Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо

Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдийн гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоо

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “ Шинэ Эрин Ойл ” ХХК-ийн захирал З....
25/03/2026

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “ Шинэ Эрин Ойл ” ХХК-ийн захирал З.Хүрэлбаатар нь “Худалдааны гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа. З.Хүрэлбаатар нь 1990 оноос хойш 40 орчим жил худалдаа, үйлвдэрлэл үйлчилгээний чиглэлээр тасралтгүй бизнес эрхэлж, тэр дундаа газрын тос, шатахууны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь төр ийнхүү үнэлжээ.
Эрхэм гавьяатдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

04/04/2023

Газрын тосны нийлүүлэлт буурна 🍋

OPEC+ орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 1.2 сая баррель орчим илүү хэмжээгээр танах болсноо гэнэт мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ дунджаар 6% өсөж Брент төрлийн газрын тос баррель нь $84.7, WTI төрөл баррель нь $80.4 болов.

Яагаад?

Орос болон Саудын Араб тус бүр газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 500,000 баррелиар бууруулахаар болов. Газрын тосны томоохон нийлүүлэгчдийн уг шийдвэр нь эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагддаг энэхүү зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэнэ. Учир нь энэ оны эцэст уг зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давах хандлагатай байсан аж. Харин уг шийдвэр нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг 1% гаруй бууруулах аж.

OPEC+ орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 1.2 сая баррель орчим илүү хэмжээгээр танах болсноо гэнэт мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ дунджаар 6% өсөж Брент төрлийн газрын тос баррель нь $84.7, WTI төрөл баррель нь $80.4 болов.

Яагаад?

Орос болон Саудын Араб тус бүр газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 500,000 баррелиар бууруулахаар болов. Газрын тосны томоохон нийлүүлэгчдийн уг шийдвэр нь эрэлт нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагддаг энэхүү зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэнэ. Учир нь энэ оны эцэст уг зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давах хандлагатай байсан аж. Харин уг шийдвэр нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг 1% гаруй бууруулах аж.

Тэгээд юу гэж?

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40%-ийг хангадаг OPEC+ орнуудын сайн дурын уг шийдвэр нь төв банкнуудын жил гаруй хугацаанд тэмцэж ирсэн өндөр инфляцыг бууруулахад саад болох тул Америкийн эрх баригчид уг шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буй.

ЗЗ-ийн тодорхойгүй байдлын энэ үед газрын тосны үйлдвэрлэл буурах нь өндөр инфляцын дарамтад буй ЭЗ-уудад сөргөөр нөлөөлнө. Тиймээс бусад газрын тос үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалав.

Цаашид

Мэдээж нийлүүлэлт буурч байгаа тул эрэлт өмнөхөөсөө харьцангуй нэмэгдэж газрын тосны үнэ нэмэгдэх нь лавтай. Тиймдээ ч Goldman Sachs өөрсдийн Брент газрын тосны үнийн жилийн эцсээрх таамаглалаа $90-оос $95 болгов. Мөн тэдний үзэж буйгаар уг газрын тос олборлолтын бууралтын нөлөө нь 2022 оны 10-р сарынхаас бага байх аж. Учир нь газрын тосны томоохон хэрэглэгч болох Хятадын ЭЗ сэргэж буй тул салбарын эрэлт тогтвортой байна гэж үзжээ.

Эцэст нь... Улс орнуудын ЭЗ сэргэж буйтай холбоотойгоор газрын тосны нийлүүлэлтийн нөлөө нь түр зуурынх байх болов уу, эсвэл эсрэгээрээ ЭЗ-уудыг илүү дарамтад оруулж инфляцыг нэмэгдүүлэх болов уу?

03/04/2023
Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 81 жилийн ойн баярын мэнд хүргэе.(Жич: Энэ жил 80 жилийн ойн баярыг нөхө...
31/05/2022

Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 81 жилийн ойн баярын мэнд хүргэе.
(Жич: Энэ жил 80 жилийн ойн баярыг нөхөж тэмдэглэсэн.)

Газрын тосны салбарын 80 жилийн түүх нэгэнтээ нефтийнхэн гэж нэрлэгдэж байсан шингэн түлшний эздийн түүх билээ.

23/02/2022

АИ-92 автобензиний үнэ энэ сард литр тутамдаа 45-50 төгрөгөөр нэмэгдсэн...

