Lha Lha

Directions

Lha Lha Travel and Edu

16/07/2026

Ханз Вэрнэр Зинн: Тэрээр Европын шилдэг 10 эрдэмтний нэг юм.
ТАНАЙ УЛС АМЕРИКИЙГ ДУУРАЙСАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНООСОО ТАТГАЛЗАХ НЬ ЗҮЙТЭЙ

-Би өөрөө Германы Мюнхен хотоос ирсэн. Улаанбаатар манай хоттой адил хэмжээтэй. Мюнихенд хоёр их сургууль, үүн дээр цэргийн нэг сургууль тэгээд ганц хоёр сургуулиуд бий. Гэтэл Улаанбаатарт хэдэн сургууль байна вэ?
-100 гаруй...
-Тэд юу заадаг вэ? Тэд зангиа зүүж, ширээний ард суудаг хүмүүсийг л бэлтгэж байна. Гэтэл монголд ийм хүмүүс хэрэггүй. Гараараа ажиллах хүмүүс хэрэгтэй. Танай улсад техник, мэргэжлийн салбараар мэргэшсэн хүмүүс л хэрэгтэй. Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна. Танай улсад техник мэргэжлийн сургуулиуд бий. Үүнийгээ хөгжүүлж, гардан ажиллах хосолсон мэргэжил бүхий хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй.
Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна.
-Хосолсон мэргэжил гэдэг нь?
-Хосолсон боловсролын тогтолцоо гэдэг нь техник мэргэжлийн сургуульд орсон хүн гурван жилийн хугацаанд суралцана. Ингэх хугацаандаа компаниудад ажиллаж, дөрөв хоногт практик туршлага хуримтлуулна. Харин нэг өдөр онолын сургалтад хамрагддаг. Манай Герман улс ийм системтэй. Манай гадаад худалдаа одоог хүртэл ашигтай ажилладаг, бид дэлхийн томоохон экспортлогч орон. Яагаад бид Япон, Хятадаас дутахгүй өндөр ашигтай ажиллаж чадаж байгаа нь ийм хосолсон мэргэжлийн тогтолцоотой холбоотой. Харин танай улсын боловсролын салбар америкийн тогтолцоотой төстэй. Маш олон их сургууль, коллежтой. Гэвч энэ систем үр дүнгүй гэдгийг америкийн аж үйлдвэрийн салбарын уналтаас харж болно. Танай улс цаашаа техник мэргэжлийн сургуулиудаа бэхжүүлэх, хосолсон боловсролын тогтолцоог бий болгох нь илүү дээр гэж бодож байна. Металл ба металл бус аж үйлдвэр,Хөнгөн аж үйлдвэр,Барилгын материал үйлдвэрлэл,Уул уурхайн салбар, зам барилга,Хүнс ,Хөдөө аж ахуйн түүхий эд үйлдвэрлэл зэрэг ийм том нутаг дэвсгэртэй, цөөхөн хүн амтай улсын авч явах ёстой салбарууддаа түлхүү анхаарах хэрэгтэй гэж ойлгож байна.
Нямтуяа Отгоо с.

16/07/2026

БАЯН ХАРАГДАХ ГЭСЭН ЯДУУ МОНГОЛ

Хөгжсөн орнууд хүүхдүүддээ багаас нь санхүүгийн боловсрол олгодог. Учир нь улс орны хөгжлийн нэг түлхүүр нь хувь хүний санхүүгийн чамбай байдал, боловсрол бдаг.

Харин бид хэрэгцээгээ биш хүслээ санхүүжүүлдэг. 30 мин алхах газарт зориулж машин авч өрөнд орно. 5 саяын утас авхад амархан мөртлөө 500к сургалтанд суухад мөнгө бхгүй. Өртэй мөртлөө үнэтэй машинтай. Түрээсийн байранд амьдрах мөртлөө брэнд хувцастай. Мэдлэггүй мөртлөө гадаад төрхөөрөө баян харагдах гэж хичээнэ.

Гэхдээ амьдрал бол сошиал зураг биш.
Хүн таны цүнхний брэндийг 5 минут харна.
Харин таны мэдлэг, ур чадвар, сэтгэх чадвар таныг насан турш тэжээнэ.

Өнөөдөр бусдад гоё сайхан харагдахын төлөө маргаашын өрөнд орно.

10к-р авсан ном таны бодлыг өөрчилж болно. 100к төгрөгний дэмжлэг нэг хүүхдийн амьдралыг өөрчилж чадна.

