Оюутны Хөгжлийн Төв - ХИС

Call Directions Website Contact the organization

Оюутны Хөгжлийн Төв - ХИС Хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаар эерэг хандлагыг түгээнэ.

Их сургуульд сурч байх хугацаандаа амжилттай суралцахад тань мөн ажлын байран дээр мэргэжлийн түвшинд ажиллаж эхлэхэд туслах карьер төлөвлөлт болон академик түвшний бүхий мэдлэгээ хэрхэн зөвөөр ашиглах тал дээр Оюутны Хөгжлийн Төв танд туслах болно.

08/10/2026
08/10/2026

БНСУ-ын Муквон их сургууль (https://www.mokwon.ac.kr/kr/)-ийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон БНСУ-ын Муквон Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2027 оны 3-р сарын 2-оос нэг эсвэл 2 семестр (хугацааг оюутан өөрөө сонгоно.) БНСУ-ын Муквон Их Сургуульд суралцах солилцооны хөтөлбөр зарлагдаж байна.

1. Сонгон шалгаруулах оюутаны ​​тоо: 2 оюутан

2. Хамрагдах мэргэжил:
Компьютерийн ухаан
Сэтгүүл зүй медиа тэхнологи
Бизнес удирдлага
Аялал жуулчлал
Санхүү, эдийн засаг
Солонгос хэлний орчуулагч, багш
Хятад хэлний орчуулагч, багш
Англи хэлний орчуулагч, багш

3. Тавигдах шаардлага
ХИС-ийн бакалаврын 2-3 дугаар түвшинд идэвхтэй суралцаж буй (30 ба түүнээс дээш кредит судалсан байх)
Голч дүн 2.4 ба түүнээс дээш байх
БНСУ-ын виз мэдүүлэх шаардлага хангасан байх (Нийгмийн даатгал 12 сараас дээш хугацааны турш байгууллагаар тогтмол төлсөн санхүүгийн батлан даагчтай байх, виз мэдүүлэхийн өмнө 10,000 USD-аас дээш мөнгө 1 сараас дээш хугацаа хадгалсан байх)
Солонгос хэлээр харилцах боломжтой байх. (TOPIK 2 or Equivalent. Англи хэлний чадвар шаардахгүй. Заавал солонгос хэлний чадвар байх хэрэгтэй.)

4. Бүрдүүлэх материал
Санхүүгийн батлан даагч - Нийгмийн даатгал 12 сараас дээш хугацааны турш байгууллагаар тогтмол төлсөн гэрчилгээ
Өөрийн эсвэл санхүүгийн батлан даагчийн дансний тодорхойлолт - 10,000 USD-аас дээш мөнгө байх
Copy of Transcript (in English) : Needs to be Appostilled
Copy of Certificate of Enrollment (in English) : Needs to be Appostilled
Гадаад паспортын хуулбар
Copy of applicant's parents’ ID (could be a passport or ID card in English)
Copy of Family Relation Certificate (in English)
Application Form for International Exchange Students (attached file) – Гадаад харилцааны алба дээр ирж маягтыг авна уу.

5. Бүрдүүлэх материал хүлээн авах эцсийн хугацаа : 2026. 11. 13. 18:00

6. Бүрдүүлэх материал хүлээн авах газар : ХИС-ийн хичээлийн 2-р байрны 205 тоот

7. Сонгон шалгаруулах үе шат
11-р сарын 13-ны 18:00 хүртэл бүрдүүлэх материал бүрдүүлж ХИС-ийн ГХА-д хүргэж өгөх
Хүсэлт мэдүүлсэн оюутнуудаас 2 оюутан сонгож авах. (Эхний шалгуур нь санхүүгий боломж, дараа нь голч дүн, дараа нь мэргэжил болно. Олон хүн өрсөлдөх тохиолдолд мэргэжил тус бүрээс 1 хүн авна.)
Сонгон шалгаруулагдсан оюутнууд 2026. 11. 27-оос өмнө амжиж материал Муквон их сургууль уруу мейлээр явуулна.
Муквон их сургуулиас зөвшөөрөл өгсөн тохиолдолд виз мэдүүлэх материал бүрдүүлэн БНСУ-ын элчин сайдын яаманд өгөх.

8. Тэтгэлэг болон зардал
Муквон их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөгдөнө.
Дотуур байрны төлбөр /544,000 вон орчим/ болон онгоцний тийз, визний хураамжыг оюутан хариуцна.
Суралцах хугацааг 1 улирал суралцах эсвэл 2 улирал дараалан суралцах аль нэгийг оюутан өөрөө сонгоно.

