30/10/2026
Өсвөр насны охидод зориулсан “Өсвөр үеийнхний эрх, үүрэг, хариуцлага – Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Кристина Ноблийн Хүүхдийн Сан, Нийслэлийн Боловсролын газар болон Монгол Улсын Хүүхдийн төв номын сантай хамтран зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдийн эрх, үүрэг, хууль ёсны хариуцлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт болон хүүхдийн эрх зүйн хамгааллын талаар хэлэлцэж, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны охидод хүргэлээ.
Сургалтын хүрээнд охидын эрх, аюулгүй байдал, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрсдийн эрхийг мэдэх, хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдээллийг хүргэхэд анхаарлаа.
Хөтөлбөрийн дараагийн шатанд оролцогч охид, хөвгүүд хамтдаа шүүх болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад холбогдох байгууллагуудаар зочилж, мэргэжлийн хүмүүстэй уулзан, тэдний ажил үүрэг, үйл ажиллагааны талаар ярилцах юм. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд зочилж, шүүхийн үйл ажиллагаа болон хүүхдийн эрх зүйн хамгааллын талаар бодит ойлголт, мэдээлэл авах боломж бүрдэнэ.
---------------------------
A training session titled “Adolescents’ Rights, Duties and Responsibilities: Preventing Crimes and Offences” was held on 28 October 2026 for adolescent girls, in cooperation with the Christina Noble Children’s Foundation, the Capital City Education Department, and the Children’s Central Library of Mongolia.
The training addressed children’s rights and duties, legal responsibilities, ways to prevent crimes and offences, peer bullying, discrimination, and the legal protection of children. Experts shared their knowledge and experience with adolescent girls from general education schools across Ulaanbaatar’s nine districts.
The training focused on raising girls’ awareness of their rights, safety, and legal protection, while providing them with the information necessary to understand and protect their rights and prevent potential risks.
In the next stage of the programme, the participating girls and boys will jointly visit courts and other relevant institutions working in the field of child protection. They will have the opportunity to meet with professionals and learn about their roles, responsibilities, and activities. In particular, the participants will visit the newly established Family and Children’s Court to gain practical insights into court proceedings and the legal protection of children’s rights.