Ядуу сэтгэлгээ: Хүмүүс намайг ямар харах бол?

Баян сэтгэлгээ: Би өнөөдөр өөрийгөө хэрхэн илүү үнэ цэнтэй болгох вэ?

Монголд илүү их мөнгө хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө илүү олон ухаалаг хэрэглэгч, тасралтгүй суралцагч, санхүүгийн сахилга баттай иргэн хэрэгтэй.

Тархиндаа хөрөнгө оруулдаг хүн ирээдүй бүтээнэ.
Гадаад төрхөндөө л хөрөнгө оруулдаг хүн зөвхөн дүр бүтээнэ.

Мөнгийг хэрэгцээг хангах хэрэгсэлээс гадна боломж бүтээх хэрэгсэл гэж хардаг болсон цагаас бид хөгжинө.

Улс даяар 10 хоног амрана гэдэг бол үндэстний гамшиг. 10 хоног ажиллаагүй бол цалингүй. Цалингүй бол гашуун үнэнтэйгээ тулцгаана.

Бид илүү даруу бж, илүү суралцаж, илүү ажиллах хэрэгтэй бна.

Warren Buffet, Ingvard.K, Bill Gates, Mark.Z гэх мэт дэлхийн тэрбумтнууд бна. Тэд маш даруухан амьдардаг. Ганц амьдрах амьдрал гэдгийг ойлгодоггүйдээ биш.

Тэд заавал туйлын даруухан бдаггүй, харин хамгийн амжилттай хүмүүсийн дунд хэрэглээнээс илүү мэдлэг, бүтээл, урт хугацааны үнэ цэнийг чухалчилдаг соёл түгээмэл бдаг юм.

Эдгээр хүмүүсийн нийтлэг зүйл юу бна гэхээр тэд үнэтэй цаг зүүж байгаагаараа биш, үнэтэй санаа бүтээснээрээ баян болсон.
Тэд бусдад харагдах гэж биш, өөрсдийн үнэ цэнийг өсгөхийн төлөө мөнгөө зарцуулдаг.
Тэд өнөөдрийн таашаалаас илүү маргаашийн боломжийг сонгосон.

Манай нийгэмд ямар машин унадаг вэ,ямар брэнд өмсдөг вэ, ямар цүнх барьдаг вэ гэж хүний амжилтыг хэмжих хандлага байдаг.
Гэтэл жинхэнэ асуулт нь тэр хүн юу бүтээсэн бэ, хэр их мэдлэгтэй вэ, бусдад ямар үнэ цэнэ өгч байна вэ гэдэг байх ёстой.

Учир нь ядуу хүн мөнгөтэй болоод баян харагдахыг хүсдэг. Баян хүн мөнгөө ашиглаад илүү их үнэ цэнэ бүтээхийг хүсдэг.

Ер нь бол би ингэж боддог. Би хэрэггүй зүйлд мөнгө үрвэл, хэрэгтэй зүйлээ нэг өдөр зарах хэрэг гарна гэж боддог.

Нэг хөлд 2 гутал өмсдөггүй.

2040 оны сургалт #2040 оны сургууль өнөөдрийнхөөс нэлээд өөр болно гэж боловсрол судлаачид таамаглаж байна. Хамгийн том ...
14/06/2026

2040 оны сургалт #

2040 оны сургууль өнөөдрийнхөөс нэлээд өөр болно гэж боловсрол судлаачид таамаглаж байна. Хамгийн том өөрчлөлт нь “хүүхдэд ижил мэдлэг өгөх” загвараас “хүн бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх” загвар руу бүрэн шилжинэ.

1. Ханын доторх сургууль биш, хаа сайгүй сургууль
2040 онд суралцах орчин:
VR/AR орчинд түүхийн үйл явдал дотор орж үзэх
Дэлхийн өөр улсын сурагчидтай нэг ангид хамтрах
Музей, лаборатори, компаниудтай холбогдож суралцах
Анги танхим нь ердөө нэг суралцах орон зай болно.

2. Хүүхэд бүр AI хувийн багштай болно
Сурагч бүр өөрийн AI туслахтай байна.
Тэр AI:
Сурагчийн сурах хэв маягийг мэднэ
Сул талыг илрүүлнэ
Тохирсон дасгал гаргана
Өдөр тутмын ахицыг хянахад тусална
Ингэснээр 30 хүүхдийг нэг хурдаар сургах шаардлага багасна.

