Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization

Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье!
(2)

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь Нэгдсэн Үндэстний байгууллагын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. ОУХБ олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоож, хөдөлмөрийн хүрээний эрхүүдийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

03/08/2026
👉Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага-аас ILO PAGE төслийн хүрээнд МҮХАҮТ-ын ажилчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдэд зори...
03/08/2026

👉Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага-аас ILO PAGE төслийн хүрээнд МҮХАҮТ-ын ажилчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдэд зориулан “Нүүрстөрөгчийн зах зээл ба Шударга шилжилтэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр сургалт зохион байгууллаа.

📌Сургалтад 50 гаруй оролцогчид хамрагдаж нүүрстөрөгчийн сайн дурын болон албан зах зээл, хоёр талт болон дэлхий нийтийг хамарсан төвлөрсөн зах зээлүүдийн онцлогуудын талаар мэдээлэл авахаас гадна бусад орнуудын сайн жишиг, энэхүү зах зээлд Монгол Улс хэрхэн оролцож болох боломжтой талаар харилцан санал солилцов.
Дэлгэрэнгүй
https://www.mongolchamber.mn/a/2527

АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ АСУУДЛААР ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНАГэр бүл, хөд...
03/08/2026

АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ АСУУДЛААР ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтаар гэрийн үйлчилгээний болон туслах малчид, эмзэг бүлгийн ажилтны хөдөлмөрлөх эрхийг үр дүнтэй хамгаалах, хөдөлмөрийн эрхийн шинээр гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын туршлага, олон, практикт тулгуурласан мэдлэг чадавх олгох юм.

ОУХБ-ын “Орчин үеийн хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт 17 модуль хөтөлбөрөөр онол, практик хосолсон сургалтыг Удирдлагын академитай хамтран үе шаттай, тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал ноён Чан Хи Ли нээж хэлсэн үгэндээ, Хөдөлмөрийн хяналтын байцаагчид ажилтны эрхийг хамгаалахад үнэлж баршгүй үүрэг оролцоотой хүмүүс. Хэдийгээр хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч албан бус салбарт, тэр дундаа гэрийн үйлчилгээ, туслах малчин, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтад сорилт бэрхшээлүүд байсаар байгааг цохон тэмдэглээд, “Хөдөлмөрийн хяналтын тухай” ОУХБ-ын 129, 81 дүгээр конвенцод нэгдэн ороход манлайлал үзүүлж буй ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга Б.Алимаа нарт талархаж буйгаа илэрхийллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization

03/08/2026

🔵 ОУХБ-ын SCORE хөтөлбөр Монгол Улсад хоёр дахь жилдээ ноос, ноолуурын салбарт албан ёсоор хэрэгжиж эхэллээ
Ирэх дөрвөн сарын хугацаанд оролцогч аж ахуйн нэгжүүд:
🤝 Хамтын ажиллагаа,
📈 Чанарын удирдлага,
👥 Хүний нөөцийн менежмент чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ авч, бүтээмж, чанар болон ажлын байрны хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ажиллах юм.
🇰🇷 БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” (YEPP)-ийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон оролцогч аж ахуйн нэгжүүдийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж байгаа нь нийгмийн түншлэлийн сайн жишээ болж буй юм.
🔵 SCORE хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуурын салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье.

#цагааналтүндэснийхөдөлгөөн

03/08/2026

[Mongolian below]
🌎DAI XIAOCHU
Officer-in-Charge, ILO Country Office for China and Mongolia

“COP17 offers an important opportunity for governments, employers, workers and development partners to strengthen cooperation on climate change, land restoration and sustainable development, while creating more and better jobs.”

🌳RESTORING LAND
👉RESTORING HOPE


-----------------------------
🌎ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ДАЙ ШЯОЧУ:
-КОП17 нь уур амьсгалын өөрчлөлт, газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр Засгийн газар, ажил олгогчид, ажилчид болон хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, илүү олон, илүү чанартай ажлын байр бий болгох чухал боломж юм.

