UNICEF Mongolia

Call Directions Website Contact the organization

UNICEF Mongolia НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монголд хүүхдийн эрхийг нийгмийн бүх салбарт хангах, хамгаалах зорилготой.
(1)

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монголын хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. UNICEF Mongolia works to safeguard the rights of all children in Mongolia, including the right to health, education, participation and protection.

🏠 ГЭРЭЭ ДУЛААЛБАЛ ХЭДИЙГ ХЭМНЭХ ВЭ?Гэрийн дулаалга, цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн зөв шийдлийг хослуулснаар илүү...
20/10/2026

🏠 ГЭРЭЭ ДУЛААЛБАЛ ХЭДИЙГ ХЭМНЭХ ВЭ?

Гэрийн дулаалга, цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн зөв шийдлийг хослуулснаар илүү дулаан, тав тухтай орчин бүрдүүлэх боломжтой.

“Дулаанбаатар” аяны хүрээнд Монгол гэрийн ЧИП багцын шийдэл, өртөг зардал, ногоон зээлийн нөхцөл болон өрхийн сарын хэмнэлтийн тооцоог танилцуулж байна. 🌿

💰 Сард хэдэн төгрөг хэмнэх боломжтой вэ?

Жилийн 6%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай ногоон зээлээр худалдан авах нөхцөлөөр тооцоход эхний 5 жилд сард ойролцоогоор 4,000 төгрөг, зээлээ бүрэн төлсний дараа сард ойролцоогоор 58,000 төгрөг хэмнэх боломжтой.

🏦 Жилийн 6%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай ногоон зээлийг Хаан банк, Төрийн банк, Голомт банк, Хас банкнаас авах боломжтой. Зээлийн нөхцөлөө банкнаас лавлаарай.

Бодит зардал, хэмнэлтийн хэмжээ нь өрхийн хэрэглээ болон бусад нөхцөлөөс шалтгаалан өөр байж болно.

Дулаалгаа зөв шийдэж, эрчим хүчээ хэмнэцгээе!

#Дулаанбаатар2026 #МонголГэрийнЧИПБагц #Дулаалга #ЭрчимХүчнийХэмнэлт #НогоонСанхүүжилт

Сэтгэл зүйн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч бэлтгэж байна 💙НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Залуу манлайлагчдад зориулсан Сэтгэ...
19/10/2026

Сэтгэл зүйн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч бэлтгэж байна 💙

НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Залуу манлайлагчдад зориулсан Сэтгэл зүйн эрүүл мэндийн үе тэнгийн сургагч” бэлтгэх дөрвөн өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 4 аймаг болон үндэсний хэмжээний хамтрагч байгууллагуудын нийт 31 төлөөлөгч оролцлоо.

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өсвөр үеийн хөгжил, оролцооны олон улсын зөвлөх, сургалтын агуулгыг хамтран боловсруулагч Мэриам Элгони чиглүүлэн явууллаа. Оролцогчид стрессээ зохицуулах, сэтгэл хөдлөлөө таньж ойлгох, даван туулах чадвараа бэхжүүлэх, өөрийгөө зөв илэрхийлэх, хувийн хил хязгаараа тогтоох, үе тэнгийнхнээ дэмжих практик ур чадварт суралцав.

Дээрх сургалтыг Францын НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Алслагдсан сумдын хүүхдүүдийг чанартай, хүртээмжтэй боловсролд хамруулах” шинэ төслийн хүрээнд зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан залуу манлайлагчид эзэмшсэн мэдлэг, ур чадвараа орон нутагтаа түгээн дэлгэрүүлж, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд, даван туулах чадварыг нь дэмжиж, бие биеэ ойлгож, туслахад нь хувь нэмэр оруулах юм.
-------------------------------------------
Empowering Young Changemakers to Promote Mental Health and Well-being 💙

UNICEF Mongolia held a four-day Mental Health for Young Changemakers Training of Trainers, bringing together 31 participants from four provinces and national partner organizations.

Facilitated by Maryam Elgoni, Adolescent Development and Participation Consultant at UNICEF’s Education Centre of Excellence and co-author of UNICEF’s global training content, the programme equipped participants with practical skills to manage stress, build resilience, communicate assertively, set healthy boundaries and support their peers.

Supported by the French National Committee, the training is part of UNICEF Mongolia’s project “Bridging Gaps in Learning: Education, Wellbeing, and Climate Preparedness for Every Child in Disadvantaged Communities.”

The young changemakers will take their knowledge back to their communities, helping children and adolescents strengthen their mental well-being, build resilience and support one another. 💙

Өнөөдөр Дэлхийн Гар Угаах өдөр!Гараа савандаж угаах нь халдварт өвчний тархалтаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүн...
15/10/2026

Өнөөдөр Дэлхийн Гар Угаах өдөр!
Гараа савандаж угаах нь халдварт өвчний тархалтаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг юм. ДЭМБ/ НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаагаар, гар угаах нь суулгалт өвчний тохиолдлыг ойролцоогоор 30 хувь, амьсгалын замын цочмог халдварын тохиолдлыг 17 хувиар бууруулахад тусалдаг.

