AdrfMongolia

Call Directions Contact the organization

AdrfMongolia "БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙ" НҮТББ

Ази Африкийн хөгжлийг дэмжих төв ADRF олон улсын байгууллагын монгол дахь салбар "Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв" НҮТББ нь 2011 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүүхэд залуусын боловсролыг дэмжин ёс суртахуунлаг, зөв төлөвшилтэй, мэдлэг чадвартай, шинэ үеийн хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой. Үүний хүрээнд Чингэлтэй болон Дарь-Эх дахь сургалтын төвөөрөө дамжуулан хичээлээс гадуур дугуйлан, сургалтанд хамрагдаж чаддаггүй гэр хорооллын 200 гаруй хүүхдэд зориулсан төрөл бүрийн сургалт, сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагаа сайн дурын сургагч багш, ажилчид оюутнуудын тусламжтайгаар явагддаг.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, СУИС замын эсрэг талд Peace building-104
Холбогдох: 7014-1019

[English below]🎓БОРАМ ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР ✨"БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙ" НҮТББ-аас оюутан залуусыг нийгмийн сайн сайхны төлөө гар бие ...
28/08/2026

[English below]
🎓БОРАМ ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР
✨"БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙ" НҮТББ-аас оюутан залуусыг нийгмийн сайн сайхны төлөө гар бие оролцож, бусдыг уриалан манлайлах, иргэний нийгмийн оролцоог дэмжих, идэвхжүүлэх цаашлаад эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн иргэн болон төлөвшүүлэх зорилготой "БОРАМ" оюутны хөтөлбөрөө зарлаж байна.
✨Шинэхэн оюутан залуус та бүхэн дараах материалуудыг бүрдүүлээд 09/18-ны 17:00 цагаас өмнө байгууллагын оффист авчирч өгөх эсвэл онлайнаар илгээх боломжтой.
💫Шинэхэн оюутнууддаа амжилт хүсье!
Жич: Энэхүү хөтөлбөр нь сургалтын төлбөрийн мөнгөн тэтгэлэг биш бөгөөд оюутан залуусыг хөгжүүлэх, тэдний иргэний нийгмийн оролцоог сайжруулах хөтөлбөр болно.
Бүрдүүлсэн материалаа онлайнаар илгээх бол доорх линкээр орж бөглөнө үү.
https://forms.gle/n3ce9jkSAEkFCnhW6

🌟 Хаяг: СУИС-ийн замын эсрэг талд Peace building-104 тоот
🌟 Холбогдох утас: 7014-1019, 88927889
🎓BORAM SCHOLARSHIP PROGRAM
🌟 ADRF Mongolia is announcing its "BORAM" student scholarship program, which aims to encourage young students to join hands for the good of society and lead others, to support their civil society’s attendance and further develop them into citizens recognized not only in their country but also globally.
🌟 New students can prepare the following materials and bring them to the organization's office or send them online before 09/14 17:00
🌟 Good luck to new students!
🌟 Address: Peace building-104, across the road from Mongolian State University of Arts and Culture(MSUAC)
🌟 Relevant phone numbers: 7014-1019, 88927889

📚ХУВААЛЦАГЧ ХҮН💛Номын санд маань зориулан үнэ цэнэтэй номоо хуваалцсан Батбаяр танд маш их баярлалаа.😇
13/08/2026

📚ХУВААЛЦАГЧ ХҮН💛
Номын санд маань зориулан үнэ цэнэтэй номоо хуваалцсан Батбаяр танд маш их баярлалаа.😇

ENGLISH BELOW“Боловсрол ирээдүй” НҮТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг   хандивын аян маань хичээлийн шинэ...
12/08/2026

ENGLISH BELOW
“Боловсрол ирээдүй” НҮТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хандивын аян маань хичээлийн шинэ жилийг угтан 15 дэх жилдээ албан ёсоор эхэлж байна.

Энэхүү аян нь 2026 оны 8-р сарын 18-ыг хүртэл үргэлжлэх ба та дараах байдлаар хандив өгөх боломжтой:

📒Хичээлийн хэрэгсэлд багтах ямар ч зүйлсийг, дурын тоогоор хандивлах
🎓Дүрэмт хувцас хандивлах
📍Мөнгөн хандив

📦 Бидний зорилго бол хүүхдийн хөгжил, боловсролыг тэдний сурч, хөгжих эрхээ эдлэхэд нь бодит дэмжлэг үзүүлэх юм.