18/02/2022

Автомашины ажиллах зарчим

14/02/2022

Украин дахь асуудал ба хар алт 🇺🇦

Сүүлийн хоногуудад барууны хэд хэдэн улс Украинаас иргэдээ татан аваад буй. Уг улсад өрнөсөн нөхцөл байдлыг харгалзан үзвэл арга ч үгүй биз ээ. Яг юу болоод байгааг тоймловол: 👀

Дайн дэгдэж болзошгүй гэсэн үү?

▫ Украин: 2014 оны Крымын асуудлаас эхэлсэн Оросын улс төрийн бодлогыг түрэмгийлэл хэмээн үзэж зүүн хөршөө эсэргүүцсээр. Тус улс нь НАТО-д элсэх хүсэлтэй байгаа бөгөөд ингэснээр тусгаар тогтнолоо хамгаалж үлдэх зорилготой байгаа аж. Энэхүү хүслийг нь Орос сайшаагаагүй юм.
▫ Орос: НАТО зүүн тийш тэлэн, Оросын хилд нягт ойртож буйг аюулгүй байдлын шууд заналхийлэл гэж дүгнэжээ. Мөн Украин Минскийн гэрээний заалтуудыг биелүүлэхгүй байгаа нь Донбассын асуудлыг шийдэхээс татгалзсанаас өөрцгүй хэмээн Путин итгэж байна. Одоогийн байдлаар Украины хил орчимд 100 мянга гаруй орос цэрэг байрласан бөгөөд энэ нь НАТО-ийн санааг зовоогоод буй.
▫ НАТО: Украин НАТО-д элсэх эсэхээ өөрөө шийдэх ёстой. Харин Орос Украины хилийн дагуу цэргээ байршуулж байгаа нь дайралтад бэлтгэж буйг илтгээд байна. Энэ тохиолдолд НАТО Украины тусгаар тогтнолыг хамгаалах бүхий л арга хэмжээг авах болно. Оросын хувьд дайралт үйлдэнэ гэх албан ёсны мэдэгдэл гаргаагүй бөгөөд барууны хэвлэл мэдээлэл тус асуудлыг хэт дөвийлгөж байна гэж үзжээ.

Энэ нь тэгээд газрын тостой ямар хамаатай юм?

▫ Нийлүүлэлт багасвал үнэ өснө: Манай хойд хөрш газрын тосны экспортоор дэлхийд 3-т бичигддэг бөгөөд экспорт нь эрс багасвал эрэлт хэрэгцээ өндөр байгаа өнөө үед газрын тосны үнийг илүү хөөргөнө гэсэн үг. Одоогийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ $93.1 хүрээд байгаа нь сүүлийн 8 жилийн дээд үзүүлэлт юм.
▫ Эдийн засгийн хориг арга хэмжээ: Орос Украин руу дайрсан тохиолдолд барууны орнууд тэдний эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах магадлалтай.

Хэдий Украин дахь асуудал бидэнд нэг их хамааралгүй юм шиг санагдавч, эдийн засгийн үр дагавар нь Монгол гэлтгүй дэлхийн бүх улс оронд шууд бус байдлаар нөлөөлөх аж. Тиймээс бидэнд хамаагүй гэсэн үзэл бодолтой байж болохгүй нь байна шүү.

21/12/2021

Бензин түгээгүүр шатахуунаа хэрхэн шахдаг вэ?

Монгол Улсын төрийн болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-н Роснефть компанитай хи...
23/09/2021

Монгол Улсын төрийн болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-н Роснефть компанитай хийсэн уулзалт ОХУ-н Москва хотод амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалтаар Монгол Улсын гол бэлтгэн нийлүүлэгч Роснефть компанитай шатахууны экспортын хориг болон Евро 5 шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцсэн юм.
Уулзалтын үр дүнд ОХУ-н Роснефть компани нь 2021 оны 09 дүгээр сард 1500 тонн, өмнөх сарын ачигдаагүй байсан 10,000 тонн Аи92 шатахуун, 10 дугаар сард 44,000 тонн Аи92 шатахууныг тус тус Монгол Улсад нийлүүлэхээр болсон ба цаашид бүх төрлийн автобензин болон Евро 5 стандартын шатахууныг манай импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалсан хэмжээгээр хасалт хийхгүй нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
14100

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30

Telephone

+97677199771

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо:

Share