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас Чингэлтэй дүүргийн жишиг “Ногоон сургууль” 57-р сургуулийн 4-р ангийн хүүхдүүдэд гар угаах хичээл орж, мэдээлэл өглөө.

Тус сангаас 57-р сургуулийн ариун цэврийн байгууламж болон гар угаах хэсгийг сайжруулан тохижуулж өгсөн бөгөөд хүүхдүүд гараа тогтмол угааж хэвшиж байгааг багш нар нь ярилаа.

Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, мөн ханиах, найтаах, хамраа нийсний дараа гараа 30 секунд савандаж угааж хэвшээрэй. Энгийн энэ дадал нь хүүхэд, гэр бүл, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна.
-------------------------------------
Today is Global Handwashing Day!

Washing hands with soap is one of the simplest and most effective ways to prevent the spread of infectious diseases. According to WHO/UNICEF research, handwashing can help reduce cases of diarrhoeal disease by approximately 30 per cent and acute respiratory infections by 17 per cent.

Today, UNICEF delivered a handwashing session for fourth-grade students at School No. 57, a model “Green School” in Chingeltei District, raising awareness about the importance of proper hand hygiene.

UNICEF has helped improve the school’s sanitation facilities and handwashing stations. Teachers shared that students are now developing the habit of washing their hands regularly.

Make handwashing with soap a habit before preparing or eating food, after using the toilet, and after coughing, sneezing or blowing your nose. This simple practice makes an important contribution to protecting the health of children, families and communities.

VACANCY ANNOUNCEMENT!Position Title: International Digital Education ConsultancyContact duration: 6 monthsDuty Station: ...
14/10/2026

VACANCY ANNOUNCEMENT!

Position Title: International Digital Education Consultancy
Contact duration: 6 months
Duty Station: Ulaanbaatar, Mongolia
Application Deadline: 23 October 2026
APPLY HERE: https://bit.ly/4jmcy4e

UNICEF CLUB Mongolia хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхэллээ 👏👏👏!Энэ хичээлийн жилд Улаанбаатар...
13/10/2026

UNICEF CLUB Mongolia хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхэллээ 👏👏👏!

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 170 сургуулийн сурагчид UNICEF CLUB-д нэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд бүрийн дуу хоолойг хүргэх, сургууль болон орон нутагтаа эерэг өөрчлөлт бүтээх зорилгоор хамтдаа ажиллах гэж байна.

Нээлтийн уулзалтаар клубын гишүүд хоорондоо танилцаж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаатай танилцан, хүүхдийн сайн сайхны төлөөх амлалт, гишүүний тангаргаа өргөлөө.

Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн бүх клубын гишүүд, багш нартаа шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээл, шинэ санаачилгаар дүүрэн байхыг хүсэн ерөөе 💪🥰🫶!
--------------------------------------------------------------
The 2026–2027 school year has officially begun for the UNICEF CLUB Mongolia programme! 👏👏👏

This school year, students from 170 schools across Ulaanbaatar and rural areas will join UNICEF CLUB to work together to protect children’s rights, amplify every child’s voice, and create positive change in their schools and communities.

At the orientation meeting, club members got to know one another, learned about UNICEF’s work, and pledged their commitment to children’s well-being by taking the club membership oath.

Wishing all our dedicated club members and teachers a successful and inspiring school year filled with new ideas, meaningful initiatives, and positive change for every child! 💪🥰🫶

Солонгосын дуучин, жүжигчин Чой Сивон CHOI SIWON Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаар зочилж, манай баг хамт олонтой уулз...
10/10/2026

Солонгосын дуучин, жүжигчин Чой Сивон CHOI SIWON Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаар зочилж, манай баг хамт олонтой уулзлаа.

Тэрээр 2010 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн Сангийн ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Солонгос дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон. Харин 2019 онд тус сангийн Ази, Номхон далайн Бүс нутгийн Элчээр томилогдож, бүсийн олон оронд хүүхдийн эрх, тэр дундаа цахим орчин дахь хүүхэд хамгаалал, сэтгэцийн эрүүл эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт чиглэлээр аян, санаачилга өрнүүлэн ажиллаж ирсэн.

Монголын оффист зочлохдоо БНСУ-ын жүжигчин Сим Со-Яанг, Ву Санг-Хи нартай хамт хүүхэд залуучуудын төлөөлтэй уулзаж, Монголд ирсэн сэтгэгдэл, хүүхдийн төлөө хэрхэн ажилладаг талаараа яриа өрнүүллээ.

Дуучин, жүжигчин Чой Сивон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Монголын хүүхдүүдийн төлөө хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ онцлон илэрхийллээ 💙.
-------------------------------------------------------------------
Choi Siwon, singer, actor and Korean Ambassador for UNICEF Korea, visited UNICEF Mongolia and met with the team.

Siwon has supported UNICEF’s work since 2010 and in 2015 he has served as a Korean Ambassador for UNICEF Korea. Since 2019, he was appointed UNICEF Regional Ambassador for East Asia and the Pacific, championing children’s rights across the region through campaigns and initiatives focused on child protection in the digital environment, mental health and climate change.