3. Шалгалтын систем өөрчлөгдөнө
“Нэг өдөр сууж тест бөглөх” үнэлгээ багасна.
Оронд нь:
Хийсэн төсөл
Бүтээсэн бүтээгдэхүүн
Судалгааны ажил
Бодит асуудлыг шийдсэн байдал
зэргээр үнэлэх нь нэмэгдэнэ.

4. Хичээлүүд хоорондоо нэгдэнэ
“Математик”, “Физик”, “Урлаг” гэх мэт хатуу хуваарь багасч:
Жишээ:
“Ухаалаг хот бүтээх” төсөл
Сурагчид:
Математикаар тооцоо хийнэ
Физикээр эрчим хүч тооцно
Технологиор загвар бүтээнэ
Урлагаар дизайн гаргана
Нийгмийн ухаанаар хүний хэрэгцээг судална

5. Амьдрах ухаан үндсэн хичээл болно
2040 оны сурагчид:
Хувийн санхүү
Хөрөнгө оруулалтын суурь ойлголт
Харилцаа
Сэтгэл зүйн боловсрол
Хууль, иргэний боловсрол
зэрэг амьдралд шууд хэрэгтэй чадварыг системтэй сурна.

6. Олон хэл, дэлхийн сэтгэлгээ
Зөвхөн англи хэл биш:
Олон соёлтой харилцах
Дэлхийн зах зээлд ажиллах
Алсын зайнаас олон улсын багт хамтрах
чадвар чухал болно.

7. Багшийн дүр өөрчлөгдөнө
2040 оны багш:
Мэдээлэл уншиж өгдөг хүн биш
Сурагчийн авьяасыг нээдэг дасгалжуулагч
Ёс зүй, хүний төлөвшлийн чиглүүлэгч
болно.

2040 оны төгсөгч ямар хүн байх вэ?
Тэр хүн:
AI-г ашиглаж чаддаг
Шинэ зүйл хурдан сурдаг
Асуудал шийддэг
Бүтээлч сэтгэдэг
Сэтгэл хөдлөлөө удирддаг
Багаар ажилладаг
Ёс зүйтэй шийдвэр гаргадаг
Насан туршдаа суралцдаг

Тиймээс 2040 онд хамгийн үнэ цэнтэй хүн хамгийн их мэдээлэл цээжилсэн хүн биш, харин AI болон технологитой хамтран ажиллаж, бусдын шийдэж чадаагүй асуудлыг шийдэж чаддаг хүн байх магадлал өндөр.

Oрчин үеийн дунд болон ахлах сургуулийн боловсролын дэлхийн чиг хандлага нь зүгээр мэдлэг цээжлүүлэхээс илүү амьдралд хэ...
14/06/2026

Oрчин үеийн дунд болон ахлах сургуулийн боловсролын дэлхийн чиг хандлага нь зүгээр мэдлэг цээжлүүлэхээс илүү амьдралд хэрэгтэй чадвар, сэтгэлгээ, технологийн хэрэглээ рүү шилжиж байна. Гол чиглэлүүд нь:

1. Чадамжид суурилсан боловсрол (Competency-Based Education)
Өмнө нь:
“Юу мэддэг вэ?” гэж үнэлдэг байсан.
Одоо:
“Тэр мэдлэгээ хэрхэн ашиглаж чаддаг вэ?” гэж хардаг болсон.
Жишээ:
Асуудал шийдэх
Шүүмжлэлт сэтгэлгээ
Харилцааны ур чадвар
Багаар ажиллах чадвар

2. AI ба дижитал боловсрол
Ирээдүйн сурагчид:
AI хэрэгслийг зөв ашиглах
Мэдээллийн үнэн худлыг шалгах
Программчлалын суурь ойлголттой байх
Дижитал ёс зүйтэй байх шаардлагатай болж байна.

3. Хувь хүний онцлогт тохирсон суралцах арга (Personalized Learning)
Бүх хүүхдийг нэг хурдаар сургах биш:
Хурдан сурагч илүү гүнзгийрнэ
Илүү хугацаа хэрэгтэй хүүхэд өөр хурдаар явна
AI болон боловсролын технологи үүнд тусалж байна.