🫱🏼‍🫲🏽 Тиймээс Та бүхнийг энэхүү аянд нэгдэж, нэг хүүхдийн инээмсэглэл, нэг ирээдүйн гэрэл гэгээтэй алхамд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ урьж байна.

Та бүхний тусламж дэмжлэгт баярлалаа. ❤️

#ХүүхэдБүрСурахЭрхтэй #БоловсролИрээдүй #ХичээлийнШинэЖил #БоловсролдХандивӨргөе

The fundraising campaign, annually organized by the “Education Future” (ADRF Mongolia) NGO, is officially beginning for its 15th year as we welcome the new academic year.

This campaign will run until August 18, 2026, and you can contribute in the following ways:

📒 Donate any type of school supplies in any quantity
🎓 Donate school uniforms
📍 Make a monetary donation

📦 Our goal is to provide meaningful support for children’s education and development, helping them fully enjoy their right to learn and grow.

🫱🏼‍🫲🏽Therefore, we sincerely invite you to join this campaign and contribute to one child's smile and one bright step towards a brighter future.

Thank you for your support!❤️

✨ХУВААЛЦАГЧ ГЭР БҮЛ✨Бид хүүхдүүдийн амьдрал, ирээдүйд илүү сайхан боломжийг авчрахын тулд боловсролыг чухалчилж, тэдний ...
03/08/2026

✨ХУВААЛЦАГЧ ГЭР БҮЛ✨

Бид хүүхдүүдийн амьдрал, ирээдүйд илүү сайхан боломжийг авчрахын тулд боловсролыг чухалчилж, тэдний боловсролд хөрөнгө оруулах олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирлээ. 📚🌱
Эдгээр бүх ажлын ард бидэнтэй үнэт зүйлээрээ нэгдэж, итгэж, дэмжиж, тусалж байдаг олон сайхан дэмжигч, ивээн тэтгэгчид бий. Тэдний нэг болох эрхэм 이동시 гуайн гэр бүлтэй уулзах завшаан тохиолоо. 🤝💖
Энэхүү гэр бүл сургалтын төвдөө хичээнгүйлэн явдаг, тууштай хүүхдүүдийг маань алсаас дэмжин урам зориг өгч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн тэмүүлэх тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг билээ.
Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🙏💐

🌟Боловсрол бол Ирээдүй. 🌟

We have continuously organized various activities that emphasize the importance of education and invest in children’s learning in order to create a brighter and better future for their lives. 📚🌱

Behind all of these efforts are many wonderful supporters and sponsors who share our values, trust us, encourage us, and stand with us. We recently had the opportunity to meet one of them — the family of Mr. Lee D**g Si. 🤝💖

This family has been generously supporting our diligent and lovely children from afar, giving them encouragement and helping create the conditions and opportunities they need to pursue their dreams with confidence and hope.

We sincerely wish your family happiness, good health, and every blessing in life. 🙏💐

🌟Hope Education🌟

ENGLISH BELOW✨ БНСУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох D**gguk University-ийн оюутнууд сайн дурын ажил хийхээр хоёр дах...
03/08/2026

ENGLISH BELOW
✨ БНСУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох D**gguk University-ийн оюутнууд сайн дурын ажил хийхээр хоёр дахь жилдээ манай улсад хүрэлцэн ирлээ. Эдгээр оюутнууд маань манай сургалтын төвийн сурагчдад зориулан танин мэдэхүй, соёлын хичээл зааж, боловсролын чиглэлийн сайн дурын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Монголын түүх, соёл, уламжлалтай танилцах зорилготой юм. 📚🇲🇳🇰🇷

Хөтөлбөрийн эхэнд Гандантэгчэнлэн хийдээр зочиллоо. Хүндэтгэн хүлээн авч уулзсан Монголын Гандантэгчэнлэн хийдийн гадаад харилцааны мэргэжилтэн Бямбадорж болон Дашшигэв нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏

Мөн Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д зочилж, монгол сайн дурын оюутнуудтай хамтран воркшоп уулзалт зохион байгууллаа. Сайн дурын ажлын талаарх онолын болон практик ойлголтын талаар үнэтэй мэдээлэл хуваалцсан МУБИС-ийн БСС, Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн М.Нямдорж багшид талархал илэрхийлье. 🌱
Воркшопын үеэр хоёр улсын оюутнууд хоорондоо танилцаж, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан үзэл бодлоо хуваалцсан үнэ цэнтэй, дурсамжтай цагийг хамтдаа өнгөрүүллээ. 🤝💬

✨ Students from D**gguk University, one of the leading universities in South Korea, have arrived in Mongolia for the second consecutive year to participate in volunteer activities.