ХИС-ийн Гадаад Харилцааны Алба
ХИС 2-р байрны 205 тоот

07/10/2026

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2024 оноос жил бүр намар, хаврын улиралд мод тарих өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Энэ уда...

🔹ХИС-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2026 оны 11-р сарын 01-нд болно. 🔹Салбар сургуулиудын тэмцээн хуваа...
07/10/2026

🔹ХИС-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2026 оны 11-р сарын 01-нд болно.

🔹Салбар сургуулиудын тэмцээн хуваарийн дагуу явагдах бөгөөд салбар сургууль тус бүрээс шалгарсан баг тамирчид "ХИС-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөг"-ийн тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулна. Эрэгтэй, эмэгтэй багийн гишүүд идэвхтэй суралцаж байгаа оюутан байх ёстойг анхаарна уу.

🔹Техникийн зөвлөгөөн 2026.10.30-ны өдөр 17:00 цагт хичээлийн 1-р байр, 1 давхар 105 тоот ангид болно.

🔹БИД ХҮМҮҮНЛЭГЧҮҮД🔹
Бүтээлч оюун ухаан
Таны ирээдүйн амжилт

#ХүмүүнлэгийнУхааныИхСургууль

07/10/2026
06/10/2026

HAWKS баг 10 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн ШОНХОРУУД багтай нөхөрсөг тоглолт хийлээ.
HAWKS багийнхандаа 2026-2027 оны шинэ улиралд нь амжилт хүсье! 🏀

05/10/2026

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Клубуудын аварга шалгаруулах ширээниий теннисний тэмцээн" 10 дугаар сарын 4-ны өдөр ам....

05/10/2026
05/10/2026

🍁 ХАМТДАА БҮТЭЭСЭН НАМАР 🍁

1998 оноос хойш 28 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 837 чадварлаг маркетер бэлтгэн гаргасан Маркетингийн тэнхимийн маркетингийн 1-4-р курсийн оюутнууд нэгэн сайхан намрын өдрийг инээд хөөр, дурсамж, нөхөрлөлөөр дүүрэн өнгөрүүллээ. 🤍

Жилээс жилд өсөн нэмэгдэж, хөгжиж буй маркетер оюутнуудынхаа нэгдэл, нөхөрлөл, хамтын үнэ цэнийг бэхжүүлэх зорилготой энэ удаагийн намрын зугаалга маань дурсамж дүүрэн сайхан болж өндөрлөлөө. 🍂

Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээдэг маркетеруудын нэгэн сайхан өдөр ийнхүү бидний сэтгэлд дурсамж болон үлдлээ. ✨

Шинэхэн элсэгчид маань маркетингийн хөтөлбөртөө тавтай морилно уу

Үе үеийн маркетер оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, хүсэл мөрөөдөл бүр нь биелэхийг хүсэн ерөөе.

Маркетер бүрийн амжилт —
Маркетингийн тэнхимийн бахархал. 💚
Хүндэтгэсэн ХИС-ийн маркетингийн тэнхим

05/10/2026

🎞️ “ХҮРД” (THE WHEEL) БАРИМТАТ КИНО

Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан S-R клубээс оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын шагналт “Хүрд” (The Wheel) баримтат киног найруулагчийн зөвшөөрөлтэйгөөр толилуулж байна. 🎥

“Хүрд” кино нь Амстердамын олон улсын баримтат кино наадмаас шилдэг киноны шагнал хүртсэн бүтээл бөгөөд киноны дараа найруулагч Л.Номин хүрэлцэн ирж, кино бүтээсэн туршлага болон бүтээлийнхээ талаар ярилцах болно.

Та бүхнийг кино үзвэр, нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтоо тэлэх нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. 🫶

Суудал хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.

📍 Хамрах хүрээ: ХИС-ийн бүх оюутнууд
📅 Огноо: 2026.10.08 | Пүрэв гараг
⏰ Цаг: 17:30–19:00
📌 Байршил: ХИС, 4-р байр, 602 тоот

🔗 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/eCSh7g2ZsDZgkMG17

Address

Sukhbaatar Duureg, 8th Khoroo, 14200, Sukhbaatariin Talbai/20
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677111500

Alerts

Be the first to know and let us send you an email when Оюутны Хөгжлийн Төв - ХИС posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Оюутны Хөгжлийн Төв - ХИС:

Shortcuts

Share