4. Төсөлд суурилсан суралцах арга (Project-Based Learning)
Сурагчид зөвхөн ном унших биш бодит төсөл хийдэг.
Жишээ:
Робот бүтээх
Бизнесийн санаа боловсруулах
Нийгмийн асуудлын шийдэл гаргах
Судалгааны ажил хийх

5. STEAM боловсролын өсөлт
STEAM гэдэг нь:
S – Шинжлэх ухаан (Science)
T – Технологи (Technology)
E – Инженерчлэл (Engineering)
A – Урлаг, дизайн (Arts)
M – Математик (Mathematics)
Эдгээрийг хооронд нь холбож, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

6. Сэтгэл хөдлөл ба амьдрах ухаан
Шинэ үеийн сургууль:
Сэтгэл хөдлөлөө удирдах
Өөрийгөө таних
Манлайлах
Санхүүгийн боловсрол
Эрүүл амьдралын хэв маяг
зэрэг чадварыг чухалчилж байна.

7. Дэлхийн иргэн бэлтгэх
Сурагчид:
Англи болон олон хэл эзэмших
Олон улсын соёл ойлгох
Байгаль орчны хариуцлага хүлээх
Дэлхийн хэмжээний асуудалд шийдэл хайх чадварт суралцаж байна.

8. Багшийн үүрэг өөрчлөгдөж байна
Хуучин загвар:
Багш мэдээлэл дамжуулагч.
Шинэ загвар:
Багш сурагчийг чиглүүлэгч, дасгалжуулагч, ментор.
Ирээдүйн амжилттай төгсөгчийн 10 чадвар
✓ Шүүмжлэлт сэтгэлгээ
✓ Бүтээлч байдал
✓ AI-тэй хамтран ажиллах чадвар
✓ Харилцаа
✓ Багаар ажиллах чадвар
✓ Манлайлал
✓ Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
✓ Санхүүгийн боловсрол
✓ Дасан зохицох чадвар
✓ Насан туршдаа суралцах дадал

Товчхондоо:
XX зууны сургууль мэдлэгтэй хүн бэлтгэдэг байсан бол XXI зууны сургууль асуудал шийдэгч, бүтээлч, технологитой хамтран ажилладаг, дэлхийн иргэн бэлтгэх чиглэл рүү явж байна.

Саяхныг хүртэл би хийхийг хүссэн зүйлтэй, зөвхөн зүрх  догдолдог хүсэл тэмүүлэлтэй байлаа. Гэвч он жилүүд өнгөрөх тусам ...
30/05/2026

Саяхныг хүртэл би хийхийг хүссэн зүйлтэй, зөвхөн зүрх догдолдог хүсэл тэмүүлэлтэй байлаа. Гэвч он жилүүд өнгөрөх тусам мөрөөдлийн минь оронд хариуцлага ирж, хүсэл тэмүүллийн минь оронд үүрэг нэмэгдсэн бна. Ажил амьдралаа бодно.

Тэгсээр өнөөдөр толинд хараад өөрөөсөө асуусан юм. Би яг юу хүсдэг байсан билээ, би их бичдэг бсан, их тэнэдэг бсан, бичдэг, уншдаг, үздэг, алддаг бсан.

Гэвч хүн гэдэг зөвхөн ачаа үүрээл, ажилласаар дуусахын нэр биш. Заримдаа өөрийнхөө хүссэн замаар алхах эрхтэй. Өөрийнхөө мөрөөдлийг дахин сэргээх эрхтэй.

Учир нь хүний хамгийн гунигтай ялагдал бол бусдад ялагдахдаа биш, өөрийнхөө жинхэнэ хүсэл мөрөөдлөөс аажмаар холдохдоо байдаг.

Би өөрийнхөөрөө байх дуртай.Хэнд ч тайлбар өгөхгүйгээр аз жаргалтай байж чаддаг тэр мэдрэмжинд дуртай.Надад эрх чөлөө та...
27/05/2026

Би өөрийнхөөрөө байх дуртай.
Хэнд ч тайлбар өгөхгүйгээр аз жаргалтай байж чаддаг тэр мэдрэмжинд дуртай.
Надад эрх чөлөө таалагддаг.
Хэнээс ч хараат биш бодол.
Хэнээс ч айхгүй алхах алхаа.
Хэн нэгэнд таалагдахын төлөө биш,
өөртөө үнэн үлдэхийн төлөө амьдрах тэр бардам зан.
Би тансаг дүр эсгэлтээс илүү жинхэнэ мэдрэмжинд дуртай.

Хуурамч хүмүүсээс хол байх тайван амьдрал.
Би олны дунд төөрсөн хуулбар биш.
Өөрийн дотоод ертөнцөө алдчихалгүй хичээж буй нэгэн
Надад бусдын амьдрал таалагдах албагүй.
Миний амьдрал ч бас бүгдэд ойлгогдох шаардлагагүй.
Гэхдээ нэг л зүйл үнэн би хэзээ ч өөрийгөө алдаж амьдрахгүй.