The students will teach cultural and educational classes for children at our training centers as part of their educational volunteer work, while also learning about Mongolia’s history, culture, and traditions. 📚🇲🇳🇰🇷

At the beginning of the program, the group visited Gandan Tegchenling Monastery. We would like to express our sincere gratitude to Byambadorj and Dashshigav, specialists in foreign relations at Gandan Tegchenling Monastery, for their warm welcome and hospitality. 🙏

The students also visited the Mongolian National University of Education (MNUE) and participated in a workshop together with Mongolian volunteer students. We would like to thank Professor M. Nyamdorj from the Department of Social Work and Methodology, School of Educational Studies, MNUE, for sharing valuable theoretical and practical insights about volunteerism. 🌱

During the workshop, students from both countries got to know each other, engaged in discussions on selected topics, and exchanged their ideas and perspectives. It was a meaningful and memorable opportunity for mutual learning and cultural exchange. 🤝💬

☀️Beyond Hangeul солонгос хэлний хичээл📚Хоёр сургалтын төвд маань зуны хөтөлбөр үргэлжилсээр байна. Хамгийн сонирхолтой ...
31/07/2026

☀️Beyond Hangeul солонгос хэлний хичээл📚
Хоёр сургалтын төвд маань зуны хөтөлбөр үргэлжилсээр байна. Хамгийн сонирхолтой дугуйлангуудын нэг болох Солонгос хэлний дугуйлан маань тогтмол орж байгаа бөгөөд ADRF Korea-с сайн дурын солонгос багш ирж орж байгаагаараа онцлогтой байгаа билээ.
🗣️Солонгос багштайгаа хамт сурагчид маань ярианы хичээлийг түлхүү орж, өөрийгөө илэрхийлэх, танилцуулах, үгээ зөв дуудлагаар хэлж, үгийн сангаа нэмэгдүүлэх зэрэгт түлхүү анхаарч байна. Хичээл бүр маш сонирхолтой аргааг орж байгаа учраас уйдах завгүй суралцсаар л... Солонгос улсаас зорин ирж, хичээл зааж байгаа сайн дурын багшдаа маш их баярлалаа. 💐🇰🇷
Мөн дашрамд дурдахад сайн дурын оюутан залуусын дунд солонгос хэл сурахад чиглэсэн Beyond Hangeul клуб маань БНСУ-д хөтөлбөрөө амжилттай хийсэн билээ.

☀️Exciting Learning Experiences✨

Our summer programs are continuing successfully at both of our 2 NHCs. Among the many exciting clubs, our Korean Language Club 🇰🇷🗣️ is one of the most popular and engaging programs. The club is held regularly and has become even more special with the participation of a Korean volunteer teacher from ADRF Korea.
Together with their Korean teacher, our students are focusing on improving their practical language skills through:
✨ Conversation practice
✨ Introducing themselves and expressing their thoughts
✨ Learning accurate pronunciation
✨ Expanding their vocabulary
Each lesson is designed with creative and interactive activities, allowing students to learn Korean in a fun and engaging environment.
We sincerely appreciate and thank our wonderful volunteer Korean teacher who traveled all the way from Korea to share knowledge, time, and passion with our students. 💐🇰🇷

We are also happy to share that our Beyond Hangeul Club, a Korean language learning program for ADRF volunteers has successfully completed its program in the Republic of Korea.

✨САЙХАН МЭДЭЭ✨БНСУ-с ирсэн аялагчид Монгол улсад маань аялангаа манай байгууллагаар зочилж бидний явуулж буй үйл ажиллаг...
25/07/2026

✨САЙХАН МЭДЭЭ✨
БНСУ-с ирсэн аялагчид Монгол улсад маань аялангаа манай байгууллагаар зочилж бидний явуулж буй үйл ажиллагаатай танилцан, олон янзын санал солилцсон билээ. Эдгээр зочдын 4 хүн нь цаашид хүүхдийн боловсролыг дэмжих ивээн тэтгэгч боллоо. Хуваалцах соёлыг нэрийн хуудсаа болгосон та бүхэнд маш их баярлалаа 📖📚🫶