🌳ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
👉ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Монгол улсын Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн тухай тайлан гарлаа. Монгол хүмүүс олон зуун жилийн турш саахалт айл, хот...
23/07/2026

Монгол улсын Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн тухай тайлан гарлаа.

Монгол хүмүүс олон зуун жилийн турш саахалт айл, хот айл болон бие биедээ тус дэмтэй амьдарч ирсэн билээ. Малаа ээлжлэн хариулах, хадлангаа хамтдаа авах, бэлчээрээ ээлжлэн ашиглах зэргээр эв нэгдлийг хичээн хамтран ажиллаж, амьдарч байсан юм.
Энэ уламжлалаа орчин үеийн шинэлэг эдийн засгийн загвартай хослуулан Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийг хоршоо, малчдын бүлгээр дамжуулан хэрхэн хэрэгжүүлж, хөгжүүлж байгааг энэхүү тайлангаас уншаарай.

What does the social and solidarity economy ( ) look like in 🇲🇳?

A new International Labour Organization brief explores the role of the SSE in Mongolia and its contribution to decent work, inclusive growth and sustainable development.

The brief examines:

🔍 What organizational entities make up Mongolia's SSE?

🔍 What legal, institutional and policy frameworks support SSE entities?

🔍 Where and how do SSE entities create jobs?

🔍 How do herders, rural women, young unemployed people and persons with disabilities?

🔍 What challenges do SSE entities face?

🔍 What are the key pathways for the advancement of the SSE in the country?

🔗 Read the full brief (available in English): www.ilo.org/resource/other/mapping-social-and-solidarity-economy-mongolia

21/07/2026
📢 Бүртгэлийн хугацаа сунгагдлаа!Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) Монгол Улс дахь нийгмийн түншлэл, хамтын гэрээ...
20/07/2026

📢 Бүртгэлийн хугацаа сунгагдлаа!

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) Монгол Улс дахь нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээрийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ хийх судалгааны байгууллага сонгон шалгаруулж байна.

📌 Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой судалгааны байгууллагууд 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүсэлтээ дараах линкээр илгээнэ үү.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл:
https://www.ungm.org/Public/Notice/306380

***
📢 Deadline Extended!

The International Labour Organization (ILO) is seeking a research organization to conduct an assessment of Social Dialogue and Collective Bargaining in Mongolia.

📌 Research organizations interested in applying are invited to submit their Expression of Interest by 31 July 2026 via the link below.

👉 For details and submission:
https://www.ungm.org/Public/Notice/306380

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье!🇲🇳 Happy Naadam Festival!
10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье!
🇲🇳 Happy Naadam Festival!

09/07/2026

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ТОГТМОЛ ДАВТАМЖТАЙ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Үндэсний Статистикийн Хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хамтран хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн талаарх захиргааны мэдээлэлд суурилсан нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг тогтмол шинэчлэх мэдээлэл солилцооны тогтолцоо бий болгох зорилгоор “Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээллийн санг бүрдүүлэх, тогтмол давтамжтай шинэчлэх” төсөл хэрэгжүүлж байна.

Тус санг бий болгох хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Албан бус эдийн засгийг албажуулах төслийн дэмжлэгтэйгээр төрийн байгууллагуудын төрөлжсөн мэдээллийн санд үнэлгээ хийлээ.

Мөн цаашид захиргааны мэдээлэл тогтмол хүлээн авах, боловсруулах, нэгтгэх, шинэчлэх үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор API болон ETL технологид суурилсан мэдээлэл солилцооны шийдэл хөгжүүлж, захиргааны мэдээлэлд суурилсан статистикийн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхээр зорьж байгаа юм.

Address

НҮБ-ын байр, Нэгдсэн үндэстний гудамж, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар
976

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 14:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization:

Shortcuts

Share