Үс байхгүй байж болно…Гэхдээ vibe байхгүй бол л асуудал 😎🔥За мань, өнөөдөр дахиад л өнөөдрийг угтхаар гарлаа 😆
26/05/2026

Үс байхгүй байж болно…
Гэхдээ vibe байхгүй бол л асуудал 😎🔥

За мань, өнөөдөр дахиад л өнөөдрийг угтхаар гарлаа 😆

Хүмүүсийн ихэнх нь өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг мөртлөө бусдын бодлоос айж нас бардаг.Нэгнийгээ дуурайж хувцаслана, нэг...
25/05/2026

Хүмүүсийн ихэнх нь өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг мөртлөө бусдын бодлоос айж нас бардаг.
Нэгнийгээ дуурайж хувцаслана, нэгнийгээ дуурайж ярьна, нэгнийгээ дуурайж мөрөөднө.
Эцэст нь өөрийн гэсэн өнгөгүй амьдралтай үлддэг.

Харин би таалагдах гэж амьдрахыг хүсдэггүй.
Надад таарахгүй дүрд тоглож, бусдын approval-аар амьсгалах бүр ч үгүй.Өөр байх зоригтой хүн л минийхээр жинхэнэ үнэ цэнтэй байдаг.
Учир нь энэ хорвоо хуулбаруудаар дүүрсэн.
Гэхдээ өөрийнхөөрөө үлдэж чадсан хүн цөөхөн.

Намайг “их зантай” гэж хэлж болно.
Сонин ч гэж хэлж болно.
Гэхдээ би ядаж өөрийнхөө амьдралыг
өөрийнхөөрөө амьдарч байна.

Бусдад таалагдахын тулд
өөрийгөө алдах шиг эмгэнэл байхгүй.
Тиймээс би өөр байх дуртай.
Нууцгүй, итгэлтэй, бусдаас өөр.

Өдөр бүр агуу болох албагүй.Харин өчигдрөөсөө ердөө 1% дээрдэхэд л хангалттай. Ихэнх хүмүүс амьдралаа нэг өдөр огцом өөр...
24/05/2026

Өдөр бүр агуу болох албагүй.
Харин өчигдрөөсөө ердөө 1% дээрдэхэд л хангалттай. Ихэнх хүмүүс амьдралаа нэг өдөр огцом өөрчилнө гэж боддог. Гэтэл үнэндээ хүнийг өөрчилдөг зүйл нь том үсрэлт биш, өдөр бүрийн жижиг давталтууд бдаг.

Амжилт гэдэг ихэнхдээ нэг том мөч биш.
Өдөр бүр өөрийгөө орхиогүй хүний хуримтлал бдаг.

James Clear бол зуршил, өөрийгөө хөгжүүлэх, тогтвортой өсөлтийн талаар бичдэг Америкийн зохиолч, илтгэгч юм. Түүнийг дэлхий даяар алдартай болгосон бүтээл нь Atomic Habits.

Түүний гол санаа нь: “Хүн зорилгоосоо илүү зуршлынхаа түвшинд хүрдэг” гэдэг.
Өөрөөр хэлбэл: түр зуурын мотивациас илүү, өдөр бүрийн систем ба зуршил хүнийг өөрчилдөг гэж үздэг.

Түүний бичсэн номын гол санаа бол 1%-н сайжрал буюу өдөрт чи 1%-н л ахиц гаргаад бвал жилийн дараа 37%-н өсөлтийг авчирнаа гэдэг санаа.

Зарим эмэгтэйчүүд хайрыг биш,ханштай амьдрал сонгодог.Сэтгэлээ бус, биеэ үнэлдэг хүмүүсийн инээмсэглэл хүртэл түрээсийнх...
23/05/2026

Зарим эмэгтэйчүүд хайрыг биш,
ханштай амьдрал сонгодог.
Сэтгэлээ бус, биеэ үнэлдэг хүмүүсийн инээмсэглэл хүртэл түрээсийнх байдаг.

Мөнгөний өмнө нэр төрөө тавьчихсан хүн
үнэтэй харагдаж болно, гэхдээ хэзээ ч үнэ цэнтэй болдоггүй.

Өөрийгөө тансаг амьдралаар чимдэг атлаа
дотроо хоосон хүмүүс бий.
Тэд хайрыг мэдэрдэггүй, зүгээр л хэн илүү төлөхийг тооцоолдог.

Address

BZD
Ulaanbaatar

Opening Hours

Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lha Lha posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share