✨GOOD NEWS✨
While traveling in Mongolia, a group of visitors from South Korea took the time to visit our organization, learn about our work, and exchange valuable ideas with us. We are delighted to share that four of these visitors have decided to become sponsors, supporting our mission to improve children's education.
Thank you to everyone who has made sharing and generosity a part of your identity. 📖📚🫶

📌English below🇲🇳🇰🇷 Beyond Hangeul-2 хөтөлбөр ивээн тэтгэгч нартай уулзаж шинэ туршлагууд хуримтлууллаа.Манай байгууллагы...
25/07/2026

📌English below
🇲🇳🇰🇷 Beyond Hangeul-2 хөтөлбөр ивээн тэтгэгч нартай уулзаж шинэ туршлагууд хуримтлууллаа.
Манай байгууллагын үйл ажиллагаа, сурагч, сайн дурынхныг дэмжсэн олон хөтөлбөрүүд дэмжигч, ивээн тэтгэгчдийн тусламжтай явагддаг гэдгийг та бүхэн мэдэх билээ. Beyond Hangeul-2 хөтөлбөрийн оролцогч сайн дурынхан БНСУ-ын зарим ивээн тэтгэгч нартай уулзаж, ярилцаж, шинэ содон туршлага хуримтлуулж байна. Тухайлбал,

💛КёнХи их сургуулийн профессор Нам багш бидэнд Сөүлд аялахдаа заавал үзэх, үг хэллэг шаардахгүйгээр гал тогооны хэмнэл, акробат, инээдмийн жүжгийг хослуулсан дэлхийн хэмжээний алдарт "Нанта" (NANTA) шоуг үзүүллээ🍲🔥

💛Пёнтэкийн @구문환 ивээн тэтгэгчийн урилгаар үзэсгэлэнт далайгаар аялж, соёл уламжлал шингэсэн үндэсний захаар зочлон, нутгийн амтат хоолыг амталж, сонирхолтой яриа өрнүүлсэн мартагдашгүй өдөр боллоо🌊🐟

💛Солонгосын түүх соёлын өлгий Гёнжү хотод биднийг урьж, үргэлж дэмждэг 윤 태열 ивээн тэтгэгчийн NAMKYEUNG ENGINEERING оффист зочлон, маш сонирхолтой музей, дурсгалт газруудын түүхээс суралцаж, халуун дулаан уулзалт хийсэн бүтээлч бөгөөд дурсамжтай мөчүүдийг өнгөрүүллээ🏛️🤝

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үргэлж тусалж, дэмжиж байгаа бүхий л хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид маш их урам зориг авч, дүгнэлт эргэцүүлэл хийсээр явна.

🇲🇳🇰🇷Through the Beyond Hangeul-2 program, we gained brand-new experiences by connecting with our sponsors.

As you know, our organization's activities and various programs supporting students and volunteers are all made possible through the help of our dedicated supporters and sponsors. Volunteers participating in the Beyond Hangeul-2 program are currently meeting with several sponsors in South Korea, exchanging meaningful conversations, and gaining unique new experiences. For example:
💛 Professor Nam from Kyung Hee University treated us to the world-famous "NANTA" show—a must-see musical comedy performance in Seoul that perfectly blends kitchen rhythms and acrobatics without needing any language barrier! 🍲🔥
💛 Invited by our sponsor in Pyeongtaek, we enjoyed an unforgettable day traveling by the beautiful sea, visiting a traditional market rich in culture and heritage, tasting delicious local food, and engaging in deep, inspiring conversations. 🌊🐟
💛 In Gyeongju, the cradle of Korean history and culture, we visited the NAMKYEUNG ENGINEERING office of our long-time supporter Yoon Tae-yeol. It was a creative and memorable time where we explored fascinating museums, learned about historical sites, and shared a warm, welcoming meeting. 🏛️🤝

We express our heartfelt gratitude to everyone who constantly assists and supports the implementation of this program. We have received immense inspiration and continue to reflect deeply on our journey.

15/07/2026

MONGOLIAN DANCE 🇲🇳
GLOBAL CITIZEN-13 team 🌎✈️

📍SOPOR NHC, ADRF CAMBODIA 🇰🇭

Address

Room 104, Peace Building In Front Of "University Of Arts And Culture"
Ulaanbaatar

Opening Hours

Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97670141019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AdrfMongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to AdrfMongolia:

Shortcuts

Share