Эрх Чөлөөний Хөдөлгөөн NoWar

Эрх Чөлөөний Хөдөлгөөн NoWar �� movement | Since 2022

10/05/2026

Путин 05.09-нд 🇺🇦Украïнад ялагдсанаа хүлээн зөвшөөрч, дайнаа удахгүй дуусгахаар болсон гэж мэдэгдэв.

Эхлүүлсэн дайнаа өөрсдөө дуусгах уу, өөрөө дуусах уу гэдэг сонголтын өмнө иржээ.

08/05/2026

иргэдийн хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Эрх Чөлөөний Эвсэл 2017 оноос эхлэн иргэдийн хөдөлгөөнүүдийг өрнүүлж Монгол улсын Нийслэл хотын тулгамдсан асуудлаар олон төрлийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, эсэргүүцлийн жагсаалууд зохион байгуулж ирсэн бөгөөд эрх баригчдын зүгээс Нийслэл хотын орон зай, оршин суугчдын эрх ашгийн эсрэг явуулж буй үйл ажиллагаа, өндөр өртөг бүхий үр ашиггүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж өрийн дарамт, инфляц өдөөж байгаатай холбогдуулан иргэдийн хөдөлгөөнүүдийг үргэлжлүүлэн өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ. Urban hödölgöön

20/04/2026

Эрх Чөлөөний Эвсэл намаас өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хурдны замын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барих санал гаргалаа.

2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөс улбаатайгаар энэхүү үр ашиггүй төсөл хэрэгжиж эхлээд байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг дэмжиж баталсан 72 гишүүний нэрсийг Эрх Чөлөөний Эвсэл намаас ил болгоод байгаа билээ. Энэхүү үр дагаварыг арилгахад эдгээр УИХ-ын гишүүд гаргасан шийдвэрээ эргэн харах боломж бүрдэх юм.

Хуулийн төслийн зорилго нь 2025.07.09-ний өдөр Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эсхүл анхны заалтыг сэргээх зорилготой болно. Ингэснээр өр зээл нэмж инфляц өдөөх үр дагавартай Туулын хулгайн төсөл үргэлжлэх хууль ёсны боломжгүй болох юм.

Түүнчлэн Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргах, тогтоолын төсөл санаачлах, хуулийн төсөл хэлэлцэх явцад ач холбогдол бий болгох шаардлагатай байна. БОХХАА-ын байнгын хороонд энэ заалттай холбоотой асуулга тавьж, хариуг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй сонсохыг шаардах зэрэг ажлыг хууль тогтоох дээд байгууллагын хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүний хувьд авч хэрэгжүүлэх саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандан гаргалаа.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ НАМ
2026.04.20

03/04/2026

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Инфляц өдөөж, өр зээл өсгөж их хэмжээний хохирол учруулах Туулын хулгайн төсөл хийх зорилгоор Усны тухай хууль өөрчилж Хуулийн хулгай дэмжиж санал өгсөн УИХ-ын 72 гишүүний нэрсийг ил болгож, санал хууралтын дүнг танилцуулж байна."

2025.07.09-ний өдрийн 15:03 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 15 дугаартай санал хураалт буюу "Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлан тухай санал хураалт"-д нийт УИХ-ын 104 гишүүний ирцтэй, 72 гишүүн дэмжиж, 32 гишүүн татгалзсан санал өгчээ. Үүнээс МАН-ын 43, АН-ын 22, Ногоон үзэлт хөдөлмөрчдийн намуудаас 7 гишүүн тус тус Усны тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр Туул голын хамгаалалтын бүс дотор гүүр барих үйл ажиллагаа эхлэх эрх зүйн үүд хаалгыг нээсэн байна.

Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн хулгайг дэмжсэн УИХ-ын гишүүдийг нам тус бүрээр жагсаав.

🟢Монголын НОГООН нам (Үндэсний эвсэл)
М.Сарнай

🟢Иргэний зориг НОГООН нам
С.Замира

🟣Хөдөлмөрчдийн нам - 5
Т.Доржханд
Б.Найдалаа
П.Ганзориг
Г.Уянгахишиг
Л.Энхнасан

🔴Ардчилсан нам - 22
О.Цогтгэрэл
Ц.Мөнхтуяа
О.Алтангэрэл
Х.Тэмүүжин
Ө.Шижир
Д.Энхтуяа
Ж.Баясгалан
С.Одонтуяа
О.Амгаланбаатар
Ц.Баатархүү
Ж.Батсуурь
Х.Болормаа
А.Ганбаатар
Д.Жаргалсайхан
Ц.Мөнхбат
П.Мөнхтулга
Г.Очирбат
Б.Түвшин
Г.Хосбаяр
Да.Цогтбаатар
П.Батчимэг
С.Ганбаатар

