүртээмжийг зөв загварчлах шаардлагатайг онцлов. Жишээлбэл, дулаалга зэрэг ногоон технологи нь түлшний хэрэглээг 50 хүртэл хувиар бууруулж, санхүүгийн хувьд ашигтай төдийгүй эдийн засгийн өндөр өгөөж бий болгодог.

📊Зээлийн хүртээмжид зөвхөн эрэлт бус бүтээгдэхүүний загвар, хууль эрх зүй, хэрэглэгчийн амьжиргаа, бодлогын орчин, мэдээллийн хүртээмж зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Тиймээс ЖДҮ гэх ерөнхий ангиллаар хандах бус зорилтот бүлэг бүрт тохирсон бүтээгдэхүүн, шалгуур, процесс боловсруулах шаардлагатайг бодит жишээ баримттайгаар тайлбарлаж, ярилцлаа.

🌱Хөтөлбөрийн оролцогчид “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилт...
27/02/2026

🌱Хөтөлбөрийн оролцогчид “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.

📍МИК нь орон сууцны санхүүжилтийн компанийн хувьд банкуудын олгосон орон сууцны зээлүүдийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулах замаар орон сууцны санхүүжилтэд чухал үүрэгтэй оролцдог.

Тэдний хувьд компанийн үнэт зүйлдээ тогтвортой хөгжлийн үзлийг бүх үйл ажиллагаандаа бүрэн шингээж ажиллахыг зорьдог гэдгээ баталж 2025 онд анх удаа

“Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан” боловсруулж, олон улсын GHG Protocol, ISO 14064-1:2018, PCAF стандартуудын дагуу хүлэмжийн хийн хэмжээг тооцсон тайланг гаргасан билээ.

💐Биднийг найрсгаар хүлээн авсан Монголын Ипотекийн Корпораци -ийн хамт олонд баярлалаа~

26/02/2026

🌱ТоС Холбоо, Азийн Сан хамтран Австралийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн көүч Д.Шинэбаяр, оролцогч эмэгтэйчүүдтэй хамтран ажилласан сэтгэгдлээ хуваалцлаа~

Address

Park Place, 904, Sukhbaatar District, UB
Ulaanbaatar
12100

Telephone

+97672772002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when WIFFP Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to WIFFP Mongolia:

Shortcuts

Share