Together with South Korean actresses Shim So-young and Woo Sang-hee, he also met with young people in Mongolia, sharing his impressions of the country and discussing how he works to make a difference in children’s lives.

During his visit, Choi Siwon expressed his commitment to working with UNICEF Mongolia to develop joint programmes for children in Mongolia 💙.

08/10/2026

Жирэмсэн эхэд фолийн хүчил яагаад хэрэгтэй вэ?

АУ-ын доктор, профессор, эх барихын зөвлөх эмч Д.Мөнхцэцэг:
"Фолийн хүчил ургийн мэдрэлийн гуурс хаагдахад чухал оролцоотой. Мэдрэлийн гуурс хаагдаагүйгээс үүдэн тархи усжих, нугасны эвэрхий үүсэх зэрэг хүндрэл гарахаас гадна зүрхний гажиг, сэтэрхий уруултай төрөх зэрэг эрсдэлтэй. Тиймээс жирэмсэн болохоор төлөвлөсөн, жирэмсний эхний гурван сардаа явж байгаа эмэгтэйчүүд онцгойлон уух хэрэгтэй".

"Эрүүл эхээс эрүүл амьдрал эхэлнэ" нөлөөллийн ажил

#аминдэм
#эрдэсбодис
#бичилтэжээлийнбэлдмэл

07/10/2026

Бусад витаминтайгаа хамт ууж болох уу?

Нийслэлийн Амгалан Амаржих Газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Жаргалмаа:

“Жирэмсний үед олон төрлийн амин дэм уух хэрэгтэй” гэдэг бол ташаа бодол юм. Хэрвээ олон амин дэм уух гэж байгаа бол заавал зохих тун, найрлага бүрийг эмчтэй зөвлөлдсөний эцэст шийдэх хэрэгтэй.

"Эрүүл эхээс эрүүл амьдрал эхэлнэ" нөлөөллийн ажил

#аминдэм
#эрдэсбодис
#бичилтэжээлийнбэлдмэл

“Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөр” эхэллээБоловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан ха...
19/09/2026

“Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөр” эхэллээ

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөрийг танилцуулах уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа.

Хөгжлөөс нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх, бага насны хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хамгаалал, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон салбар хоорондын уялдааг хангах зорилгоор Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хамтарсан тушаалаар (А/273, А/266, А/165) “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг баталсан юм.

Өнөөдрийн уулзалт-өдөрлөг нь тус хамтарсан шийдвэрийг ажил хэрэг болгох үйл ажиллагааны эхлэл болж байна. Арга хэмжээнд Боловсролын яам болон түүний харьяа байгууллага, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд болон 500 гаруй эцэг эх, асран хамгаалагч, мөн хүүхэд багачууд оролцов.
-----------------------------------------------
“Parent and Caregiver Empowerment Programme for Families with Young Children” has officially launched!

The Ministry of Education and UNICEF Mongolia jointly organized a launch meeting and outreach event, bringing together government and civil society representatives, kindergarten directors, teachers and staff, as well as more than 500 parents, caregivers and children.
The programme aims to empower parents and caregivers with the knowledge and skills they need to support young children’s healthy growth, learning, nutrition, development, care and protection. It also seeks to improve the quality and accessibility of services for young children and strengthen coordination across sectors.

The “Parent and Caregiver Empowerment Programme for Families with Young Children” was approved through a joint order issued on 28 August 2026 by the Minister of Education, the Minister of Health, and the Minister for Family, Labour and Social Protection (A/273, A/266 and A/165).

Today marks the beginning of turning this commitment into action — working together to ensure every young child can grow, learn and thrive.

17/09/2026

UNICEF Mongolia Podcast-ын энэ удаагийн дугаарт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел болон Ази, Номхон далайн бүсийн Токио дахь офиссын захирал Саул Гүэрреро Отэйза нар ярилцлаа.

Тэд НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын Засгийн газрын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж, мөн Монгол Улсад хэрэгжиж буй санаачилгыг бүс нутагт сайн туршлага болгон түгээх талаар санал бодлоо хуваалцав.

Үргэлжлэлийг үзэх: https://youtu.be/3T6EyLSAD0g
-
In this episode of the UNICEF Mongolia Podcast, Beate Dastel, UNICEF Mongolia Representative, and Saul Guerrero Oteyza, Director of the Asia-Pacific Pillar Office in Tokyo, UNICEF, discuss opportunities to further strengthen cooperation between UNICEF and the Government of Japan.

They also explore how initiatives implemented in Mongolia can be shared as good practices across the region, inspiring innovative solutions and strengthening collaboration for children.

For more: https://youtu.be/3T6EyLSAD0g

Address

UN House, United Nations Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 12:00
13:00 - 18:00
Tuesday 08:30 - 12:00
13:00 - 18:00
Wednesday 08:30 - 12:00
13:00 - 18:00
Thursday 08:30 - 12:00
13:00 - 18:00
Friday 08:30 - 14:30

Telephone

+97611312217

Alerts

Be the first to know and let us send you an email when UNICEF Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to UNICEF Mongolia:

Shortcuts

Share