🔴Монгол ардын нам - 43
Н.Учрал
Г.Лувсанжамц
А.Ариунзаяа
О.Батнайрамдал
Э.Болормаа
Х.Булгантуяа
П.Сайнзориг
Ч.Номин
О.Номинчимэг
У.Отгонбаяр
Х.Баасанжаргал
Э.Батшугар
С.Бямбацогт
Г.Тэмүүлэн
Д.Рэгдэл
Н.Алтаншагай
Ч.Анар
Ж.Батжаргал
Д.Батлут
Н.Батсүмбэрэл
Ж.Бат-Эрдэнэ
Б.Баярбаатар
Д.Бум-Очир
Ж.Галбадрах
Д.Ганмаа
Х.Ганхуяг
М.Ганхүлэг
Б.Дэлгэрсайхан
Х.Жангабыл
Б.Заяабал
С.Зулпхар
Ц.Идэрбат
М.Мандхай
Л.Мөнхбаатар
Т.Мөнхсайхан
О.Саруулчулуун
Л.Соронзонболд
Б.Тулга
Ч.Ундрам
Б.Уянга
Б.Хэрлэн
М.Энхцэцэг
С.Эрдэнэбат

Туулын хулгайн төсөл нь Инфляц өдөөж, өр зээл өсгөж иргэдэд их хэмжээний хохирол учруулах үр ашиггүй төсөл юм.

26/03/2026

Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "Туулын хурдны зам нэрээр 2,4 их наяд төгрөг гаргуулж авах зорилгоор УИХ-аар өрийн баталгаа батлуулж, Усны тухай хууль зэрэг нийт 11 хуулийн өөрчлөлтийг нэг доор баталж хуулийн хулгай хийсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тус бүрийг дунджаар 30 секундэд эцэслэн баталж хуулийн хулгайг үйлдвэрлэсэн УИХ-ын 70 гаруй гишүүний нэрсийн жагсаалтыг ил болгоно.

Хуулийн хулгайг нэн даруй таслан зогсоохгүй бол иргэд хууль тогтоох дээд байгууллагад итгэл алдарч байна. Зөвхөн иргэдийн эсрэг үйлчилдэг хуультай улс болж хувирлаа. Баяр ёслол шөнө дөлөөр эсвэл гэмт хэрэг хэрүүл тэмцэл өрдөх замаар анхаарлаас гадуур хууль баталж, “хамт өргөн мэдүүлсэн” гэх нэрээр хэдэн арван хуулийн амин сүнс болсон заалтуудад өөрчлөлт оруулж хуулийн хулгай хийж байна. Хуулийн хулгайгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг эцэст нь иргэд төлнө. Үүний улмаас Монгол улс хэдэн их наядаар хэмжигдэх эдийн засгийн хохирол хүлээж, өрийн хавханд орох үүд хаалга нээгдлээ. Мөн Усны тухай хуулийг хулгайлсан 15 дугаартай санал хураалтын дүнг устгасан эсвэл нуусан байна. Эрх Чөлөөний Эвсэл хуулийн хулгайг үйлдвэрлэсэн УИХ-ын 70 гаруй гишүүний нэрсийн жагсаалтыг ил болгоно."
Tsatsral Bat-Ochir

01/03/2026
27/02/2026
25/02/2026

🇲🇳🇺🇦 2026.02.24
Украiна эрх чөлөөгөө хамгаалан тулалдаж буй 4 жилийн ойг Украiна өргөмжит консул, холбоотон улсын элчин сайдууд, Эрх чөлөөний хөдөлгөөн, дэмжигч иргэдийн хамт тэмдэглэв.
🇲🇳🇬🇧🇪🇺🇨🇦🇯🇵🇨🇿🇵🇱🇫🇷🇺🇸🇦🇺🇮🇹🇩🇪🇹🇼

Бид эрх чөлөөний талд тууштай зогсоно.

28/12/2025

“ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР”-г тохиолдуулан 2025.12.29-ний өдөр 11:00 цагт Богд хааны ордон музейн үүдэнд цуглаж, уламжлал ёсоор тусгаар тогтнолын ойн өдөрт 19 дэх жилдээ хүндэтгэл үзүүлнэ. Хүрэлцэн ирэхийг урьж байна.

1911.12.29
#ТусгаарТогтнол #ЭрхЧөлөө
- Монгол туургатан төв холбоо
- Эрх Чөлөөний Эвсэл
- Эрх чөлөөний хөдөлгөөн

09/05/2025

Эрх Чөлөөний Эвсэл намын Д.Насанбаярт үүсгэсэн зөрчлийн хэргүүд хэрэгсэхгүй болж, мөн П.Эрдэнэбулганд оногдуулсан зөрчлийн шийтгэлийг шүүх хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Өмгөөлөгчөөр Хуульч А.Базар (Kheruga Partners LLC), итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Tsatsral Bat-Ochir, ажиглагч гишүүд оролцож байна.
Nasanbayar Nasa Jargalsaikhan. Ts Bat-Erdene

Address

Sukhbaatar District, 1st Khoroo, 220 Myangat, 25 No War Gallery
Ulaanbaatar

Telephone

+97677771206

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрх Чөлөөний Хөдөлгөөн NoWar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share